Дэлхийн хамгийн айдас хүргэм Шри Ланкийн цамхаг

2020-12-26, 14:10
6,232

Шри Ланкийн Амбулуваваг дэлхийн хамгийн айдас хүргэм цамхаг хэмээн нэрлэж болох юм. Өндөр орой руу нь ойртох тусам мушгиралдан эргэлдсэн зам нь улам нарийсдаг учраас хүмүүст төсөөлөхийн аргагүй айдас төрүүлдэг аж.  Гэсэн хэдий ч энэхүү цамхагийн гоёмсог үзэмж нь хаа ч байхгүй сельфи хийх боломж олгодог учраас өндрөөс айдаг хүмүүсийг хүртэл оргилд өөд мацахад хүргэдэг байна.

Дэлхийн хамгийн айдас хүргэм Шри Ланкийн цамхаг

Цамхагийг 2006 онд жуулчдыг татах зорилгоор тусгайлан төлөвлөж барьсан аж. Дэлхийн бусад цамхагуудыг бодвол харьцангуй нам буюу 48 метр л өндөр боловч цамхаг орших уул нь далайн түвшнээс дээш 3567 м өндөр гэдгээрээ онцлогтой. Цамхаг нь дөрвөн талаасаа толгодоор хүрээлэгдсэн байдаг. Жишээлбэл, та эндээс ариун Адамын (Шри Пада) өндөр оргилыг харж болно.

Алс холоос ч цамхаг нь цасан цагаан өнгө, маш ер бусын үзэмжээрээ олны анхаарлыг татдаг. Зарим хүмүүс тус цамхагийг лимбэ шиг гэдэг бол үнэн хэрэгтээ цамхаг нь суваргатай адил зарчмаар баригдсан юм.

Мэдээжийн хэрэг та цамхгийн зургийг авах эсвэл урд нь сельфи хийх боломжтой. Гэсэн хэдий ч энэ нь олон мянган жуулчдыг татдаг гол зүйл биш гэнэ. 

Өөрсдийгөө сорих гэсэн хүмүүс цамхгийн үүдэнд хүрээд л ямар газар болохыг нь бодитоор мэдрэх болно. Энэхүү цамхагт хүрнэ гэвэл шууд ойролцоох хотоос тук-тукаар (жижиг моторт машин) явах нь хамгийн тохиромжтой байдаг ч заримдаа ийм аяллын үеэр хөрсний нуралт үүсдэг.

Гэхдээ та ямар ч аргаар хамаагүй цамхагт хүрч чадвал эрч хүч цаанаасаа ундарч эхэлнэ. Цамхагийн дээд хэсэгт хүрэхийн тулд урт, эгц өөд замыг туулах ёстой тул биеийн бэлтгэл сайн байх хэрэгтэй. Үүнээс гадна, та эргээд доошоо өөрийн хүчээр бууна гэдгээ мартаж болохгүй.

Эхэндээ тойрог шат нь нэлээд өргөн бөгөөд авирахад хялбар байна. Гэсэн хэдий ч та өндөрт авирах тусам илүү огцом, давчуу болж эхэлнэ. Эцэст нь дээшээ өгссөн хүмүүс доошоо бууж байгаа хүмүүстэй зөрөхөөр аргагүй наалдах үе ирдэг. Аз болоход хананд тусгай нүх гаргаж өгсөн байх бөгөөд тэнд орж бусадтай зөрөх боломж олгодог байна.

Орой дээр нь хүрсэн аялагч жуулчдын цахим ертөнц тавьсан зургууд нь гайхалтай сэтгэл татам юм. Хүчтэй салхи, айдсыг үл харгалзан энэ бүхнийг даван туулсан хүмүүсийн зураг дээрээс тус газрыг зорьж ирсэндээ огтхон ч харамсахгүй, бүр их сэтгэл ханамжтай байгааг харж болно.

Хэрэв та өндрөөс айх айдсыг даван туулж чадвал өвөрмөц зураг авч чадахаас гадна байгалийн сайхныг бишрэх боломжтой.

Урд зүгээс Шри Пада уул сүндэрлэж, хойд талаараа Нуклзийн нуруу, баруун талаас Баталегала, зүүн талд нь Пидуруталагала уулыг эндээс харж болно. Манан буугаагүй, цэлмэг өдөр цамхаг дээр гарч таарвал Хантан, Хуннасгирия, Нувара Элия орчмын уулс, уулархаг нутгийг ч харах бүрэн бололцоотой аж.

Дашрамд хэлэхэд цамхгийг зорин ирсэн хүмүүсийн дунд өндрөөс огтхон ч айдаггүй хүмүүс олон байдаг. Тодруулбал, зарим жуулчид хөлөө доош унжуулж, эсвэл зураг даруулахаар хашлага дээгүүр бөхийх нь ч бий.

Үүний зэрэгцээ доошоо буугаад эргэн тойронд нь зугаалж болно. Эдгээр газруудад олон арван сонирхолтой ургамлын төрөл зүйлүүд ургадаг.

Амбулувава нь мөн Шри Ланкийн анхны шашны олон ургалын төв хэмээн тооцогддог. Энд та өөр өөр шашны урсгал бүхий барилгуудыг харж болно. Жишээлбэл, Христийн сүм, Исламын сүм хийд ч энд бий. Эдгээр нь Шри Ланкчуудын дунд байдаг төгс зохицол, эв нэгдлийг харуулдаг аж..

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()