Германы эрдэмтэд саажилттай болсон хулганыг дахин алхуулж чаджээ

Бохум дахь Рурын их сургуулийн судлаачид нугасны гэмтлийг генетикийн аргаар эмчлэх арга олжээ. Гэхдээ одоогийн байдлаар энэ аргыг хулгана дээр амжилттай туршаад байна. Гэмтсэн мэдрэлийн судлуудыг тусгай уургаар өдөөж, алхаж чадахгүй байсан хулгана буцаад хөдөлгөөнд орсон аж. Туршилтын үр дүн саа өвчнөөр шаналж буй сая сая хүмүүст итгэл найдвар төрүүлжээ.

Германы эрдэмтэд саажилттай болсон хулганыг дахин алхуулж чаджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Германы эрдэмтдийн анхдагч туршилтын үр дүнд саажилттай хулгана алхах чадвартай болсноор дэлхий дээрх 5.4 сая саажилттай хүмүүст итгэл найдвар төрүүлсэн юм. Нуруу нугасны гэмтлийн улмаас доод мөчний үйл ажиллагаа бүрэн алдагдсан хулгана эмчилгээ эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа хойд хөлөөрөө алхаж эхлэв. 

Нэмж дурдахад энэхүү эмчилгээ нь хөдөлгөөнийг зохицуулдаг тархины эсүүдийг өдөөдөг аж. Үүнийг хийхийн тулд генетикийн өөрчлөлттэй вирусыг тархинд нэвтрүүлж, тархины гэмтлийг эдгээдэг уураг болох гиперинтерлейкин-6-г ялгаруулж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар эрдэмтэд гипертерлейкин-6 нь хэдэн долоо хоногийн өмнө хөдөлж чадахгүй болсон өвчтөнд нөлөөлөх эсэхийг судалж байна. Бодит үр дүн нь хүний ​​биед хэзээ туршихаас хамаарах аж.

Уураг гипер-интерлейкин-6 нь мэдрэлийн эсүүдийг сэргээдэг бөгөөд тэдгээр нь идэвхгүй болсноор саажилт үүсдэг. Эдгээр эсүүд нь бол тархи, арьс, булчингийн хоорондох дохиог дамжуулах үүрэгтэй ба хэрвээ гэмтлийн улмаас ажиллахаа больсон бол булчингийн үйл ажиллагаа мөн зогсдог.

Хэрэв гэмтсэний дараа мэдрэлийн эсийн үйл ажиллагааг нь даруй сэргээхгүй бол тухайн хүн саажилттай хэвээр байна. Тэднийг нөхөн сэргээхэд тусалдаг гипер-интерлейкин-6 уураг нь хүний ​​биед үүсдэг цитокины бүлэгт багтдаг боловч туршилтад ашигласан уургийн төрөл нь байгалийн гаралтай биш юм. Үүнийг эрдэмтэд генетикийн инженерчлэлийн аргыг ашиглан бүтээжээ.

"Бидний судалгааны онцлог нь уургийг үүсгэдэг мэдрэлийн эсүүдийг өдөөх төдийгүй тархинд цааш хүргэх явдал юм" гэж судалгааны удирдагч Диетмар Фишер хэлсэн байна.

Генетикийн хувьд өөрчлөгдсөн вирусууд нь дээрх уураг үйлдвэрлэх мэдээллийг эсүүдэд хүргэдэг бөгөөд энэ нь харгалзах мэдрэлийн эсүүд болох мотонейронуудын үйл ажиллагааны гол үүрэг болдог.

"Тиймээс зөвхөн хязгаарлагдмал тооны мэдрэлийн эсүүдэд хэрэглэсэн генийн эмчилгээ нь тархины янз бүрийн хэсэгт байрлах хөдөлгөөний эсийн нөхөн төлжилт, нугасны мэдрэлийн судлын нөхөн сэргэлтийг идэвхжүүлдэг. Үүний үр дүнд эмчилгээг эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа саажилттай хулгана амжилттай алхаж эхэлсэн. Өмнө нь бүрэн саажилттай хулгана бие даан хөдөлгөөн хийж чаддаггүй байсан учир үр дүн биднийг маш их гайхшруулсан." гэж Дитмар Фишер хэлэв.

Эрдэмтэд одоогоор эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд гипер-интерлейкин-6-ийн нөлөөг хамгийн сайн хянах арга замыг хайж байна. Тэд мөн эмчилгээ хийлгэхээс хэдэн долоо хоногийн өмнө гэмтэл авсан бол уураг ижил үр дүн үзүүлэх эсэхийг шалгаж үзэхээр болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()