"Монголд дурласан 17 жил" - Гэрэл зурагчин Фредерик Лагранжийн шилдэг бүтээлүүдээс...

2021-01-17, 18:26
8,816

Франц гаралтай Америкийн гэрэл зурагчин Фредерик Лагранж (Frédéric Lagrange) Монгол улсад сүүлийн 17 жилийн дотор 13 удаа ирж, манай орны нутаг дэвсгэрийг жилийн бүх улиралд хөндлөн гулд туулж үзэн, хүн ард, уул усны олон гайхалтай дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

"Монголд дурласан 17 жил" - Гэрэл зурагчин Фредерик Лагранжийн шилдэг бүтээлүүдээс...

Тэрээр Монголын тухай хүүхэд байхдаа анх сонсож байсан аж. Өвөө нь түүнд Дэлхийн II дайнд Францын армид тулалдаж, Германчуудад хэрхэн олзлогдож байсан түүхээсээ ярьж өгдөг байв. 1944 онд өвөөг нь хоригдож байхад Зөвлөлтийн армид тулалдаж байсан Монгол цэргүүдийн салаа ирж чөлөөлж өгчээ. Үүнээс хойш Монгол улс Лагранжийн сонирхлыг ихээр татах болж, тэрбээр анх 2001 онд гэрэл зурагчны туслахын ажлаар манай улсад ирж байжээ.

Лагранж Монголын байгалийн үзэсгэлэн, хүн ардын найрсаг занг онцолсноос гадна өөрийнх нь тодорхойлсноор монголын “мөнхийн амгалан тайван байдал" түүнийг хамгийн ихээр бишрүүлжээ. "Тэнд байхад эргэн тойрон, агшин бүр надад илүү ойрхноос мэдрэгдэж байгаа мэт байдаг. Америкт ч, ер нь өөр хаана ч ингэдэггүй” хэмээн өгүүлсэн байна.

Түүний Монгол дахь 17 жилийн адал явдлыг өгүүлсэн ном 2018 онд хэвлэгдсэн юм. Номыг худалдаж авахыг хүсвэл та ЭНД дараарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()