Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

Бүгд л хиймэл оюун гэж ам нээх болж.Үнэхээр бидний кинон дээр үздэг шиг хөгжиж , хүн шиг төгс сэтгэдэг, мэдэрдэг болох болов уу. Олон арван жилийн дараа л үүний хариултыг олох байх.

Хамгийн анх София нэртэй робот Саудын Араб улсад иргэншил авч дэлхий нийтийг шуугиулснаас хойш Хятад улсад дахин нэг робот шуугиан тариад байгаа аж. Энэ нь дэлхийн анхны эмэгтэй хиймэл оюун ухаант мэдээний хөтлөгч Шин Шомэн юм. Тэрээр төвөггүй өндөр зардалтай мэдээний хөтлөгчдийг орлож байгаа бөгөөд өдрийн 24 цаг тасралтгүй ажиллах чадвартай.

Энэ мэт роботчлол хөгжихийн хэрээр ажлын байрны асуудал яригдах болсон. Механик үйлдэлтэй , олон давталттай , програмчлахуйч ажлыг хүний өмнөөс роботууд хийгээд эхэлсэн. Мөн хиймэл оюун ухааны үүсэл, яаж ажилладаг талаар (deep learning г.м) энд бичих илүүц байх. Үүний ажиллах зарчим илүү нарийн зүйлсийг энд тэндгүй нийтлэх болсон. Энгийнээр хиймэл оюун нь өөрийн туршлагаасаа суралцаж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадвартай програм юм.

Ирэх 20 жилд хиймэл оюуны ухааны хөгжлийн “ачаар” 700 гаруй ажил мэргэжил алга болно гэдгийг Оксфордын их сургуулийн судлаачид таамаглаж байна. Үүнээс болж ирэх 10 жилд ажлын байрны 45 хувь нь алга болж төдий тооны хүмүүс шинэ эринд халаагаа өгөх нь. Бүр мөсөн халаагаа өгдөггүй юмаа гэхэд хагас автомачилагдсан байх болно гэдгийг ирээдүй судлаачид хэлж байна.

Хиймэл оюун ба урлаг

Хиймэл оюун зөвхөн техник технологийн салбарт нөлөөлөөд зогсохгүй хүн төрөлхтөний урлаг, гоо зүйн асуудалд нөлөөлж эхлээд байна. Олон мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтөний оюун санаа, үзэл бодол, сэтгэл хөдлөл, ур чадвар, мэдлэгийг шингээн нийгэмд илэрхийлэгдэж ирсэн урлаг нь зөвхөн хүний бүтээсэн зүйлээр тодорхойлогдох уу гэсэн асуудал бидэнд тулгарч байна.

Машины оюун буюу хиймэл оюуны хувьд дараах зүйлсийг мэдрэх боломжтой гэж үзэж байна.

Үүнд:

Баяр баясал, сэтгэл ханамж

Урам хугаралт, уйтгар гуниг

Гэнэтийн зүйл

Айдас, уур хилэн

Нөхөрлөл

Гадаад төрхийг үнэлэх, ёс суртахуун зэрэг багтана.

Харин машины мэдрэх боломжгүй мэдрэмжүүд нь:

Өлсөх, цангах, согтох

Ямар нэгэн өвчнөөр өвдөх, шаналах

Бэлгийн харилцаанд байх хайр, хардалт харамлах сэтгэл зүй

Бэлгийн амьдрал мөн дур хүсэлгүй тул үүнээс авах мэдрэмж , өсвөр насны шилжилт

Хөгширөн нас явж буй сэтгэл зүй зэргийн тооцон үзэж болно.

Үүнээс үзэхэд хиймэл оюунп мэдрэмж , сэтгэл хөдлөл байх боломжтой хэдий ч хүний бие махбодийн онцлогоос үүсэх сэтгэл санаа, тухайн агшинд үүсэх мэдрэмж зэрэг нь хэзээ ч байх боломжгүй зүйл юм. Магадгүй хөгжлийн дээд цэгт хүрч хүн шиг мэдрэхүйтэй бие махбодийг бүтээхийг үгүйсгэхгүй ч энэ нь машин буюу робот гэсэн утгаа алдах юм.

Машин буюу хиймэл оюуны бүтээсэн урлагийн томоохон жишээ бол Rutgers их сургуулийн Урлаг ба Хиймэл оюуны лаборатори (AAIL) юм. AAIL-н профессор Ахмед Элгаммал удирдан явуулсан програм бүтээсэн ба дээд түвшний канвас уран зургийн харьцуулалтын туршилт байлаа. Туршилтын шүүгчид нь энгийн хүмүүс байсан бөгөөд үр дүнд хиймэл оюун хүний гараар бүтээгдсэн урлагийн бүтээлээс ялгарахааргүй түвшний зүйл бүтээсэн байна.

Хиймэл оюун уран бүтээлчдийг орлох уу?

Энэ асуудлын хүрээнд бидэнд дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн урлаг гэж тодорхойлолт хэрэгтэй. Гэвч урлагийг тодорхойлох цор ганц тодорхойлолт гэж байхгүй бөгөөд хүний урлагт үзүүлэх шинж чанарын талаар дурдах ойр тодорхойлолт-г сонговол:

Урлаг гэдэг нь хүний бүтээлч чадвар, мэдлэг, төсөөллийн илэрхийлэл мөн илэрхийлэх хэлбэр, уран зураг уран баримал зэрэг уран бүтээлийн гоо сайхны илэрхийлэл , сэтгэл хөдлөл мэдрэмжээс бүрдэх цогц зүйл юм. Харин үүнийг хиймэл оюун бүтээж чадах уу? Хэдий хүнээс ялгахааргүй уран зургийг бүтээж байгаа ч энэ нь хангалттай биш юм.

Move 37 нэртэй хиймэл оюун ухааны компанийг үүсгэн байгуулагч Дейв Кинг хиймэл оюун ухаан хэзээ ч хүний урлагийн мэдрэмжийг орлож чадахгүй гэж үзсэн. Хиймэл оюун нь зөвхөн өөрсдийн бэлтгэгдсэн зүйлийг л гарамгай хийх бөгөөд энэ нь гоо зүй, урлагийн асуудалд хязгаарлагдмал оршино гэж ABC news-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Мөн түүнчлэн NIPS for Creativity , Machine Learning for Art (ML4A) зэрэг нэгдэлүүд Кинс-тэй санал нийлж байгаа бөгөөд хүний тархины мэдрэлийн урлагийн шинж чанарыг бүрэн судалсан ч энэ нь хэзээ ч хүний бүтээлч байдлыг бүрэн ойлгоно гэсэн үг биш гэж үзсэн байдаг.

Үүнээс үзэхэд урлагийн салбарт хиймэл оюун хүний бүтээж чадахаас илүү ур чадвартай байж болох ч хүний зохион бүтээх үл шавхагдах чадварыг орлохуйц байх боломжгүй юм. Магадгүй хиймэл оюун хүний бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зорилготойгоор ашиглагдах нь илүү зүйтэй юм. Мөн урлагийн бүрэн ойлгоно гэдэг нь хиймэл оюунд төвөгтэй бөгөөд мэдрэмж, хүний сэтгэл хөдлөлийг хэзээ ч гаргаж чадахгүй. Машин буюу хиймэл оюуны бүтээсэн зүйлийг урлагийн бүтээл гэж нэрлэх нь мөн тохиромжгүй болж таарах нь. Гэсэн хэдий ч асар хурдацтай хөгжиж биднийг хэд давсан хөгжилтэй болох үед урлагийн байр суурь энэ хэвээр байх уу гэдэг нь сонин асуудал бөгөөд тэр үед магадгүй олон зуун жилийн дараа үгүй гэж баттай хэлэх аргагүй юм.

Эх сурвалж: medium

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()