Өнөөдрийг хүртэл үнэн гэж итгэсээр байсан арьс арчилгааны ташаа ойлголтууд

Гоо сайханд золиос хэрэгтэй гэж сонсож байсан л биз дээ.Тиймээс ч үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд бид зарим нэг золиосыг ямар ч бодох зүйлгүйгээр гаргадаг билээ. Гэхдээ зарим үед олныг дагаж шуурах нь тийм ч сайн үр дүнд хүргэдэггүйг санах хэрэгтэй. Ингээд хүн бүрийн үнэн хэмээн боддог гоо сайхны талаар худал ойлголтуудыг мэдэж авцгаая.

Өнөөдрийг хүртэл үнэн гэж итгэсээр байсан арьс арчилгааны ташаа ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өдөр бүр нүүрээ будах нь нүүрний арьсанд муу

Үнэн хэрэгтээ нүүрний арьсанд өдөр тутмын будалт бус харин дутуу цэвэрлэгээ л муугаар нөлөөлдөг юм. Шөнө таны арьс хүчилтөрөгчөөр амьсгалж байх хэрэгтэй. Харин өдрийн цагаар хэрэглэсэн гоо сайхны бүтээгдэхүүн тань таны арьсыг гадаад орчны бохирдлоос хамгаалдаг.

2. Гоо сайхны бүтээгдэхүүн дээр харшлын эсрэг гэсэн бичиг байвал бүх төрлийн арьсанд тохиромжтой

Үнэндээ бол харшлын эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд харшил өгдөг зүйлс багтаагүй байдаг ч гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахын өмнө найрлагыг нь сайн уншиж, хамгийн аюулгүй бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Харшлын эсрэг заалттай байлаа гээд таны арьсанд төгс тохирно гэж байхгүй.

3. Чийгшүүлэх тос үрчлээ гарахаас сэргийлдэггүй

Үнэн хэрэгтээ чийгшүүлэх тосны ихэнх нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй байдаг. Хамгийн гол нь таны хэрэглэж буй тос нарны хамгаалалттай, амин дэм болон антиоксидант агуулсан байх хэрэгтэй.

4. Нэг тосыг удаан хэрэглэснээр үйлчилгээ нь багасдаг

Нэг тосыг удаан хэрэглэснээр үйлчлэхээ больдог учир үргэлж солих хэрэгтэй гэсэн ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Үнэндээ энэ нь тийм биш бөгөөд шинэ бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг цочроох магадлалтай. Түүнчлэн зуны улиралд нар салхины хамгаалалттай тос түрхэхэд хангалттай бол өвлийн улиралд гадаад орчны нөлөөллөөс хамгаалалттай болон нэмэлт тэжээлтэй тосыг түрхэх хэрэгтэй.

5. Нүүрний тосыг доороос нь дээш түрхэх хэрэгтэй

Ихэнх хүмүүс нүүрний тосыг түрхэхэд гарын хөдөлгөөний чиглэл чухал гэж үздэг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Хэдийгээр тос түрхэх дүрэм байдаг ч гарын хөдөлгөөн энд ямар ч хамааралгүй.

6. Үрчлээнээс урьдчилан сэргийлэхийн тулд их хэмжээний ус уух хэрэгтэй

Их хэмжээний ус уух нь үрчлээ гарахаас сэргийлж, арьсны хөгшрөлтийг удаашруулдаг гэсэн ойлголт бодит байдал дээр худал ойлголт юм. Арьсан дээрх давхарга аль хэдийн үхэжсэн учир дотроос нь чийгшил өгсөн ч сэргэхгүй.

7. Үргэлж нүүрний дасгал хийснээр жижиг үрчлээ арилах болно

Булчин нь арьсан дээрээ тогтоогдсон цорын ганц биеийн хэсэг бол нүүр юм.  Тиймээс байнга дасгал хийх нь аль хэдийн унжсан арьсыг сэргээхэд нэмэр болохгүй.

8. Батгыг наранд хатаах хэрэгтэй

Хэдийгээр нар арьсыг хатаадаг ч эргээд их хэмжээний тослогийг нүүрнээс ялгаруулж, нүүрний арьсыг бохирдуулдаг байна. Үүнээс гадна урт хугацааны туршид нарны хамгаалалтгүй наранд хэвтэх нь нарны харшил, нөсөө толбо үүсгэж нүүрэн дээр батга гарахад нөлөөлнө.

9. Эрүүл биеийн нууц жигд борлолт байдаг

Борлолт гэдэг нь арьс өөрийгөө ямар нэгэн гадаад орчны гэмтлээс хамгаалж буй хариу урвал юм. Жигд борлолт нь арьс өөрийгөө гэмтлээс хамгаалахад бэлэн болсныг илэрхийлдэг.

10. Мэнгээ арилгах нь эрүүл мэндэд хортой

Мэнгэ гэдэг бол арьсан дээрх толбо бөгөөд ихэнх тохиолдолд аюулгүй байдаг. Гэвч гадаад орчинтой урвалд орсноор аюулт ургацаг болж хувирах магадлалтай учир ямар нэгэн мэнгэ, ургацаг гарсан тохиолдолд эмчтэй зөвлөлдөж авахуулах хэрэгтэй.

11. Мөсөөр нүүрээ арчих нь нүүрний арьсанд тустай

Мөсөөр нүүрээ арчих нь хүн бүрт сайнаар нөлөөлдөггүй. Хүйтэн мөсөөр арчсаны улмаас арьс хавагнах, судас тодрох, тослогийн булчин үрэвссэнээр арьс торгомсог байдлаа алдах сөрөг талтай. Энэ аргыг ялангуяа хуурай арьстай хүмүүс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Нүүрний арьсанд мөснөөс илүү тустай олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн байдаг гэдгийг мартаж болохгүй.

12. Үсээ ойр ойрхон тайрвал хурдан ургана

Хүний үс тайрахаас үл хамаарч сард 1 см орчим ургадаг.

13. Хоол идсэний дараа шүдээ цэвэрлэх хэрэгтэй

Саяхны судалгаанаас харахад хоол идсэнийхээ дараа шууд шүдээ цэвэрлэх нь эрүүл мэндэд төдийлөн тустай биш болохыг баталжээ. Хоол хүнсний хамтаар шүдэнд ордог хүчилтөрөгч нь шүдний пааланд нэвчдэг байна. Харин хоол идсэний дараа үргэлж шүдээ угаах нь шүдний паалан муудахад нөлөөлдөг аж.

14. Хумсны будаг нь хумсыг амьсгалуулдаггүй учир хумсанд муугаар нөлөөлдөг

Хумс гэдэг бол үхэжсэн эс юм. Хэрвээ хумс амьсгалдаг байсан бол хэт их чийгшлээс болоод хумсны будаг хумсан дээр тогтохгүй байх байсан. Тиймдээ ч хумсанд хүчилтөрөгч хэрэггүй бөгөөд илүү махны ойролцоох хялгасан судсаар хумс тэжээгддэг.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()