Дэлхийн хамгийн сайхан инээмсэглэлтэй бүсгүй

ОХУ-ын Тюмень хотоос гаралтай мэйк-ап артист Елена Станиславская сэтгэл татам инээмсэглэлээрээ Энэтхэг, Британий гоо бүсгүйчүүдийг ардаа орхиж,  "Smile of the Universe" олон улсын тэмцээний тэргүүн байраар шалгарчээ. Таныг бид ялагч бүсгүйн шинэхэн цол нүдээ олсон шагнал болж чадсан эсэхийг шинжээрэй хэмээн урьж байна. 

Дэлхийн хамгийн сайхан инээмсэглэлтэй бүсгүй

Орчлон ертөнцийн хамгийн сайхан инээмсэглэлийг шалгаруулах тэмцээнд хамгийн багадаа нэг хүүхэдтэй, 23-45 насны бүх гэрлэсэн эмэгтэйчүүд оролцох боломжтой байдаг ажээ. Ийнхүү улс улсын үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдсөн "Хамгийн сайхан инээмсэглэл"-ийн эзнээр 29 настай Елена Станиславская шалгарсан байна. 

Тэрээр нөхөр, охиныхоо хамтаар ОХУ-ын Тюмень хотод амьдардаг бөгөөд "Mom of the Year 2015", "Miss Commonwealth 2017" and "Miss Charm 2018" зэрэг тэмцээнүүдэд гоо үзэсгэлэн, бусдыг татах чадвараараа ялгарч тус тус тэргүүн байраар шалгарч байсан гэнэ. 

Залуу ээж хуульч мэргэжилтэй ч олон жил гоо сайхны салбарт артистаар ажиллаж байгаа юм. Хорвоогийн сайхан инээмсэглэлтэй бүсгүйн хаягийг одоогоор 100 гаруй сая инстаграм хэрэглэгч дагаж байна. 

www.instagram.com/elena_stanislavskaya/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()