Ажлын байран дээр тааралдаж болох хачирхалтай хүмүүс

Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлж байдаг. Харин тэнд төрөл бүрийн хүмүүс байх бөгөөд зарим нь таныг залхааж, зовоох бол зарим нь үлгэр дууриалал болж, амьдралд сургадаг. Доорх жагсаалтад таны дүр төрх ч нэрлэгдсэн байж мэдэх юм шүү. Ингээд та бүхэндээ ажлын байран дээр тааралдаж болох хачирхалтай хүмүүсийг танилцуулъя. 

Ажлын байран дээр тааралдаж болох хачирхалтай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нийгмийн идэвхитэй

Элдэв үйл ажиллагаанд алгасалгүй оролцох идэвхитэй хүмүүс гэж байдаг. Тэд ажлаасаа илүү үйл ажиллагаа, нийгэмд чиглэсэн зүйлсд дуртай төдийгүй ямагт бусдыгаа уриалан дуудаж, тэргүүлэгч байж чаддаг юм. Мөн ам хуурайгүй ярьж, бусдыг өөртөө татах чадвартай бөгөөд ийм төрлийн хүмүүстэй ойртон дотносох нь нэг талаасаа сайн талтай аж. Учир нь ингэснээр та өөрийгөө илүүтэй нээж, нийгэмд эзлэх байр сууриа ахиулах боломжтой юм.

Нийгмийн идэвхитэй

2 Дотогшоо хандлагатай

Тэд өөрийн гэсэн дотоод ертөнцтэй бөгөөд үүнийгээ ямагт дотроо хадгалж, өөртөө нууж явдаг аж. Олонтойгоо уусч чадалгүй, ажлаа л хийж, урдахаа л анхаарах тэд хэзээ ч өөрийгөө нээж, амжилт өөд тэмүүлж чаддаггүй. Мөн бусдаас хол хөндий байдаг тул олны хэл аманд өртөж, элдвээр хэлүүлэх нь элбэг байдаг байна.

Дотогшоо хандлагатай

3 Тушаагч

Өөрийгөө яг л ертөнцийн эзэн мэт үзэж, бүх зүйлсийг тушаан зааварлах хүмүүс таны ажлын хамт олонд багтсан байх нь гарцаагүй. Мэдээж байгууллага удирдаж, хүн бүрийг нэг зорилго, тэмүүлэл дор багтаана гэдэг бэрх боловч, хэт их даргалах сонирхолтой хүмүүст дуртай, хайртай ажилтан цөөхөн байх нь дамжиггүй юм. Иймд бусад ажилчид нь цаг тутам тэднийг ардуур нь муулж, зайгаа барьдаг байна.

Тушаагч

4 Бохир

Суудаг ширээ, эргэн тойрон нь ямагт бохир, элдэв зүйлс хөглөрүүлсэн ажилтан байгууллага бүрт байдаг аж. Тэдний тухайд гэж хэлэхэд хэнэггүй хайнга бөгөөд ажил үүргээ ч хариуцлагагүй хийх талтай байдаг байна. Харин бохир, залхуу ажилтанд ойртон, дотносох хүмүүс ховор төдийгүй орчин тойрноо бохирдуулж суугаа тэднийг олигтой амьтан гэж үзэх хүн үгүй ажээ.

Бохир

5 Бүдүүлэг

Аль ч байгууллагад бусадтай муухай харилцаж, бүдүүлэг загнах төдийгүй ямагт өөрийгөө зөвтгөх нэгэн гэж байдаг. Тэдний тухайд асуудал бүрт хошуу дүрж, хүн бүхнийг шүүмжлэх хандлагатай байх бөгөөд олны дунд биеэ зөв авч явж чадалгүй адгийн муугаар дуудагдах нь бий. Иймд та тус төрлийн хүмүүсээс зайгаа барьж, ойртож, нөхөрлөхөөс зайлсхийгээрэй. 

Бүдүүлэг

6 Гутранги үзэлтэй

Бүх зүйлсийг сөрөг талаас нь харж, бусдаас үг дуулж чаддаггүй хүмүүс олон. Ажлын байран дээр гарсан тохиолдолд удирдах албан тушаалтнуудаас хатуухан үг сонсож, шүүмжлэл хүртэнэ гэдэг байх л зүйл тул үүнд эмзэглэн шаналах гутранги үзэлтнүүд бусдад ямагт төвөг дараа уддаг аж. Харин та арай тэдний нэг юм биш биз?

Гутранги үзэлтэй

7 Хөгжилтэй

Хором мөч бүрийг хөгжөөж, ажилд дарагдан ядарсан хүмүүсийн алжаалыг тайлж, амрааж өгөх тэд хамгийн чухал үүрэгтэй ажилчид билээ. Хүн бүхэн тэдэнд дуртай байх боловч хэт их хөгжилдөж, ажлаасаа цалгардах талтай байдаг аж. Харин бүх зүйлсийн тунг тааруулж, ажлаа хийнгээ, бусдыг хөгжөөж чаддаг бол тэднийг алт шиг ажилчид гэж нэрлэхэд буруудахгүй юм шүү. 

Хөгжилтэй

8 Шоу цэнгээн зохион байгуулагч

Өдөр бүхэн л шоудаж, өглөө нь шартсан байдалтай ажилдаа ирдэг, үдэшлэг цэнгээний мангас танай ажилд ч бас байдаг л биз дээ? Амьдралаа ажил бус залуу насаараа чимж, архи дарснаас буцахгүй залуус олширсоор байгаа юм. Бусдыгаа байнга л буруу зүйлсд уриалан дуудах тэдэнтэй найзалж, нөхөрлөх аваас уйтгар гуниг гээчийг мартан, урдахаа умартаж наргиан цэнгээн, шоу ертөнцөд хөл тавин, ажил, амьдралаа баллаж ч мэдэх талтай юм.

Шоу цэнгээн зохион байгуулагч

9 Хов живэнд дурлагч

Бусдыг ардуур муулж, болсон болоогүй худал зүйлсээр үг хийж явах ажилтанг хамгийн хариуцлагагүй нэгэн гэж нэрлэх юм. Тухайн хүн хаана ч ажилд орсон гэсэн хайнга, хэнэггүй, хов живэнд дурлах зангаасаа болж, үргэлж л тушаал буурч, ахиж дэвших боломжгүй болдог. Харин та аль болох тэднээс хол байж, ажилдаа идэвхитэй хандаарай. Эс бөгөөс тэдэнд уусан шингэж, элдэв зүйлс ярин, хамаг цагаа барах хайнга нэгэн болж хувирч мэдэх нь байна шүү.

Хов живэнд дурлагч

10 Бүхнийг мэдэгч

Хэний ч асуусан бүхэнд хариулж чадах өндөр мэдлэгтэй, хүндэтгэл хүлээсэн нэгэн байгууллага бүрт байдаг. Тэдний тухайд хов живнээс холуур байж, ажилдаа үнэнч шударга, алдаа гаргасан ч хүлээж чаддаг бөгөөд бусаддаа үлгэр дууриалал болсон бухимдал гээчийг мэдэхгүй хүмүүс юм. Мөн хүн бүхний асуудлыг шийдвэрлэж өгөх тул тэд байгууллагын хамгийн үнэ цэнэтэй, өндөр боловсролтой хүмүүс байдаг байна.

Бүхнийг мэдэгч

11 Бялдууч

Дээд албан тушаалтнуудад сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ дэргэдүүр нь гүйж, хуурамч дүр эсгэх хүмүүс маш олон. Тэд өөрийн үзэл бодлыг уландаа гишгэж, гагцхүү тушаал дэвших, мөнгө олохыг л эрхэм зорилгоо болгож, өдөр хоногийг өнгөрүүлдэг аж. Харин ийм төрлийн хүмүүсийг хамт олон нь ад үзэж, аль болох хол хөндий байхыг эрмэлзэх тул тэд ихэвчлэн ганцаар бүхнийг хийж явдаг байна.

Бялдууч

12 Үргэлж шалтгаан тоочдог

Юу ч хийсэн болохгүй бүтэхгүй шалтаг, шалтгаан тоочдог нэгэн нь тун ч муу ажилтан гэх цолыг хүртэх бүрэн эрхтэй юм. Харин ч эсрэгээрээ юмны эв дүйг олж, ямагт хичээнгүй байх нь тэдний үүрэг боловч, цаг нөгцөөн дэмий суухаас хэтрэхгүй, суудлын бөглөөс болдог тэд хэрэггүй хог шаартай л адил аж. Мөн үүн дээр нэмэн өөрөө хийсэн зүйлгүй атал бусдыг шүүмжлэх нь ч бий. Энэ мэтчилэн юмны адагт үлдсээр нэг л өдөр ажилгүй болж ч мэдэх юм.

Үргэлж шалтгаан тоочдог

13 Алдартай

Бүх зүйлсийг төгс хийж гүйцэтгэдэг, байгууллагын нүүр царай болсон эрхэм нь хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна, атаархал, үзэн ядалтыг ч давхар хүртдэг жамтай. Учир нь тэд ихэвчлэн өөрсдийн амжилтанд бардаж, их зантай болох хандлагатай тул ажилчдын дургүйг хүргэж, уур амьсгалыг эвддэг аж. Байгууллагын амжилтанд хүрэх гол түлхүүр бол ажилчид хоорондоо эв найрамдалтай төдийгүй нэгэн зорилго дор нэгдэж чадсан байх явдал билээ. Харин ийм төрлийн ажилтан бусдыгаа манлайлан, тэмүүлэх аваас амжилтанд хүрэх нь асар хэцүү юм.

Алдартай

14 Асуудал таригч

Асуудал таригч ажилчдыг дотор нь сайн, муу гэж ангилж үздэг. Сайн асуудал таригчдын тухайд ажилчдын эрх, үүрэг, ажлын нөхцөл байдлын төлөө дуу хоолойгоо хүргэж, үүнийхээ төлөө тэмцэж чаддаг юм. Магадгүй тэднийг баатар хэмээн нэрийдэж ч болно. Харин муу асуудал таригч нь ажилчдын ярьсан хэлсэн бүхнийг захиралдаа дуулгахаас гадна үргэлж л элдэв асуудал тарьж, олны нүд болдог нэгнийг нэрлэдэг аж. 

Асуудал таригч

15 Муу санаатай

Хэлж, ярих үйлдэл бүрээ хянаж, хэзээ ч хий гишгэхгүй тэд олон нийтийн дунд байр сууриа олох тал дээр бага зэрэг асуудалтай. Учир нь тэд ямагт бусдыг чимээгүй сонсож, үзэл бодлыг нь мэдэж авах боловч өөрийнхөө тухай огт ярилгүй, үргэлж чимээгүй байдаг юм. Харин ийм төрлийн хүмүүстэй харилцах, чин сэтгэлээсээ ярилцах хүн ховор тул тэд ихэвчлэн ганцаараа, чимээгүйхэн ажлаа хийж суудаг байна.

Муу санаатай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()