Царайлаг тэрбумтны сэтгэлийг булаасан "хөвсгөр" жүжигчин бүсгүй Ребел Уилсон

Австралийн жүжигчин, хошин урлагийн од тэрээр нэгэн цагт 116 кг жинтэй байсан боловч түүний гадаад байдал бүсгүйг бусад эмэгтэйчүүдийн атаархлыг төрүүлэм сайхан нөхөртэй, аз жаргалаар дүүрэн амьдрал бий болгоход нь саад болж чадаагүй юм. 

Царайлаг тэрбумтны сэтгэлийг булаасан "хөвсгөр" жүжигчин бүсгүй Ребел Уилсон

Өдгөө Ребел Уилсон жингээ идэвхтэй хаяж байгаа бөгөөд түүний найз залуу бүсгүйг спортод дуртай болгожээ. Үр дүнд нь бүсгүй аль хэдийн 30 кг хаясан байна.

Ребелийг бага байхаас л илүүдэл жингээс нь болж хүүхдүүд ад шоо үздэг байжээ. Үеийнхэнтэйгээ харьцдаггүй, хөвгүүдийн анхаарлын төвд байхаас зайлсхийдэг байсан түүнийг ээж нь жүжигчний сургуульд явуулснаар бүсгүйн амьдрал өөрчлөгдсөн байна. Анхандаа ээж нь Ребелийг уг сургуульд явуулахын тулд өдөр болгон хүчээр  шахуу авчирдаг байсан гэнэ. Учир нь бүсгүй хүмүүсийн анхааралд өртөхөөс ихэд эмээдэг байжээ. Өдгөө алдарт инээдмийн жүжигчин болсон тэрбээр бага насныхаа тухай туулж өнгөрүүлсэн хэцүү цаг үеэ шоолон ярьдаг болсон байна.

Ребел гоо сайхны талаарх Холливүүдын бүх стандартыг зөрчиж чадсан юм. Нүд гялбам инээмсэглэлтэй, хөөрхөн, дур булаам шаргал үст сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулав. Гэвч удаан хугацааны туршид од бүсгүй хувийн амьдрал тоогүй хэвээр явжээ. Алдартай болсон ч гэсэн зүрх сэтгэлдээ тэр хүмүүсийг инээлгэж дассан бяцхан Ребел хэвээр үлдсэн байсан юм. 

Өсвөр насандаа Африкт сайн дурын ажил хийж байсан Ребел сайн үйл, буяны ажилд идэвхтэй оролцдог байна. Яг ийм үйл явдлын нэгэнд тэр тэрбумтны өв залгамжлагч 29 настай Жейкоб Буштай уулзсан юм. Хөгжилтэй охины чин сэтгэл, илэн далангүй байдал түүний зүрх сэтгэлийг булааж, нэг жилийн дараа Жейкоб, Ребел нар үерхэх болсноо олон нийтэд зарласан билээ.

Жейкоб болон түүний спорт, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн хайрласны ачаар Ребел өөрийн эрүүл мэндэд санаа тавьж эхэлсэн байна. Хоол тэжээлийн мэргэжилтнүүдтэй хүнсний ухаалаг сонголт, хувийн дасгалжуулагчийн удирдлагад биеийн тамирын дасгал  хийж эхэлсэн нь удалгүй бүсгүйд үр шимээ өгсөн юм.

Жейкоб Буш бол Америкт хамгийн алдартай шар айраг үйлдвэрлэдэг хамгийн баян гэр бүлийн өв залгамжлагч бөгөөд гэр бүлийн хөрөнгө нь бараг 14 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Ребел ч мөн өөрийн гэсэн продюсерын компанитай бөгөөд жүжигчний мэргэжлээрээ ч сая сая ам.долларыг олдог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()