Хатан хаан Элизабетийн олонд танигдаагүй ач хүү, "халуухан" Артур

Дэлхий дээрх хүмүүсийн олонх нь Британийн хааны гэр бүлийн гишүүд зөвхөн Харри, Уильям нараар хязгаарлагддаг гэж боддог гэхэд хилсдэхгүй. Гэтэл ханхүү мөрөөддөг бүсгүйчүүдийн дунд залуу язгууртантай амьдралаа холбох боломжоо алдсан олон охид битүүхэн бухимдаад байгаа аж. Та бүхэн дэлхийн хамгийн атаархал төрүүлэм хааны гэр бүлийн залуу гишүүний тухай урьд өмнө нь сонсож байсан уу? 

Хатан хаан Элизабетийн олонд танигдаагүй ач хүү, "халуухан" Артур
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хатан хаан II Элизабетийн ач хүү Артур Роберт Натаниел Чатто (Arthur Robert Nathaniel Chatto)-ийн талаар дэлхий нийтээр хүмүүс төдийлөн сайн мэддэггүй бөгөөд өдгөө 21 настай залуухан язгууртан бусад хааны гэр бүлийнхэнтэй харьцуулахад олны хэл амнаас зайдуу, амгалан амьдардаг гэхэд болно. Тэрээр хааны гэр бүлд харьяалагдах хэдий ч онцлог, сонирхол зэрэг түүний хувийн амьдралынх нь тухай мэдээллийг олоход амаргүй.

Гэвч Эдинбургийн Их Сургуулийн Газарзүйн факультетэд сурч, хувийн дасгалжуулагчаар ажилладаг, аялал, адал явдалд дуртай гэдэг нь баттай юм. 

instagram.com/artchatto

Артур Чатто хааны сэнтийд суух дараалалд 26-р байр эзэлдэг тул өмнөх хүмүүсээс илүүрхэх зүйл нь гагц түүний эрх чөлөө бололтой. Жишээлбэл, түүний инстаграм хуудсанд хэд хэдэн хагас нүцгэн зураг байсан бол энэ нь ихэнх хааны удмын язгууртнуудад байж болшгүй үйлдэл билээ. Чухамдаа Артур охидын анхаарлыг татахгүй байхын аргагүй дур булаам гэдгийг түүнийг цахим ертөнцөөр хайрлах олон мянган дагагч нь батлах аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()