Нөхөрлөл нь урт хугацааны дараа хайр болсон алдартан хосууд

Бие биеэ эртнээс мэддэг хүмүүсийн дунд хайр сэтгэлийн харилцаа үүсэхэд бат бөх, тогтвортой харилцаа бий болж чаддаг хэмээн ярьдаг олон хүн бий. Тэгвэл олны дунд алдар нэрд гарсан хүмүүсийн хайр дурлал нэг л бүтэмжтэй болдоггүй гэх үзлийг удаан хугацааны нөхөрлөлөө хосын хайр болгож хувиргасан алдартнуудын түүх үгүйсгэх аж. Энэ үүднээс та бүхэнд эхлээд найзууд байсан ч эцэст нь хайртууд болсон алдартнуудын талаар хүргэж байна.

Нөхөрлөл нь урт хугацааны дараа хайр болсон алдартан хосууд

1 Мила Кунис ба Аштон Качер (Mila Kunis, Ashton Kutcher)

Жүжигчин бүсгүй анхны үнсэлтээ Эштон Катчерт өгсөн байна. Тэд "70-аад оны шоу" цувралын зураг авалтын үеэр танилцсан бөгөөд Мила 15 настай, Эштон 20 настай байсан аж. Гэвч цуврал дууссаны дараа нь тэд өөр өөрийн амьдралаа хөөсөн билээ. Катчер 10 жилийн хугацаанд Деми Мурын эр нөхөр байсан ч Мила Кунистай 14 жил нөхөрлөж, эцэст нь  "Friends with benefits" киноны зураг авалтын үеэр амрагийн харилцаа тогтоосноор үерхэж эхэлжээ. Өдгөө хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд тэд хамтдаа найман жилийн турш аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа юм.

Мила Кунис ба Аштон Качер (Mila Kunis, Ashton Kutcher)

2 Синди Кроуфорд ба Ранде Гербер (Cindy Crawford, Randy Gerber)

Тэд 22 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд одоо хүртэл аз жаргалтай хэвээр байна. Энэ бүхэн жирийн нөхөрлөлөөс эхэлсэн юм. Хоёулаа загвар өмсөгчөөр ажилладаг байсан тэд өөрсдийгөө хос болно гэж төсөөлж ч байгаагүй аж. Синди Ричард Гиртэй гэрлэсэн ч аз жаргалтай гэр бүл болж чадаагүй учир цөхрөнгөө барсан супермодель түүнээс салсан байна. Үүний дараа Синди, Ранде нарын нөхөрсөг уулзалт улам бүр нэмэгдэж, 1998 онд Синди найздаа гэрлэх санал тавьжээ. Өдгөө тэд хүү охин хоёрын хамт өнөр өтгөн амьдарч байна.

Синди Кроуфорд ба Ранде Гербер (Cindy Crawford, Randy Gerber)

3 Кейт Миддлтон ба ханхүү Уильям (Kate Middleton, Prince William)

Охид бүр ханхүү мөрөөддөг боловч Кейт жинхэнэ ханхүүгийн гүнж болно гэж огт боддоггүй байв. Тэд Шотландын Гэгээн Эндрюсийн хамгийн нэр хүндтэй их сургуульд цуг сурч, найзуудын хамт амралтаараа аялдаг байв. Мөн Кейт бүсгүй хунтайж Уильямын баярт уригдсан цөөхөн зочдын нэг байсан ба эгэл жирийн охин хаан ширээг залгамжлагчийн найз болсон нь тэр ажээ. Ирээдүйн гүнгийн авхай 10 жилийн дараа буюу 2011 оны 4-р сард хунтайжтай гэрлэж, "Кембрижийн гүнгийн авхай" цолыг хүртэв. Одоо тэд хоёр ханхүү, гүнжийг өсгөн хүмүүжүүлж байна.

Кейт Миддлтон ба ханхүү Уильям (Kate Middleton, Prince William)

4 Ким Кардашиан ба Канье Уэст (Kim Kardashian and Kanye West)

Тэдний анх 2000 онд танилцсан бөгөөд реппэр Канье Уэст удаан хугацааны турш Кимийн бүтэн нэрийг нь санаж чадалгүй түүнийг Кардажан хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Дараа нь Ким 72 хоног үргэлжилсэн бүтэлгүй гэрлэлтийн дараа Каньетэй холбоо тогтоосон аж. Үүний үр дүнд реалити шоуны од, реппэр хоёр бие биенээ 14 жилийн турш ажигласны эцэст гэрлэсэн байна.

Ким Кардашиан ба Канье Уэст (Kim Kardashian and Kanye West)

5 Блэйк Лайвли ба Райан Рейнолдс (Blake Lively, Ryan Reynolds)

"Green Lantern" кинонд хамтарч ажиллахдаа тэд хоорондоо танил болсон боловч зөвхөн найрсаг харилцаатай байсан. Райан Скарлетт Йоханссонтой гэрлэсэн бөгөөд Блэйк Леонардо Ди Каприотой үерхэж байжээ. Блэйк, Райан нар нөхөрлөлийн харилцаатай байсан учраас тэдний хооронд жиг ургасан гэдэг цуурхлыг наргиан болгоод өнгөрдөг байв. Гэхдээ “Never say Yes” киноны зураг авалтын үеэр тэд нэг нэгэндээ хайртай болсноор барахгүй, жилийн өмнө хосууд гурав дахь охиноо өлгийдөн авсан байна.

Блэйк Лайвли ба Райан Рейнолдс (Blake Lively, Ryan Reynolds)

6 Пенелопа Круз ба Хавьер Бардем (Penelope Cruz, Javier Bardem)

Тэд 1992 онд "Ham, Ham" кинонд тоглож байсан ч тэд бие биедээ анхны харцаар дурлаагүй юм. Пенелопе Том Крузтай хамт амьдарч, дараа нь Мэттью Макконахигийн хайрыг булааж байсан билээ. Хавиер арван жилийн турш орчуулагч Кристина Палестай аз жаргалтай байсан боловч салцгаасан. Тэрбээр зураг авалтын талбай дээр дахин Пенелопотой тааралдахдаа бүхнийг ухаарч, анхны уулзалтаас хойш 18 жилийн дараа тэд гэр бүл болж, хоёр хүүхэд төрүүлсэн юм.

Пенелопа Круз ба Хавьер Бардем (Penelope Cruz, Javier Bardem)

7 Рейчел Вайсз ба Даниел Крейг (Rachel Weisz, Daniel Craig)

Тэд магадгүй 1994 онд анх танилцаад үерхээгүйдээ харамсаж байсан байх. Тэр үед Даниел анхны эхнэрээсээ дөнгөж салсан, 20 гаруй настай Рейчел ганц бие байсан ч тэд олон жилийн турш зөвхөн хамтран ажиллагсад хэвээр байжээ. Олон жилийн дараа жүжигчин бүсгүй Оскар хүртэж, нөгөөх нь Жеймс Бондын дүрээр од болсон билээ. Гэтэл "Dream House" сэтгэлзүйн триллер кино тэднийг дахин учруулсан байна. Зураг авалт дууссаны дараа тэд хамт байхаар шийдсэн бөгөөд 2011 онд гэрлэсэн. Нууц ёслолд сүйт залуу, сүйт бүсгүй, Крейгийн охин, Вайсын хүү гээд өмнөх гэрлэлтээс гарсан хүүхдүүд нийлээд дөрөвхөн хүн оролцсон гэдэг.

Рейчел Вайсз ба Даниел Крейг (Rachel Weisz, Daniel Craig)

8 Эмили Ратайковски ба Себастиан Бийр-Макклард (Emily Ratajkowski, Sebastian Beer-McClard)

Хоёр жилийн өмнө модель Эмили Ратайковски гэрлэнэ гэсэн мессежээр фэнүүддээ таагүй гэнэтийн бэлэг барьсан юм. Учир нь түүний нөхөр болох залуу тэдэнд таалагдаагүй. Хэдэн жилийн турш Эмили хөгжимчин Жефф Магидтай уулзсан боловч найз, продюсер Себастиан Биер-Макклардтай хуримаа хийжээ. Хуучин найз залуугаасаа салсан тухай мэдээлэл хаана ч байгаагүй учраас фенүүд нь үүнд бэлэн биш байсан биз. Харин одоо загварын тайзны хатан хаан нөхөртэйгээ сайхан амьдарч байгаа гэнэ.

Эмили Ратайковски ба Себастиан Бийр-Макклард (Emily Ratajkowski, Sebastian Beer-McClard)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()