Орос уран бүтээлчийн эсгийгээр урласан өхөөрдөм чихмэл тоглоомууд

2020-12-15, 17:57
2,776

Юлия Деревщикова бол Оросын Хабаровск хотын уран гартай бүсгүй юм. Тэрээр хуурай эсгийний техник ашиглан эгдүүтэй чихмэл амьтад урладаг байна. Энэ арга нь амьтдыг илүү зөөлөн, хөвсгөр болгож өгөхөөс гадна бодит мэт харагдуулахад онцгой нөлөө үзүүлдэг ажээ. Хэдийгээр бүтээл төрөх үйл явцад маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, нэн өндөр ур чадвар шаарддаг ч Юлия хэдийнээ 100 гаруй бүтээл гаргаж, дэлхий нийтэд танигдаад амжсан байна. 

Орос уран бүтээлчийн эсгийгээр урласан өхөөрдөм чихмэл тоглоомууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нарийн ажиллагаа бүхий эдгээр бүтээлийг хийхийн тулд өнгө өнгийн ноосон утас, тусгай чигжээс, маш нимгэн ган зүү хэрэглэдэг аж. Түүний бүтээсэн амьтан бүхэн өөрийн гэсэн зан араншин, гадаад төрхтэй бөгөөд дахин давтагдашгүй цор ганц гэнэ. Мөн эдгээр амьтад тоглоомын бус, гоёл чимэглэлийн зориулалттай. 

Юлия 2015 оноос эхлэн өхөөрдөм хөөрхөн бүтээлүүдээ хийж эхэлсэн ба өнөөг хүртэл хайраа шингээн урласаар байгаа юм. Амьтан тус бүрийг бүтээхэд дор хаяж 20 цаг тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг ч амьтныг хайрлах хайр нь түүнд урам зориг өгдөг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()