Зугтагсдыг барих зориулалттай Хойд Солонгосын хуурамч суурин

Хойд Солонгосын Кижон-донг сууринг гаднаас нь харахад энгийн нэгэн тосгон мэт эгэл жирийн байшингууд, сургууль, цэцэрлэг, тэр ч байтугай эмнэлэг хүртэл харагдана. Гэвч үнэн хэрэг дээр нарийвчлан үзвэл бүх зүйл харагдаж байгаа шигээ гэдэг нь тодорхой болно. Хойд ба Өмнөд Солонгосыг заагладаг хатуу хамгаалалттай бүсэд (DMZ) байсан хүмүүс Кижонг-донг "Суртал ухуулгын тосгон" гэж нэрлэдэг байна.

Зугтагсдыг барих зориулалттай Хойд Солонгосын хуурамч суурин

1953 онд Солонгосын дайныг зогсоохын тулд эвлэрлийн гэрээ байгуулж, 3 км өргөн "цэрэггүй бүс" баригдсан бөгөөд хуурамч суурин нь энэ бүсийн ойролцоо байрладаг аж. Угтаа энэхүү суурин нийт 200 оршин суугчтай ба бүгд чинээлэг хангалуун амьдралтай гэгддэг.

Гэсэн хэдий ч өмнөд нутгаас ажиглалт хийснээр Кижон-донг нь хуурамчаар барахгүй ямар ч оршин суугч энд амьдардаггүй болох нь тогтоогдсон байна.

Эдгээр барилгууд нь яг үнэндээ цонхондоо шилгүй, бетонон байгууламжууд бөгөөд цахилгаан гэрлүүдийг нь тодорхой цагийн хуваарийн дагуу асааж унтраадаг аж. Энд байдаг цөөн тооны хүмүүс хотыг цэвэрлэж өнгө үзэмжийг нь хариуцан ажилладаг хүмүүс байсан гэнэ.

Хойд Солонгосын Энхтайвны тосгон гэж нэрлэсэн энэ газрыг засгийн газар нь хоёр гүрнийг хооронд нь холбох талбар болгон ашиглаж ирсэн.

1980-аад онд Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгосын эсрэг суртал ухуулгын хэрэгсэл тавихын тулд эсрэг талын Дэсон-Донг хотод 98 м өндөр туг барьсан аж. Үүнийг Хойд Солонгос даруй эсэргүүцэж, хариуд нь 160 м өндөрт туг босгожээ. Тухайн үед энэ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байв.

2004 он хүртэл том хэмжээтэй чанга яригчаар Хойд Солонгосыг магтан сайшааж, Өмнөдыг дургүйцсэн цэргүүд, тариаланчдыг хилийн дээс алхахыг уриалсан БНАСАУ-ын суртал ухуулгын нэвтрүүлгийг хүргэж байсан гэнэ. 

Энэ арга нь хүмүүсийг урвуулж чадаагүй тул барууны эсрэг яриа, коммунист дуурь, эх оронч жагсаалын хөгжмийг өдрийн 20 цагийн турш тавьж эхлэв. 2004 онд хоёр улс хоорондоо чанга яригчаар яриа дамжуулахаа зогсоохоор тохиролцсон байдаг.

Тосгоныг өргөн тариалангийн талбайгаар хүрээлүүлсэн бөгөөд Хойд Солонгосын засгийн газар үүнийг оршин суугчдынхаа хамтын аж ахуй гэж албан ёсоор мэдэгджээ.

Аль ч тохиолдолд, гадаад төрхийг хадгалах нь маш их хүчин чармайлт юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()