Англи бүсгүй мөрөөдлийн хуримаа хийхийн тулд хорт хавдар туссан болж жүжиглэсэн нь илэрчээ

Английн иргэн Тони Стрэнден (Toni Stranden) гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд эргэн тойрныхоо бүхий л хүмүүстээ итгэхийн аргагүй хүнд мэдээ дуулгасан байна. Тэрээр хорт хавдартай болох нь тогтоогдож, амьд явах ердөө 2 сарын хугацаа үлдсэн хэмээн тэдэнд итгүүлсэн аж. Улмаар бүсгүйг хорвоог харамсалтайгаар орхихоос нь өмнө хайртай хүнтэйгээ хуримаа хийх түүний мөрөөдлийг биелүүлэхээр GoFundMe хуудсыг нээж, таньдаг бүх хүн нь мөнгө хандивлаж эхэлсэн байна. Гэвч эцэст нь мэхт мэхэндээ гэгчийн үлгэр болж хувирчээ...

Англи бүсгүй мөрөөдлийн хуримаа хийхийн тулд хорт хавдар туссан болж жүжиглэсэн нь илэрчээ

Английн баруун хэсэгт орших Чеширийн иргэн, 29 настай Тони Стрэнден цахим орчинд хорт хавдрын сүүлийн шатанд орж, бүх биеэр нь тархаж байгаа тухай хуваалцжээ. Үүгээр барахгүй, амьд явах хугацаа нь дуусаж хоёр сарын нас л үлдсэн гэж нийтэлсэн байна. 

Илүү үнэмшилтэй харагдахын тулд үсээ хүртэл хусуулж, химийн эмчилгээ хийлгэж байгаа мэт дүрд тоглосон аж. 

Бүсгүйн сүйт залуу Жимийн аав хорт хавдраар нас барсан гунигт түүхийг хуваалцаж, амьд мэнд байхад нь хуримаа хийгээгүйдээ харамсаж байгаагаа илэрхийлэхэд нь хүмүүсийн сэтгэл бүр ч их үймсэн байна. 

Эцэст нь хор хавдартай сүйт бүсгүйн хуриманд зориулсан хандив болох 8 мянга гаруй фунт стерлинг цугларчээ. 

Сүүлд нь Стрэнден хүн бүрээс уучлал хүсэж, ямар ч өвчин тусаагүй, эрүүл саруул байснаа хүлээн зөвшөөрч, мессеж явуулсан аж. Ингэхдээ тэрээр:

"Болсон бүх зүйлд намайг үнэхээр уучлаарай. Би их ичиж, сэтгэл зовж байна. Хэлж, тайлбарлахыг хүссэн олон зүйл байгаа ч хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй нь." гэж хүн бүрт илгээжээ. 

BBC-ийн мэдээлснээр, бүсгүй луйвар үйлдсэн хэргээр 5 сар хоригдох ял хүлээсэн байна. Шүүх хурлын үеэр Холбооны бүсийн хэмжээний шүүгч Николас Сандерс хийсэн үйлдлээ сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч улам дордуулсан, олон нийтийн энэрэнгүй сэтгэлийг шунахайгаар ашигласан учир хийсэн гэм бурууг чинь хүн бүр мэдэх ёстой гэв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()