Зураг авалтын үеэр нэг нэгнээ үзэн яддаг байсан жүжигчид

Өнөөгийн өрсөлдөөнт ертөнцөд Холливудын одод хүртэл хоорондоо нэлээд маргаан, өрсөлдөөнтэй байдаг гэнэ шүү. Тэд өөрсдийн нэр хүндээ ихээхэн нандигнадаг, сэв суулгахгүйн тулд болгоомжтойгоор ханддаг учир тэдний хооронд маргаан үүсэх нь хэвийн үзэгдэл аж. Ингээд нэг нэгнээ үзэн яддаг Холливудын оддын талаарх мэдээллийг хүргэе.

Зураг авалтын үеэр нэг нэгнээ үзэн яддаг байсан жүжигчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харрисон Форд болон Шон Янг (Harrison Ford, Sean Young)

1982 оны "Blade Runner" кинонд та Харрисон Форд, Шон Янг нар галзуу дурлалцсан хосуудын дүрд тоглодог болохыг санаж байгаа байх. Гэхдээ энэ бүхэн нь зүгээр л жүжиглэлт байсан бөгөөд зураг авалтын үеэр тэд хоорондоо огт таарч тохирдоггүй байжээ. Магадгүй энэ нь найруулагч Ридли Скотт таагүй ажлын орчин бүрдүүлсэнтэй холбоотой байж болох юм.

Шон Янг туршлагагүй залуу жүжигчин байсан учраас эвээ олж чадахгүй байсан бол Форд эсрэгээрээ дүрдээ хэт орсон байна.Тийм учраас тэдний харилцаа  тийм ч таатай байгаагүй гэнэ. Тэдний дурлалцдаг хэсгийг хүртэл "үзэн ядалтын хэсэг" гэж нэрлэсэн байдаг.

Харрисон Форд болон Шон Янг (Harrison Ford, Sean Young)

2 Алекс Петтифер болон Ченнинг Татум (Alex Pettyfer, Channing Tatum)

Эдгээр жүжигчид "Magic Mike" (2012) кинонд хамтран тоглож, маш найрсаг харилцаатай багш шавийн дүрүүдийг бүтээсэн. Харамсалтай нь зураг авалтаас бусад үед тэд маш муу харилцаатай байсныг хамтран ажилласан багийнхан нь хүртэл баталдаг. Петтиферийн хамт ажиллагсдын хэлснээр түүний зан авир нь аймшигтай уур амьсгалыг бий болгосон гэнэ. Тэрбээр бусадтай харьцахаас татгалзаж, зураг авалтын хооронд хүмүүсийг үл тоомсорлож байсан нь бусдын бухимдлыг төрүүлсэн аж. Харин Чаннинг Татумаас Петтифер түрээсийн төлбөрөө төлөхийн тулд мөнгө зээлж, буцааж өгөөгүй гэнэ. Татум тэр хоёрын хооронд төслийн үеэр ширүүхэн маргаан үүссэн байна. Хожим нь Петтифер өөрөө санаатайгаар бусдад муухай сэтгэгдэл төрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Алекс Петтифер болон Ченнинг Татум (Alex Pettyfer, Channing Tatum)

3 Марсиа Кросс болон Тери Хэтчер (Marcia Cross, Teri Hatcher)

"Desperate Housewives" цувралын гол дүрийг бүтээсэн энэ 2 жүжигчин үй зайгүй найзуудын дүрд тоглодог. Үнэндээ Сюзаны (баруун талд) дүрийг бүтээсэн жүжигчин Тери Хэтчер зураг авалтын үеэр галзуу юм шиг аашилдаг байжээ. Энэ нь ялангуяа Марсиа Кросст ихээхэн нөлөөлж байв. Хэтчер хоёрдугаар улирлын төгсгөлд "Алтан бөмбөрцөг" хүртсэн бөгөөд үүнээс болж цувралын бусад жүжигчидтэй харьцах хандлага нь улам дорджээ. Хэтчер тэдэнтэй зураг авалтын талбай дээр яриа үүсгэхээс татгалзаж, зөвхөн найруулагчаар дамжуулан харилцдаг байв.

Марсиа Кросс болон Тери Хэтчер (Marcia Cross, Teri Hatcher)

4 Шеннен Доэрти болон Женни Гарт (Shannen Doherty, Jenny Garth)

Өсвөр насныхан дунд алдартай "Beverly Hills, 90210" нь гарч байсан үедээ дэлхий нийтийг байлдан дагуулсан гэхэд болно. Гэхдээ цувралын хоёр од Шаннен Доерти (зүүн талд), Женни Гарт нар хоорондоо жинхэнэ дайтаж байв. Магадгүй тэд маш хатуу хуваарийн дагуу хамтарч ажиллахаас залхсан байж болох юм. Тэд сүүлдээ зураг авалтын талбай дээр зодолдсон бөгөөд бусад жүжигчид тэднийг салгаж байжээ.

Шеннен Доэрти болон Женни Гарт (Shannen Doherty, Jenny Garth)

5 Патрик Суэйзи болон Женнифер Грей (Patrick Swayze, Jennifer Grey)

“Dirty Dancing” кино өнгөрсөн зууны хамгийн романтик бүтээлийн нэг боловч гол дүрийн хос тун хоорондоо таарамж муутай байсан аж. Суэйзи "Грей хэтэрхий хүүхэд шиг зантай. Түүнийг шүүмжлэх, шоолох үед  уйлж, уурладаг байсан” гэж ярьжээ.

Ялангуяа нуурын усан доторх зураг авалт Патрикийн хувьд маш хэцүү байсан гэнэ. Учир Грейн ааш олон дахин хувирснаас зураг авалтыг олон удаа хийх шаардлага гарч байжээ. Нуурын ус хүйтэн байсан учир жижиг биетэй Грей хүртэл Патрикт хүнд санагдаж байсан аж.

Залуус “Red Dawn” кинонд мөн дурлалт хосын дүрийг бүтээж байсан юм. Харин энэ кинонд Патрикийн Суэйзигийн үсийг илж байгаа хэсэг маш халуухан, романтик болж чадсан гэнэ.

Патрик Суэйзи болон Женнифер Грей (Patrick Swayze, Jennifer Grey)

6 Чарли Шин болон Сельма Блэр (Charlie Sheen, Selma Blair)

"Anger Management" хэмээх инээдмийн цувралд Чарли Шин, Селма Блэйр нар хосуудын дүрд тоглодог. Гэхдээ тэд нэг нэгнээ бодит байдал дээр тэсч чаддаггүй байсан гэнэ. Энэ байдлыг тэсвэрлэж чадаагүй Чарли Шин эцэст нь продюсеруудад хатуу шаардлага хүргүүлжээ. Тэрбээр "Сельма бид 2-ын аль нэг нь энэ цувралыг орхих ёстой" хэмээн мэдэгдсэн бөгөөд эцэст нь тэд жүжигчин бүсгүйг халсан байна. Тэд яагаад үргэлж муудалцдаг байсан талаар бүсгүй Чарли Шинтэй ажиллах нь тийм ч хялбар биш гэж хэлж байсан юм. Тэрээр багийн уулзалтанд ирдэггүй, ажил цалгардуулдаг зэрэг ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргадаг байсан учраас Сельма Чарлитай байнга муудалцдаг байжээ.

Чарли Шин болон Сельма Блэр (Charlie Sheen, Selma Blair)

7 Кенни Бейкер болон Энтони Дэниелс (Kenny Baker, Anthony Daniels)

Тэд дүрээ гайхалтай сайн бүтээж байсан учир үзэгчид тэдний бодит амьдрал дээрх харилцаа таагүй болохыг огтхон ч таамаглаагүй гэнэ. Үүнээс гадна тэд төмөр баг дотор хүн байгаа гэдгийг ч мартаж орхижээ. R2D2 болон C3PO роботын цаана нуугдах Кенни Бейкер болон Энтони Дэниелс нар зураг авалтын талбай дээр л гайгүй харилцаатай байснаас бусад үед тэд яг л хонь чоно мэт таарамжгүй байжээ. Бейкерийн хэлснээр түүний хамтрагч хэтэрхий их зантай байсан учир түүнд энэ байдал нь огт таалагдаагүй гэжээ.

Кенни Бейкер болон Энтони Дэниелс (Kenny Baker, Anthony Daniels)

8 Клэр Дэйнс болон Леонардо ди Каприо (Claire Danes. Leonardo DiCaprio)

Хэдийгээр кинон дээрээ Ромео, Жульетта хоёрын дүрийг бүтээсэн боловч хоёр жүжигчний бодит амьдрал дээрх байдал нь яг эсрэгээрээ байжээ. Клэр Дэйнс нь ДиКаприогоос яг л халдварт өвчтэй юм шиг зугтдаг байсныг зураг авалтын багийнхан дурссан байдаг. Дэйнс ДиКаприогийн ярьж хэлж байгаа зүйлс, тоглоом наргианд нь маш дургүй байсан бөгөөд "Титаник"-ийн одыг "яг л жаахан хүүхэд шиг" хэмээн багийн бусад гишүүддээ ярьж байжээ.

Клэр Дэйнс болон Леонардо ди Каприо (Claire Danes. Leonardo DiCaprio)

9 Том Харди болон Шарлиз Терон (Tom Hardy, Charlize Theron )

"Mad Max Fury Road"-д Том Харди, Шарлиз Терон нарын дүрүүд дайснуудынхаа эсрэг нэгдэж чадсанаар ялж байгаа тухай гардаг. Үнэндээ жүжигчид хоорондоо дайсагналцсан харилцаатай байсан бөгөөд тэд хоёулаа дүрээ бүтээхийн тулд ихээхэн самгардаж байсан тул дайнд оролцож буй мэт ааш гаргадаг байжээ. Хожим нь Шарлиз "Бид учраа олохгүй хэцүү байсан болохоор нэг нэгэнтэйгээ муухай харьцаж байсан." хэмээн дурссан байна.

Том Харди болон Шарлиз Терон (Tom Hardy, Charlize Theron )

10 Америка Феррера болон Линдси Лохан (America Ferrera, Lindsay Lohan)

Америка Феррерагийн гол дүр бүтээсэн алдарт "Ugly Betty" цувралд олон алдартай жүжигчид оролцон тоглосон байдаг. Ихэнх тохиолдолд бүх зүйл хэвийн болж өнгөрч байсан боловч Линдсей Лоханыг цуврал кинонд тоглохыг урьснаар асуудал эхэлсэн аж. Найз нөхдийн дүр бүтээх ёстой байсан ч охид нэг л санал нийлдэггүйгээр барахгүй, хөшигний ард тэд бие биенээ үнэхээр үзэн яддаг байсан аж. Феррера Лоханыг байнга тамхи татдаг, хамт байгаа зарим хүмүүсээ уруу татах дуртай, гаж зуршилтай, хаа сайгүй эмх замбараагүй байдал үүсгэдэг гэх зэргээр гомдоллож байсан бол Линдси Феррераг зүгээр л өөрт нь атаархаж, анхаарлын төвд байхыг хүсэж байна гэж хэлсэн юм. Үүний үр дүнд Лохан төлөвлөсөн зураг авалтаа дуусгаж чадалгүй хугацаанаас нь өмнө цувралыг орхихоор шийджээ.

Америка Феррера болон Линдси Лохан (America Ferrera, Lindsay Lohan)

11 Бетт Дэвис болон Жоан Кроуфорд (Bette Davis, Joan Crawford)

Эдгээр алдарт жүжигчдийн харилцаа олны анхаарлыг ихээхэн татдаг. Тэдний түүх бол Холливудын түүхэн дэх хамгийн урт бөгөөд ширүүн харилцааны нэг байсан юм. Энэ бүхэн 1933 онд Нью Йорк Таймс сонинд Дэвисийн "The Ex-Lady" кинонд дүр бүтээсэн тухай бяцхан тойм хэвлүүлсэн боловч хэд хэдэн хуудсыг Кравфордын салалтыг онцолсон явдлаас эхэлсэн байна. Дараа нь 1935 онд Жоан Кроуфорд тэр үед Бетт Дэвисийн галзууртлаа дурлаж байсан жүжигчин Франчо Тонтой гэрлэжээ. 1936 онд Дэвис Оскар хүртсэн бөгөөд Жоан түүнд огт баярлаагүй мэт дүр үзүүлсэн юм. 1943 онд Кроуфорд Дэвистэй эвлэрэх гэж оролдсон боловч юу ч бүтээгүй аж. 1945 онд Дэвис "Mildred Pierce" киноны дүрээс татгалзсан бөгөөд, Кроуфорд тус дүрийг сонгон тоглож, дараа нь Оскар хүртсэн байдаг. Ерөнхийдөө тэд 1977 онд Жоан Кроуфордыг нас барах хүртэл дайсагналцсан юм.

Бетт Дэвис болон Жоан Кроуфорд (Bette Davis, Joan Crawford)

12 Ник Нолти болон Жулиа Робертс (Nick Nolte, Julia Roberts)

1994 онд "I Love Trouble" романтик инээдмийн кинонд Ник Нолти, Жулиа Робертс нар дурлалт хосын дүр бүтээдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай зүйл бол дэлгэцэнд хүртэл тэдний харилцаа тийм ч таатай биш байгааг мэдрэх боломжтой. Энэ нь жүжигчид бие биенээ  хэт үзэн ядаж, жүжиглэх үедээ үүнийг нууж чадаагүй харцаараа илэрхийлснээс үүдэлтэй. Зураг авалтын баг Жулиа Робертс Нолтоор илт тохуурхаж байсан гэж ярьдаг бөгөөд яагаад ч юм тэр түүнд дургүй байсан гэнэ. Үүний хариуд Нолт бас Жулиад хандах хандлагаа өөрчилсөн байна. Энэ бүхний үр дүнд киногоо хийж дуусгахын тулд зарим үзэгдлүүдийг тусад нь бичээд, дараа нь нийлүүлэх зэргээр уран бүтээлчид олон заль мэх хэрэглэжээ.

Ник Нолти болон Жулиа Робертс (Nick Nolte, Julia Roberts)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()