Мексикт байдаг аймшигт арлын түүх

2018-06-20, 16:40
6,732

Хэрвээ та үнэхээр жихүүдэс хүргэм аймшигтай газар руу явахыг хүсэж байгаа бол Мексик дэх "Хүүхэлдэйн арал" (The island of the dolls)-ыг зориорой. Мексик хотоос урагш 28 км-ийн зайтай оршдог Сочимилько сувгийн уг арал нь модноос уяж дүүжилсэн хэдэн мянган хүүхэлдэйгээрээ алдартай. Энэ газартай холбоотой хачирхалтай түүхийг танд сонирхуулъя. 

Мексикт байдаг аймшигт арлын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арлын талаарх домог буюу Дон Жулианы түүх

Домогт өгүүлснээр энэхүү арал дээр олон жилийн өмнө нэгэн охин усанд живж үхсэн гэдэг. Дон Жулиан Сантана Баррера (Don Julian Santana Barrera) гэх эр охины хөвж буй цогцсыг голын хөвөөнөөс анх олсон байна. Харин дараа нь охины хүүхэлдэйг уснаас олж, дурсгалыг нь хүндэтгэх зорилгоор модонд өлгөжээ. Тэрээр охиныг аварч чадаагүйдээ өөрийгөө буруутган, арал руу нүүж ганцаараа амьдрах болсон байна. 

Арлын талаарх домог буюу Дон Жулианы түүх

Хэдийгээр түүний урц ойн гүнд олны хөл хөдөлгөөнөөс маш хол зайд байдаг ч харанхуй шөнө эмэгтэй хүн хашгирах чимээ сонсогддог гэж тэр ярьжээ. Мөн охины сүнс анх өлгөсөн хүүхэлдэйд шингэсэн учраас  түүнийг илүү амар амгалах байлгах гэж дахин нэмж хүүхэлдэй өлгөдөг байжээ. 50 жилийн туршид тэрээр бүхий л арлыг тойруулан зуу зуун хүүхэлдэй өлгөсний зарим нь эвдэрхий, биеийнх нь хэсэг байхгүй аж.  2001 онд тодорхой шалтгаангүйгээр нас барах хүртлээ тэрээр арал дээр ногоо тарин амь зууж, тарьсан ногоо цэцгээ ойролцоох тосгонд худалдаалдаг байсан ч хэнтэй ч юу ч ярьдаггүй байжээ. Түүний цогцсыг охиныг олсон голоос үеэл дүү нь олсон гэдэг. 

Баррерагийн үхлээс хойш түүний хамаатнууд уг арлыг жуулчдыг татах газар болгон ашиглаж байгаа бөгөөд энд ирсэн зочид хүүхэлдэй авчран өлгөдөг болжээ. Харин тэнд очсон жуулчид хүүхэд уйлах чимээ, хүүхэлдэйнүүд шивнэж, нүд нь тэднийг дагуулан харсан талаар хачирхалтай зүйлс ярьдаг байна. 

Нээрээ л зарим хүүхэлдэй нь харахад л айдас хүрмээр. Зарим нь хөл гар нь байхгүй, тэр ч байтугай бие нь тэр чигтээ байхгүй, зүгээр л толгой модноос унжиж байдаг. Ихэнх нь энд маш олон жил болсон болохоор өнгө зүсээ алдаж, үс гэзэг нь сэгсийж, үзэшгүй муухай харагддаг аж. Гэхдээ тэднийг гар хөлөө хөдөлгөж, нүдээ анивчиж, ямар нэг зүйл шивнэдэг зэргээр хүмүүс ярилцдаг. Ганцхан модноос уяатай ч биш бүр энд тэндгүй байдаг нь бүр айдас хүргэмээр. 

2014 онд "Ghost Adventures" нэвтрүүлгийн багийнхан арал дээр мөрдлөг явуулжээ. Энэ үеэрээ тэд Дон Жулианы цогцсыг олсон үеэлээс ярилцлага авсан байдаг. Мөрдлөгийн явцад багийнхан хэн ч байгаагүй газар гэнэт гал асахыг үзэж, лааз дуугарах, хоёр муур зодолдож буй чимээ, хүүхдийн инээх дуу сонсчээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()