1
"Найз охинд маань миний бэлэг таалагдсан."
2
"Ажилтнууд хоорондоо Монита зохиоход үл мэдэгдэх нэгнээс аварга том өргөст хэмх ирсэн гэнэ."
3
"Зул сарын өглөө бэлэгнүүдээ задлахад хамгийн сүүлд нь анх танилцсан газрынхаа сандлыг бэлэг болгон авчирчээ."
4
"Хамгийн шилдэг эрхийн бичиг."
"1 хүү эсвэл охин"
5
"Эхнэр маань арван жилийн турш хүүхэдтэй болохыг цөхрөлгүй мөрөөдөж байсан хосуудын тээгч эх болсон. Зул сарын баяраар тэдэнд дээд зэрэглэлийн бэлэг барьсан юм. Би түүнээр маш их бахархаж байна."
6
"Аав ээждээ анх удаа нүсэр бэлэг өгөхөөр төсөвлөсөн юм. Энэ бол зөвхөн эхлэл, ээж ээ!"
7
"Дүүдээ зориулж 160 цаг хийсэн зул сарын бэлэг."
8
"Би эмээдээ зориулж өөрөө нэхсэн юм. Түүний царайны хувирал бүгдийг харуулж байна."
9
"Манай байрны эзэн далайн дээрэмчитэй холбоотой бүх зүйлд дуртай. Зул сарын бэлэг болгож би түүнд нүдний хаалт, лонх бэлэглээд сарын түрээсний мөнгөө зоосоор өгсөн юм."
10
"Өөрийн гараар хийсэн зул сарын бэлэг. Пинк Флойд хамтлагийн фэнд зориулсан"
11
"14 настай хүү маань эгчдээ зориулж өөрийн гараар кофены ширээ хийж бэлэглэсэн."
12
"Миний эмээ цүнхэнд дуртай болохоор би өөрийн гараар хийсэн цүнхээр бэлэг барих гэсэн юм."
13
"Амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэгнүүдийн минь нэг."
14
Бэлэгний чулуу
"14 настай байхдаа би найз хөвүүндээ зул сараар надад зүгээр л чулуу өгчих гэж тоглоомоор хэлсэн юм. Тэр үнэхээр надад чулуу бэлэглэж, хожим нь бид гэрлэсэн. Одоо энэ чулуу миний нандин зүйлсийн минь нэг."
15
"Сургуулийн автобусны жолооч хүүхэд тус бүрт бэлэг бэлдсэн нь."
16
"Зул сараар юу юунаас ч илүү хүсэж байсан зүйлээ авсан нь."
17
"Өөрийн гараар зурсан дэлхий дээрх цор ганц гутал."
18
"Өнгөрсөн зул сарынаар би Альцгеймер өвчтэй эмээдээ хөгжилтэй малгай бэлэглэсэн юм. Түүнд их таалагдсан гээд байнга өмсдөг."
19
"Зул сарын цаа буга. Дотор нь миний эхнэртээ зориулан бэлдсэн 14 бэлэг бий."
20
"Нохойтой болохыг олон сар ааваасаа гуйсны дараах зул сарын бэлэг."
21
"Хойд аав нь түүнийг гурван настайгаас нь авч өсгөсөн гэнэ. Зул сарыг тохиолдуулж хүү нь хойд аавынхаа овгийг авахыг хүсжээ."
22
"Өнгөрсөн жил найз охин маань ажилгүй байсан учраас зул сарын бэлэг худалдаж авалгүй, өөрийн гараар зураг зурж надад бэлэглэсэн."
23
"Зургийн цаас нь байнга дуусчихдаг зураг зурах дуртай охиндоо нэг багц цаас бэлэглэсэн нь."
24
"Андуудын бэлэг."
25
"Багш маань надад цахилгаан гитараа бэлэглэсэн. Түүний анхны гитар байсан шүү дээ. Ховор бэлэг байлаа."