10
Жианна Жун (Gianna Jun)
Онцлох бүтээл: “My Sassy Girl,” “Daisy,” “The Thieves”
Жианна Жун бол Өмнөд Солонгосын хамгийн халуухан жүжигчдийн нэг юм. Кино, театрын сургуулийн оюутан байхаасаа эхлэн Жун загвар өмсөгч, телевизийн жүжигчний ажилд бага зэрэг амжилтанд хүрсэн боловч 2001 оны хамгийн амжилттай бүтээл "My Sassy Girl" романтик инээдмийн кинонд тоглож нэрд гарчээ.
Тэрээр зөн билэгтэн, зураач, хулгайч, цус сорогч гээд янз бүрийн дүрд чадварлаг тоглож, өөрийн ур чадвараа харуулсан билээ.
9
Ким Юн Суг (Kim Yun-seok)
Онцлох бүтээл: “The Chaser,” “The Thieves,” “Hwayi: The Monster Boy,” “The Yellow Sea”
Хорон санаатан, зальжин этгээдийн дүрд бол Ким Юн Суг хэнээс ч илүү гэдгээ баталсан. Олон хүмүүс Кимийг “The Chaser” киноны гол дүрээр нь сайн мэднэ.
Тэрээр ихэвчлэн туслах дүрд тоглодог байсан боловч "Tazza: The High Rollers" киноны эсрэг дүрд тоглоод шүүмжлэгчид, кино бүтээгчдийн анхаарлыг татсан байдаг.
Өдгөө Ким гар бие оролцсон бүхий л кинондоо хүндтэй байр эзэлдэг бөгөөд хамгийн сүүлд Өмнөд Солонгосоос 2014 оны Оскарын шагналд нэр дэвшүүлсэн "Haemoo" кинонд тогложээ.
8
Ха Жүн Ү (Ha Jung-woo)
Онцлох бүтээл: “The Yellow Sea,” “The Terror Live,” “The Berlin File,” “Nameless Gangster”
Өмнөд Солонгос дахь бүх эрэгтэй жүжигчдээс Ха Жүн Ү-ийн карьер л хамгийн тогтвортой өсч байгаа. Залуу эрэгтэй жүжигчдийн атаархлыг төрүүлдэг эршүүд, буурь суурьтай дүрүүдэд тоглодог түүнийг Холливудын Крис Пратт-тай харьцуулдаг.
Хамгийн сүүлд Азийг байлдан дагуулсан "Шивэгчин" киноны эсрэг дүрийг бүтээсэн тэрээр Ким Жэ Үн болон Пак Чан Үк зэрэг шилдэг найруулагчидтай хамтран ажиллах эсэх нь цаг хугацааны асуудал юм.
7
И Бён Хён (Lee Byung-hyun)
Онцлох бүтээл: “A Bittersweet Life,” “J.S.A.: Joint Security Area,” “I Saw the Devil”
И Бён Хён бол Холивудад хөл тавьсан Азийн хамгийн амжилттай жүжигчин байх. Түүнийг дэлхийн үзэгчид хэдийнээ “G.I. Joe”, "Terminator Genesis" киногоор нь мэддэг болжээ.
Тэрээр хилийн чанадад кино хийхээсээ өмнө Өмнөд Солонгосын кино, телевизэд асар амжилттай карьертай байсан. Нууцлаг, хүйтэн гэмээр гадаад төрх нь түүнийг охид бүсгүйчүүдийн шүтээн болгосон юм.
6
Пэ Ду На (Doona Bae)
Онцлох бүтээл: “A Girl at My Door,” “Cloud Atlas,” “The Host,” “Sympathy for Mr. Vengeance”
Пэ Ду На өсвөр насандаа ихэвчлэн триллер төрлийн телевизийн цувралуудад тоглож эхлэн олонд танигдсан.
Хожим “Sympathy for Mr. Vengeance” кинонд тоглосон нь түүний карьерт асар том үсрэлтийг авчирч, Холливудад гарах замаа зассан билээ. Алдарт "Матрикс"-ийг найруулсан Вачовскийн эгч дүүсийн "Cloud Atlas" кино нь Пэ Ду Нагийн далайн чанадад бүтээсэн анхны дүр байв.
Оскарын шагналт Пун Жун Ү-ийн эмэгтэй дүрүүдийн №1 сонголт гэхээр түүний хэр чансаатай жүжигчин болохыг илтгэнэ.
5
Хван Жон Мин (Hwang Jeong-min)
Онцлох бүтээл: “Ode to My Father,” “A Man Who Was Superman,” “New World,” “The Unjust”
Ихэвчлэн эр зоригтой, хал үзсэн хүний дүрийг сайн гаргадгаараа олонд танигдсан ч Хван хүсэх юм бол ямар ч дүрд хувирч чадна. Жишээлбэл “A Bittersweet Life”, “You are my Sunshine” зэрэг кинонуудад өөрийнхөө төрхөөс огт эсрэг шинжтэй дүрд гайхалтай тоглож чаджээ.
Хамгийн сүүлд тоглосон "Ode to My Father" кино нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн их ашиг олсон хоёр дахь кино болжээ.
4
Ким Хэ Жа (Kim Hye-ja)
Онцлох бүтээл: “Mother,” “Lifetime in the Country”/“Country Diaries”
Ким Хэ Жа нь телевизийн цувралд үргэлж ээжийн дүрд тоглодог байсан учраас "үндэстний ээж" гэсэн хочийг хүртсэн юм. Тэр ч байтугай MBC-ийн "Lifetime in the Country" (Өмнөд Солонгосын хамгийн удаан гарсан цуврал)-д нэг дүрээ 20 жилийн турш бүтээсэн байна.
Түүний 2009 онд Пун Жун Үгийн "Mother" хэмээх нууцлаг триллер киноны гол дүрд тоглосноор нь олон улсын үзэгчид сайн мэднэ. "Arirang Culture" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүмүүсийн ирүүлсэн магтаалд маш их талархаж байгаагаа илэрхийлж, ялангуяа 2010 онд 36 дахь Лос Анжелесийн кино шүүмжлэгчдийн шагнал хүртсэндээ баярлаж байсан юм.
3
Жон Ду Ён (Jeon Do-yeon)
Онцлох бүтээл: “Secret Sunshine,” “Way Back Home,” “The Housemaid,” “Untold Scandal”
20 гаруй жилийн өмнө Жон Ду Ён карьерынхаа эхэн үед хэт задгай гэмээр дүрд тоглон шүүмжлэл хүртэж байсан ч өнөөдөр Солонгосын орчин үеийн эмэгтэй жүжигчдийн "загалмайлсан эх" болохыг нь үзэгчид хүлээн зөвшөөрөх болсон юм.
Тэрээр өнөө цагт яах аргагүй Өмнөд Солонгосын кино урлагийн хамгийн сайн карьертай, хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг юм. "Каннын гүнж" гэж нэрлэгддэг Жон Ду Ён дотоодын болон олон улсын хэмжээнд тасралтгүй магтаал хүртдэг.
2
Сүн Кан Ху (Song Kang-ho)
Онцлох бүтээл: “The Host,” “Memories of Murder” “The Attorney,” “Parasite”
Нүдэнд дулаахан төрхтэй Сүн Кан Ху нь энэ жагсаалтад заавал байх ёстой жүжигчдийн нэг юм. Түүний нэр л дурдагдсан байхад Өмнөд Солонгосын театруудыг дүүргэж чаддаг гэхэд хилсдэхгүй. Гайхамшигтай уран бүтээлч Сүн нь хэдийгээр туршлагатай ахмад жүжигчин боловч ямар ч найруулагчийн өөрт нь өгсөн бүх үүрэг даалгаврыг чинээнд нь тултал биелүүлдэг. Пун Жун Ү-тэй тэрээр гурван ч кинонд хамтран ажиллаж, “Parasite” киногоор Оскарын шагнал хүртсэнийг бид мэднэ.
Жүжигчин Жон Ду Ён өмнө нь Сүн Кан Ху-д сайхан царайнаас бусад бүх зүйл бий гэж наргиж байжээ. Гэхдээ Кан Худ хэнээс ч илүү сэтгэл татам төрх бий гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэрбээр Өмнөд Солонгосын бэлгэдэл болсон гэхэд хилсдэхгүй жүжигчин юм.
1
Чой Мин-Шик (Choi Min-sik)
Онцлох бүтээлүүд: “Oldboy,” “Failan,” “I Saw the Devil,” “Crying Fist,” “Shiri”
Тэсрэлттэй, хувирамтгай жүжиглэх хэв маягаараа алдартай Чой Мин Шик бол Солонгосын үндэсний кино урлагт томоохон нөлөө үзүүлсээр байгаа, зогсоох аргагүй авьяастай нэгэн юм.
Чой “Oldboy” киногоороо дэлхий нийтэд Өмнөд Солонгосын кино урлагийг дэлхий дахинд ганцаараа шахуу танилцуулж чадсан, "булган сүүлтэй" нэгэн болохоор үндэсний баатрын хэмжээнд хүндлэгдэх нь мэдээж.
Түүний нэрийг хэлэхэд л Өмнөд Солонгос гэлтгүй дэхий нийтийн үзэгчид киног нь үзэхэд бэлэн байдаг билээ.