Малайз хос хорио цээрийн дэглэмийг үл харгалзан хуримандаа 10 мянган зочин урьж тэмдэглэжээ

Дэлхий даяар уршигт халдвараас үүдэж дийлэнх улсууд хорио цээрийн дэглэм барьж буй энэ үед Малайз улсын залуу хос хуримын ёслолоо төрөл садан, найз нөхөд, эргэн тойрныхноосоо бүрдсэн 10 мянган зочдыг хүлээн авчээ. Малайзад ойрын хугацаанд 20-оос илүү хүн цугларах, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглоод байгаа юм. 12-р сарын 20-нд болсон тус хуримыг зохион байгуулахад сүйт залуу Мухаммед Хафиз (Muhammad Hafiz), сүйт бүсгүй Осеан Алагиа (Ocean Alagia)  нар хууль дүрмийг огтхон ч зөрчөөгүй гэнэ. 

Малайз хос хорио цээрийн дэглэмийг үл харгалзан хуримандаа 10 мянган зочин урьж тэмдэглэжээ

Тэнку Мухаммед Хафиз бол нөлөө бүхий улстөрч, сайд нарын танхимын гишүүн асан Тэнку Аднан Тенку Мансорын хүү юм. Хуримын ёслолыг тус улсын захиргааны шинэ төв болсон Патражаяа дахь засгийн газрын ордны ойролцоо тэмдэглэжээ.

Уригдсан хүмүүс машинтайгаа хосуудын хажуугаар өнгөрч, алсаас гар даллан шинээр гэрлэсэн хосуудад баяр хүргэсэн байна. Ийнхүү 10 мянган хүн олон нийтийн цугларалтыг хориглох тухай журмыг зөрчилгүй хуримын үйл ажиллагаанд оролцсон гэнэ. 

Машинуудын цуваа гурван цаг орчим хосуудад баяр хүргэн явж өнгөрсөн бөгөөд хуримын зочдод хайрцагт хийж сайтар битүүмжилсэн баярын хоолыг машины цонхоор дамжуулан дайлсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()