Жоао тогтсон орон гэргүй, хаа газраар хоног төөрүлж явдаг байсан бөгөөд нэг өдөр залуусаас сахлын хутга гуйхаар Гоиания хотын нэгэн салонд очжээ. Гэвч залуус түүнд сахлын хутга өгсөнгүй, оронд нь Жоаогийн дүр төрхийг бүрэн хувиргаж өгсөн байна.
Түүнийг сахлын хутга гуйхаар ороход салоны эзэн Алессандро Лобо түүнд бүрэн тусламж үзүүлэхээр шийдсэн аж. Лобо үйлчлүүлэгчээ сахал хусахаас илүү олон үйлчилгээ хийлгэх шаардлагатайг олж харсан байна. Ингээд тэрээр Жоаогийн үс, сахлыг үнэгүй зассанаар барахгүй, хүрэм, 3 ээлжийн цамц, 2 ээлжийн өмд хандив болгон өгч, мөн өөрийн дэлгүүрээсээ цоо шинэ гутал бэлэглэжээ.
Сайхан сэтгэлт үсчин залуугийн тусламжтайгаар гайхамшигтай өөрчлөгдсөн түүний түүх Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан нь олон жилийн хугацаанд уулзаж чадаагүй дүүтэйгээ дахин уулзах боломж олгосон байна. Түүний төрсөн дүү болох Мариа Гуимарес өөр хотод ажиллахаар явсан ахаасаа сураг тасарч 10 жил болсон байв.
Дүүгийнхээ хувьд хэзээд ажилч хичээнгүй, зохион байгуулалт сайтай ах нь яаж яваад орон гэргүй болсон талаар Мариа ихэд гайхаж байлаа. Гэсэн ч эцэст нь тэдний гэр бүл ахин нэгдэж, сураггүй болоод байсан ахтайгаа эсэн мэнд уулзсандаа баяртай байв.
Санамсаргүй явдлаар нэгэн хүний амьдралыг 180 градус өөрчилж, гэрэл гэрээ түгээсэн залууд талархаж байгаа хүмүүс маш олон байна.
Гоо сайхны тусламж авахын өмнө
Түүний сахлыг ч мөн зассан байна.
Эцэст нь гадаад төрхөө бүрэн өөрчлүүлсэн Жоао