Ханхүү Абдул Матин 1991 оны 8-р сарын 10-нд Брунейн Султан Хассанал Болкиагийн гэр бүлд төрсөн юм. Түүний ээж Мариам Абдул Азиз нь хааны хоёр дахь эхнэр байсан боловч Абдулыг 12 настай байхад султан түүнээс салжээ. Гэсэн ч Абдул эрх ямбаа алдаагүйгээр барахгүй Султаны хүү тэрээр тансаг амьдралд умбадаг.
Абдул Матин бол хаан эцгийнхээ гэр бүлийн 12 хүүхдийн 10 дахь нь юм. Хассанал Болкиагийн хөрөнгийн тооцоолол хамгийн багадаа 20 тэрбум ам.доллараар хэмжигддэг тул хааны гэр бүл тэр чигээрээ тансаг амьдардаг байна.
Үнэтэй машин, тансаг дарвуулт завь, нүсэр том харш, хувийн онгоцнуудаар нь Абдулын амьдралыг элбэг дэлбэгт тооцож болох ч түүнийг аавын эрх хүү гэж нэрлэх нь зохимжгүй. Ханхүү Абдул нэн сонирхолтой амьдардаг нэгэн бөгөөд түүнээс илүү хөрөнгөтэй Арабын шейхүүд хүртэл Абдулд атаархдаг аж.
Абдул байшиндаа бар, ирвэс тэжээдэг ба тэдгээр нь тэжээмэл муур шиг хашаанд зоргоороо тэнүүчилж, эзэнтэйгээ хамт оронд нь хүртэл унтдаг. Залуу ханхүү өөрийгөө "Бар аав" гэж бардам хэлдэг бөгөөд гэрийн тэжээвэр амьтдаараа ихэд бахархдаг гэнэ.
Тэрбээр мөн бусад энгийн хүмүүсийн адил муур, нохой, морь тэжээдэг.
Ханхүү аялах дуртай болохыг Инстаграм дээрх зургуудаас харж болно. Тэрбээр ялангуяа дулаан газруудаар завиар аялахыг илүүд үздэг. Абдул Газар дундын тэнгис, Францын Ривьерагийн наран шарлагын газрууд дээр дарвуулт онгоцоороо аялсан зургуудаа хувцаалцах дуртай.
Абдул мөн далай тэнгисийн гүнд болон аагим халуун цөлд аялах дуртай, адал явдал эрэлхийлэгч тэрээр амьдралын идэвхтэй юм. Ингэхдээ ч ханхүү чансаат хүлэг эсвэл усанд шумбах хэрэгслээ мартдаггүй.
Заримдаа тэрбээр уулын өндрөөс үсэрдэг.
Абдул Матиний хобби дунд спорт онцгой байр суурь эзэлдэг. Ханхүү Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клубын шүтэн бишрэгч бөгөөд Дэвид Бекхэмийг хөлбөмбөгийн шүтээнээ гэж үздэг. Тэрбээр өөрөө ч хөлбөмбөг тоглох дуртай тул сонирхогчдын хөлбөмбөгийн багт тоглодог аж.
Нэмж дурдахад Абдул полод маш их цаг зарцуулдаг бөгөөд энэ нь түүний бүх гэр бүлийнхний хувьд жинхэнэ дээдсийн тоглоом гэнэ. Түүнийг ихэвчлэн эгч нь дагалддаг. Яагаад полод дуртай талаараа ханхүү Матин: "Өөрийн үйл хөдлөлөө бүрэн хянадаг бусад спортын төрлүүдээс ялгаатай нь энд та амьтдыг ч давхар хянах хэрэгтэй болдог." гэж тайлбарлаж байсан юм.
Матин Малайзад болсон Зүүн өмнөд Азийн наадамд морин спортын поло багийн бүрэлдэхүүнд багтаж, эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон байна.
Залуу ханхүү мөн моторт уралдаан, хөнгөн атлетик, Тай боксоор хичээллэхийн хажуугаар гольф ч тоглодог.
Матин аавынхаа хамтаар завины уралдаанд өрсөлдөж буй нь
Ханхүү өөрийгөө бие галбиртаа онцгой анхаардаг бөгөөд энэ бүхнийг армид сургасан гэж тайлбарладаг. Абдул Матин бол энгийн нэг язгууртан биш, тэрээр дэслэгч цолтой бөгөөд Английн Сандхурст дахь Хааны цэргийн академид сурч байхдаа жинхэнэ чанга дэглэм гэж юу болохыг олж мэдсэн аж.
Ханхүү 2011 онд академийг төгссөн бөгөөд элит цэргийн боловсрол эзэмшсэн он жилүүд нь түүний амьдралын хамгийн сайхан өдрүүд байсан гэж үздэг. Матин, Сандхерстэд хэнийг ч илүү дутуу үзэлгүй, яг ижилхэн ханддаг учраас жинхэнэ хатуужил сурсан аж. Абдул 18 насандаа академид суралцах хүсэлт гаргасан ба тухайн үед курсийнхээ хамгийн жаахан нь байсан юм.
Нэгэн ярилцлагадаа тэрбээр бусад сонсогчдынхоо хамт гурван өдрийн турш нойр авалгүй, чулуурхаг газарт нуувч ухсан түүхээ хуваалцсан байдаг.
Зүүрмэглэх төдийд офицерууд нь өшиглөж сэрээж байсан тул ядарч туйлдана гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэжээ.
Залуу ханхүүгийн амьдрал хөнгөмсөг мэт санагдаж болох ч хэрэв ингэж бодвол өрөөсгөл ойлголт болно. Абдул Матин төрийн тэргүүний төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл эцгийнхээ туслахаар ажилладаг. Тэрээр Султаныг гадаад аялалд дагалдан явахаас гадна өөрөө тайлан эмхэтгэж, улс орныхоо өмнөөс бусад улсын удирдагчидтай ярилцаж, хэлэлцээрт оролцдог.
Жишээлбэл, 2015 онд Мальтад болсон Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн өндөр, дээд хэмжээний уулзалтад Абдул Матин олон улсын терроризмын талаар илтгэл тавьсан юм.
Абдул Матин бас бяцхан нууцтай. Тэр манай гаригийн хамгийн амттай хоолоор хооллох чадамжтай ч түргэн хоолонд юу юунаас илүү дуртай гэнэ.