Хэрхэн өөртөө итгэлтэй, өөдрөг болж жаргалтай сайхан амьдрах вэ?

Бид цаг ямагт өөртөө итгэлтэй нэгэн болохын төлөө эрмэлзэж байдаг бөгөөд бидний ихэнх нь өөртөө итгэлтэй болсноор хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна гэж боддог. Тиймдээ ч "Хэрвээ би өөртөө итгэлтэй байсан бол би өөрийн хүссэн ажилдаа орж чадах байсан, хэрвээ би өөртөө итгэлтэй байсан бол өөрт таалагддаг залуугаа өөрийн болгож чадах байсан" гэх мэт бодлууд таны толгойд нэг биш удаа эргэлдэж л байсан байх. Тэгвэл бид танд хэрхэн өөртөө итгэлтэй болох талаар маш үр дүнтэй зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн өөртөө итгэлтэй, өөдрөг болж жаргалтай сайхан амьдрах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөртөө итгэлтэй алх

Толгой өндөр, нуруу цэх алхах нь ямар ч хүнийг өөртөө итгэлтэй сайхан харагдуулах учир та ч гэсэн үүнийг хэрэгжүүлээд үзээрэй. Таны энэ үйлдэл таны талаарх бусдын бодлыг өөрчлөх бөгөөд та ч гэсэн өөрийгөө арай өөрөөр мэдрэх болно. Энэ бол өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлж буй биеийн хэлэмж юм. 

Өөртөө итгэлтэй алх

2 Сөрөг бодлуудыг арчиж хая

Хэдийгээр танд хэцүү санагдах ч өөрийн дотор буй сөрөг бодлуудыг ямар нэгэн аргаар гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд та долоо хоногийн турш толгойдоо орж ирж буй бодлуудыг хянаж, өөртөө итгэлгүй байдалтай холбоотой хэсгийг нь бичиж авах нь зүйтэй. Ингээд яагаад би энэхүү сөрөг бодлыг бодсон бэ гэдэг дээр дүгнэлт хийгээд үзээрэй. Гэхдээ та ямар ч хариулт олж чадахгүй. Тийм учраас тэдгээр муу гэсэн бүх сөрөг бодлоо зүгээр л тоолгүй орхи.

Сөрөг бодлуудыг арчиж хая

3 Ямар үед өөртөө итгэлгүй болдгоо мэдээрэй

Хэрвээ та өөрийгөө ажиглах юм бол өөртөө итгэлгүй байдал яг тодорхой нэг үед тохиолддог гэдгийг анзаарах болно. Жишээлбэл: Та гайхалтай өдрийг өнгөрүүлсэн ч орой унтахын өмнө сөрөг бодлууд бодож эхэлдэг үү?  Харин энэ төрлийн бодлыг та сэтгэл зүйн хямрал гэж үзээд битгий тоогоорой.

Ямар үед өөртөө итгэлгүй болдгоо мэдээрэй

4 Өөрийн амжилтыг тэмдэглэ

Өөрийн амжилтыг тэмдэглэдэг тэмдэглэлийн дэвтрийг гаргаад жижигхэн ч гэсэн бүх амжилтаа бичиж байгаарай. Та өөрөөрөө бахархаж эхлэх үед та өөртөө илүү итгэлтэй болох болно.

Өөрийн амжилтыг тэмдэглэ

5 Өөрийгөө “төгс” гэж бод

Хэрвээ би өөртөө итгэлтэй байсан бол юу хийх вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуугаарай. Ялангуяа ямар нэгэн шинэ зүйл хийх гэж байх үедээ асуусан нь зүгээр.

Тухайлбал өөрт таалагдсан хүн рүүгээ харж инээмсэглэх, өөрт таалагдсан ажлын байрандаа анкет илгээх гэх мэт. Эрсдэл хийхээс айдаггүй, зоригтой алхам хийж чаддаг, хариуцлага хүлээх чадвартай нэгэн байна гэдэг өөртөө итгэлтэй хүний шинж тэмдэг юм.

Өөрийгөө “төгс” гэж бод

6 Магтаалыг хүлээж авч сур

Хүмүүс магтаалыг янз бүрээр хүлээж авдаг. Зарим нь үл тоомсорлодог бол харин зарим нь ичсэнээсээ болоод өөрийнхөө дутагдлыг тоочиж эхэлдэг. Харин энэ нь өөртөө итгэлгүй байдлын илрэл болдог аж.

Тиймээс таныг магтсан тохиолдолд та инээмсэглэж, бусдад талархах хэрэгтэй. Харилцагчаа худал ярьж байна гэж бодохгүйгээр өөрийгөө үзэсгэлэнтэй, давуу тал ихтэй гэдгээ хүлээн зөвшөөр.

Магтаалыг хүлээж авч сур

7 Бүхнийг цагийн хуваарийн дагуу хийдэг

Та өөрийн ажлын өдрөө ямар ч чөлөөт цаггүйгээр төлөвлөж байна уу? Хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхын оронд бүх зүйл сэтгэлд тань нийцэхгүй байна уу?

Хэрэв та зорилгоо биелүүлэхийн тулд хүсээгүй зүйлээ хэтэрхий хүчилж хийгээд байвал энэ танд аз жаргал бус эсрэгээрээ аюул, сэтгэл хямрал авчрах болно. Амжилтад хүрсэн хүмүүс алдаа гаргаж, алдаан дээрээ суралцсан байдаг төдийгүй өчигдрийн "та" өнөөдрийн таныг бүтээх учраас алдахаас айх хэрэггүй.

Бүхнийг цагийн хуваарийн дагуу хийдэг

8 Танихгүй хүмүүстэй ярилц

Та нэг ч удаа болов ямар нэг арга хэмжээнд оролцож, өөртөө итгэлтэй хүний дүрийг бүтээх гээд үзээрэй. Хэдийгээр та шууд л өөртөө итгэлтэй нэгэн болчихгүй ч энэ танд тэс өөр мэдрэмж өгөх болно. Үүнээс гадна дэлгүүрийн касс эсвэл кафены зөөгчтэй яриа өдөж болно шүү дээ. Гэвч хэрвээ хэн нэгэн танихгүй хүнтэй ярилцах үед танд таагүй мэдрэмж төрж байвал энэ туршилтыг шууд зогсоох нь зүйтэй.

Танихгүй хүмүүстэй ярилц

9 Ярилцаж байх үедээ нүдээ гүйлгэж болохгүй

Нүднээс нь тухайн хүний сэтгэл хөдлөлийн байдал, үнэн худал ярьж байгаа эсэхийг мэдэж болно. Харин та өөртөө итгэлгүй байдлаасаа болоод нөгөө хүн рүүгээ эгцэлж харж чадахгүй байвал тэр таныг худлаа ярьж байна гэж бодох болно. Тиймээс санаа зовж байсан ч түүн рүү эгцлэн харж өөрийнхөө үнэн байдлыг илэрхийлээрэй.

Ярилцаж байх үедээ нүдээ гүйлгэж болохгүй

10 Бусдад хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрүүл

Хүн бүр өөрийгөө нийгэмд хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрэхийг хүсдэг. Тиймээс тусламж хэрэгтэй байгаа хүнд тус дэм болж өөрийнхөө ямар их зүйл хийж, бусдад ямар их тус хүргэж чадахаа олж мэдээрэй.

Бусдад хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрүүл

11 Өдрийг цахим сүлжээ хэсэж өнгөрүүлэхээ боль

Бусдын профайлыг харж өөрийгөө тэдэнтэй харьцуулах хэрэггүй. Энэ зуршил таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үгүй хийх болно. Ихэнх хүмүүс цахим сүлжээнд амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийн зургийг оруулдаг тул энэ бүхэнтэй өөрийн амьдралыг харьцуулах хэрэггүй. Тийм учраас хэсэг хугацаанд ч болов цахим сүлжээг ашиглахгүй байж, өөрийн бодлыг цэгцлэх хэрэгтэй.

Өдрийг цахим сүлжээ хэсэж өнгөрүүлэхээ боль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()