Газраас үл мэдэгдэх амьтны зулзагыг олж тэжээсэн бүсгүй ойн бяцхан найзтай болжээ

Зарим хүмүүсийг тэжээвэр амьтан үрчилж авахын тулд амьтан асрах байр луу явж, үсэрхэг найзуудаас сонголтоо хийх зуур зарим нэг нь хөл доороосоо л тэдгээр амьтныг олчихдог бололтой. АНУ-ын иргэн Жессика Адамс (Jessica Adams) гарын алганаас ч жижигхэн амьтан газраас олжээ. Зулзага ганцаараа газарт хэвтэж байсан бөгөөд эцэг эх нь түүний ойр байгаагүй учир Жессика гэр лүүгээ авч явж асарч хооллохоор шийдсэн байна.

Газраас үл мэдэгдэх амьтны зулзагыг олж тэжээсэн бүсгүй ойн бяцхан найзтай болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жессика Адамс хүүхдээ цэцэрлэгээс аваад харих замдаа газарт хэвтэх өчүүхэн ягаан зүйл олж харжээ. Ойртож харахад өнөөх ягаан нь хүчтэй салхинд модноос унасан хэрэмний зулзага (хувдай) болж таарсан аж. Улмаар зулзаганы эцэг эх, үүрийг нь хайсан ч олж чадаагүй учир Жессика хувдайг гэр лүүгээ авч явахаар шийдсэн байна.

Жессика зулзагыг амьдарч чадах эсэхэд ихээхэн эргэлзэж байсан ч түүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн гэнэ. Тэрээр бяцхан амьтандаа санаа зовж, шөнө бүр хэд хэдэн удаа сэрж шалгадаг байв.

Эмэгтэй зулзагыг Стив гэж нэрлэсэн бөгөөд өөрөө хооллож чадахгүй Стивийг тариур ашиглан сүүгээр угждаг байсан аж.

Жессикагийн гэр бүлийнхэн Стивийг яг л нярай хүүхдийн адил анхаарч халамжилжээ. 

Сайхан сэтгэлт гэр бүлийн гишүүдийн ачаар Стив хэрэм бага багаар том болж байсан бөгөөд Жессика түүнийг ажилдаа хүртэл авч явж угждаг болсон гэв. 

Удалгүй Стив гэрийнхээ хашаанд өөрийн гэсэн үүртэй болсон байна.

Одоо Стив бие дааж, нас бие гүйцсэн хэрэм болсноор барахгүй, хэрэм найзуудтай болсон гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()