Хэн ч тайлбарлаж чадаагүй гэрэл зургууд

Гэрэл зураг амьдралын бүхий л мөчийг буулгаж авдаг гайхалтай зүйл билээ. Түүний дотор хэн ч тайлж чадахгүй нууцлаг зүйлс хүртэл багтана. Энэ үүднээс та бүхэнд хэн ч тайлбарлаж чадаагүй агуулга бүхий гэрэл зургуудын талаар хүргэж байна.

Хэн ч тайлбарлаж чадаагүй гэрэл зургууд

1 Далавчин гэрэл

1951 оны 8-р сараас 9-р сар хүртэл Техас, Нью-Мексико мужийн тэнгэрт гэрэлтэж буй далавч хэлбэртэй зүйлийг олон хүн ажиглав. Альбукерк хотын захад амьдардаг нэгэн гэр бүлээс эхлээд тэднээс 20 минутын зайд орших Лаббок хотын оршин суугчид цэнхэрдүү өнгийн ногоон гэрлийг олж харсан юм. Үүнээс гадна цэргийн радарууд хурдтай хөдлөж объектыг тэмдэглэж авав. Энэ явдлыг мөрдөн шалгах ажлыг АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэнхэр ном төслийн тэргүүн Эдвард Руппелтэд даалгасан боловч тэр тодорхой үр дүнд хүрээгүй аж.

Эдгээр хачин гэрлүүд юу байсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Зарим нь үүнийг нүүдлийн шувуудын цацраг туяаг ойлгож гэрэлтсэн гэж үздэг бол нөгөө хэсэг нь үүнийг нисдэг таваг байсан гэдэгт итгэдэг байв.

Далавчин гэрэл

2 Хар хүлэг баатар

1960 онд дэлхийн тойрог замын ойролцоо ер бусын хар нисдэг биет үзэгдсэн байна. АНУ-ын цэргийнхэн үүнийг тагнуулын хиймэл дагуул гэж итгэж байсан боловч удалгүй тэрүү биет хиймэл дагуул биш болох нь ил болсон юм. "Хар хүлэг баатар" хэмээх тус биет тэр цагаас хойш хэд хэдэн удаа үзэгдсэн байдаг. Түүнийг харийн биет гэдэгт олон хүн итгэдэгч "Хар хүлэг баатар" нь үнэн дээ энгийн сансрын хаягдал байх магадлал өндөр гэнэ.

Хар хүлэг баатар

3 Красноярскийн хий үзэгдэл

Красноярскийн нэг компанийн сурталчилгааны мэргэжилтэн хотын түүхийг харуулах төсөлд ашиглах гэрэл зураг олохын тулд музейд ханджээ. Музейн ажилтнууд хүсэлтийн дагуу зургууд хайж байгаад яг ижилхэн урт сүлжсэн үс, шүхэр, цагаан даашинз бүхий охиныг хорь гаруй зургаас олсон байна.

Охин нь хотын театр, Енисейн гарах гүүр, сүм хийд, худалдааны байшингийн зураг дээр байсан юм. Нууцлаг охин мөн зургийн аль нэг хүн анзаарахааргүй хэсэгт үргэлж гарсан байдаг аж. Охины нэр, гэрэл зургийн зохиогч нь одоог хүртэл нууц хэвээр байна.

Красноярскийн хий үзэгдэл

4 Фреди Жексоны сүнс

Фредди Жексон нь Дэлхийн 1-р дайны үед Их Британийн нисэх хүчний механикч байсан юм. Тэрбээр 1919 онд харамсалтайгаар нас барсан аж. Доорх зургийг дарах өдөр түүний оршуулга болсон бөгөөд Жексон зургийн арын хэсэгт бүрэн дүрээрээ зогсож байгаа нь энэ. Найзууд нь түүний сүнс салах ёс гүйцэтгэн зураг дээр гарсан гэж үздэг гэнэ.

Фреди Жексоны сүнс

5 Боксчны сүнс

1913 оны 5-р сарын 24-нд боксин Лютер Маккарти, Артур Пелки нарын хооронд тулалдаан болов. Тулаан эхэлснээс 2 минутын дараа Маккарти өрсөлдөгчийнхөө цохилтонд унасан байна. Шүүгч 10 секундыг тоолж байтал боксчны биен дээр гэрэл тусчээ. Тус гэрэл шалан дээр хэвтэж буй Лютерийг бүрэн гэрэлтүүлж байв. 8 минутын дараа эмч нар Маккарти тархины цус алдалтаар нас барсан болохыг тогтоожээ. Дараагийн өдөр нь тулаан болсон газар шатсан байна.

Боксчны сүнс

6 Дятловын аяллын багийн үхэл

Дятловын аяллын бүлгийн түүх бол 20-р зууны хамгийн том нууцын нэг байж магадгүй юм. 1959 оны 2-р сарын 2-ны шөнө Игорь Дятлов тэргүүтэй 9 жуулчны бүлэг нууцлаг нөхцөлд нас баржээ. Хамгийн хачин нь тэдний майхнуудыг нурааснаас гадна цогцосууд хуарангаас хэдэн км зайнаас олдсон юм. Тэнд яг юу болсон талаар хэд хэдэн хувилбар байдаг.

Бүх аяллын туршид Дятловчууд өдрийн тэмдэглэл хөтөлж, маш олон зураг авсан байдаг. Гэхдээ тэр олон зургууд дундаас нэг нь хүн бүрийн анхаарлыг татдаг юм. Тус зураг дээр харанхуй тэнгэр дээр гэрэлтэж буй үл мэдэгдэх бит буусан байна. Хүмүүс түүнийг мэдээж нисдэг таваг хэмээн үздэг.

Дятловын аяллын багийн үхэл

7 Белла шулмыг хэн хайлаас руу хийсэн бэ?

Дээрх үгс нь Английн хамгийн нууцлаг явдлуудын нэгийг илэрхийлдэг. 1943 оны 4-р сарын 18-нд дөрвөн өсвөр насныхан Хагли Вудын шугуй дундуур явж байв. Тус шугуйг муу ёрын сүнс, шулам хараал идсэн газар гэж нутгийнхан үздэг байв. Хөвгүүд өндөг олохын тулд том хөгшин хайлаас мод руу мөлхөхөөр шийдэв. Гэхдээ өндөгний оронд тэд гавлын яс олжээ. Энэ нь залуу эмэгтэйн гавал байсан юм.

Тэрхүү явдлаас хойш хэсэг хугацааны дараа хайлаасны хажуу ханан дээр "Хэн Беллаг шулмыг хайлаас руу хийсэн бэ?" гэсэн бичиг гарч ирсэн байна. Энэ нь мөрдөн байцаагчдад шинэ сэжүүр өгч, тэд  Белла хэмээх алга болсон бүсгүйг хайж эхлэв. Бичээс хөрш зэргэлдээ байшин, хашаа, ханан дээр хэдэн арван жилийн турш гарч ирсээр байжээ. Белла гэж хэн бэ, хэн, яагаад мөрдөн байцаалт үр дүнд хүрээгүй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй хэвээр байна.

Белла шулмыг хэн хайлаас руу хийсэн бэ?

8 Митасовын байр

Олег Митасов 80-аад оны дундуур Харьков хотын нийтийн байранд амьдардаг байв. Тэрээр дэлгүүрийн дэд захирлаар ажилладаг байсан бөгөөд хэн ч харсан жирийн нэгэн байжээ. Гэхдээ Митасов шизофрен өвчтэй байсан гэдгийг хүмүүс хожуу мэдсэн аж. Тэрбээр нэг л өдөр хотын ханан дээр "Дэлхий хаана байна", "Тэнгэрээс од бүү тат", "Ленин", "Митасов", "ВЭК ВАК" гэсэн уялдаа холбоогүй үгсээс бүрдсэн өгүүлбэрүүд бичиж эхэлсэн байна.

Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл бол Олегийн байр байв. Энэхүү 7 өрөө нийтийн орон сууц нь хачин бичээсээр дүүрчээ. Тэд тавилга, шал, хана, таазыг хүртэл бүрхсэн байв. Олег Митасов үүниээс болж хотын амьд домог болсон бөгөөд түүний бүтээл шүтэн бишрэгчидтэй болжээ. 1999 онд Олег Митасов нас барсны дараа эцэг эх нь бүх зургийг нь арилгасан байна.

Митасовын байр

9 Лос Анжелесийн тулаан

1942 оны 2-р сарын 24-25-нд шилжих шөнө Лос Анжелес хотод дуут дохио дуугарч цэргүүд гал нээж эхэлжээ. Цэргийнхэн дайсан хот руу дайрч байна гэж таамагласан учраас ийм арга хэмжээ авсан байна. Гэхдээ дараа өдөр нь хэвлэлийн бага хурал дээр Тэнгисийн цэргийн нарийн бичгийн дарга Франклин Нокс үүнийг хуурамч түгшүүр байсан гэж мэдэгдсэн байна.

2-р сарын 26-нд Лос Анжелес Таймс сонинд хуйвалдааны онолчид нэгэн гэрэл зургийг нийтлэв. Тус гэрэл зураг дээр хиймэл дагуул Лос Анжелес хотын дээр гарч ирж түүн рүү олон гэрэл тусч байгааг харуулсан байжээ. Үүнийг жинхэнэ гэдэгт олон хүн итгэсэн хэвээр гэнэ.

Лос Анжелесийн тулаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()