Райан анх шинээр авсан тоглоомынхоо тухай хуваалцах сайтад тоглоомын тойм байршуулах зэргээр нэр хүндтэй болж эхэлжээ. Үүнээс хойш түүний суваг олон олон ивээн тэтгэгчдийг татаж, өөрийн тоглоомын брэндийг байгуулсан байна. Одоо тэр Nickelodeon дээр телевизийн олон ангит кинотой болох гэж байгаа аж.
Forbes-ийн албан ёсны тайлбарт
“Хамгийн их орлого олсон Youtuber-ийн жагсаалтыг 9 настай Райан Кажи тэргүүлсэн бөгөөд тэрээр гурав дахь жилдээ ийнхүү амжилт үзүүлээд байна. Кажи unboxing буюу төрөл бүрийн тоглоом хайрцагнаас нь гарган задалдаг видеонуудаараа алдартай. Бяцхан залуу одоо Target, Amazon, Walmart зэрэг томоохон сүлжээнүүдээр өөрийн брэндийн тоглоом, үүргэвч, шүдний оо гэх мэт зүйлсийг борлуулах болсон бөгөөд үүний тусламжтай өнгөрсөн жил 200 сая ам.долларын борлуулалт хийсэн. Мөн Райан одоо өөрийн гэсэн Nickelodeon цувралтай болжээ.” гэж бичсэн байв.
Ингээд 2020 онд хамгийн өндөр орлого олсон 10 youtuber-ийг танилцуулж байна.
10
Жефри Стар (Jeffree Star)
Дагагч: 16.9 сая
Орлого: 19.7 сая ам.доллар
9
Дэвид Добрик (David Dobrik)
Дагагч: 18.6 сая
Орлого: 20.4 сая ам.доллар
8
Blippi (Стивен Жон)
Дагагч: 27.4 сая
Орлого: 22.4 сая ам.доллар
7
Like Nastya (Анастасия Разинская)
Дагагч: 190.6 сая
Орлого: 24.3 сая ам.доллар
6
Preston Arsement
Дагагч: 33.4 сая
Орлого: 22.4 сая ам.доллар
5
Markiplier (Марк Фишбах)
Дагагч: 27.8 сая
Орлого: 25.7 сая ам.доллар
4
Good Mythical Morning (Рэт Маклофлин, Чарльз Линкольн)
Дагагч: 41.8 сая
Орлого: 26.3 сая ам.доллар
3
Dude Perfect
Дагагч: 57.5 сая
Орлого: 30.3 сая ам.доллар
2
Mr. Beast (Жимми Дональдсон)
Дагагч: 47.8 сая
Орлого: 31.6 сая ам.доллар
1
Райан Кажи (Ryan’s World)
Дагагч: 41.7 сая
Орлого: 38.9 сая ам.доллар