"Бодит Бенжамин Баттон" - Маш ховор генийн өвчтэй охины амьдрал

"Бенжамин Баттоны өвчин" гэж нэрлэгдэх мандибулоакралын өсөлт хөгжлийн гажиг нь орчин үеийн анагаах ухаан дийлж чадаагүй, маш ховор тохиолддог эмгэг юм. Чухам энэ өвчинд нэрвэгдсэн охин Их Британийн Лестер хотод мэндэлсэн тухай Daily Mail мэдээлж байлаа. Харин одоо хүүхэд дөнгөж хоёр ойтой ч ахимаг насны эмэгтэй шиг харагдах бөгөөд үүнээс гадна хэд хэдэн төрлийн өвчтэй төрсөн байна.

"Бодит Бенжамин Баттон" - Маш ховор генийн өвчтэй охины амьдрал

"Бенжамин Баттоны түүх" кинон дээр хөгшин эрэгтэй биетэй төрж жил ирэх тусам залууждаг хүний тухай өгүүлдэг. Тус киног Америкийн зохиолч Фрэнсис Скотт Фицжеральдийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд үүнд "мандибулоакралын өсөлт хөгжлийн гажиг" өвчнийг харуулдаг байна. Харамсалтай нь, бодит амьдралд асуудал илүү хүнд тусах ба ийм өвчтэй хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам залууждаггүй, харин эсрэгээрээ нас ахих тусам биеийн байдал нь улам дорддог гэнэ.

Энэхүү ховор өвчинтэй төрсөн Лестер охин 9 сартайгаас амьсгал нь боогдож эхэлсэн тул яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Түүнээс хойш тэрээр гуурсан хоолойд суулгасан төхөөрөмжөөр чөлөөтэй амьсгалдаг болсон ч харамсалтай нь ярих чадвараа алдсан байна. Охин хэдхэн авиа дуудаж, дохио зангаагаар хайртай хүмүүстэйгээ харьцдаг гэнэ. Өвчин нь түүний бусад эрхтэнд нөлөөлж эхэлсэн бөгөөд эмч нар охиныг зүрхний өвчин, араг ясны хөгжлийн гажигтай гэж оношилжээ.

Гэхдээ Бенжамин Баттоны өвчний гол шинж тэмдэг бол хурдан хөгшрөлт учир бяцхан охин өдөр ирэх тусам хөгшин эмэгтэй шиг харагдах болов. Хүүхдээ амьд байлгахын тулд эцэг эх нь олон төрлийн эмчилгээ хийлгэж, бага боловч гарсан өөрчлөлтөд нь баярлах ажээ. Эмч нар мөн энэхүү ер бусын хүүхдийг анхааралтай хараа хяналтад авсан боловч яг яах ёстой талаар таамаг дэвшүүлж чадахгүй байна.

Учир нь орчин үеийн шинжлэх ухаан энэ өвчнийг анагаах аргыг одоо болтол нээгээгүй байгаа юм. Эмч нар зөвхөн түүний биеийн үзүүлэлтүүдийг хянаж, эмийн болон физик эмчилгээний журмаар охины биеийг тогтворжуулж, нэг ёсондоо зүгээр л "торгоох" арга хэрэглэхээс өөр юу ч хийж чадахгүй гэнэ.

Хүүхдийн гэр бүл түүнд маш их санаа зовдог боловч итгэл найдвараа алдахгүй байхыг хичээдэг аж. Тэд анагаах ухаан хурдацтай хөгжиж байгаад итгэж, охиноо бүрэн эмчлүүлж чадахгүй гэхэд ядаж нөхцөл байдлыг нь дээрдүүлэх арга зам байх ёстой хэмээн итгэдэг байна. Охины эцэг эх хүүхдээ "манай эмээ" гэж хошигнон нэрлэдэг бөгөөд дээд зэргийн хайр халамж, халуун дулаан уур амьсгалд өсгөж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()