Хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүд

Улс орон хөгжиж, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орох тусам, тэд дотоод оюун бодолтойгоо уусан шингэж, жинхэнэ амьдралаасаа хол тасран оддог байна. Тиймдээ ч бид үүнийг "сэтгэцийн өвчин" хэмээсээр багагүй хугацааг ардаа үджээ. Ийнхүү бид та бүхэндээ, хамгийн хачирхалтай сэтгэцийг эмгэгүүдийн тухай мэдээллийг хүргэж байна.

Хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Котард синдром"

Өөрийгөө яг л амьгүй үхсэн мэтээр сэтгэж, өөрийг нь хэн ч харахгүй, мэдрэхгүй байгаа хэмээн ойлгодог сэтгэцийн эмгэг юм. Энэ нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл ажиглагддаг бөгөөд тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед маш ховор тохиолддог байна. Хүний биеийн ихэнх өвчлөл сэтгэл санааны байдлаас шууд хамаардаг тул, сүүлдээ энэ нь жинхэнэ өвчлөлийн үндэс суурь болдог. Эхэндээ тэд зүгээр л төсөөлөх боловч сүүлдээ үүндээ итгэн, үхсэн амьд хоёрын хооронд гацдаг аж. Нийгмээс тусгаарлагдаж, хоол унд ч идэхээ байж нэг ёсондоо үхдэл мэт болох юм. 

"Котард синдром"

2 "Парисын синдром"

Ихэвчлэн Японд иймэрхүү эмгэгээр өвчлөх ажээ. Тэд өөрийгөө яг л Парист байгаа мэтээр санаж, хувцаслан, хотын гудмаар танихгүй мэт явдаг байна. Хүмүүсээс зам асууж, өөрийгөө яг л гадаадад очсон мэтээр төсөөлж, аяглах нь сэтгэл зүйн ноцтой эмгэгүүдийн нэгт тооцогддог. Тэд үнэхээр л орчин тойрноосоо алсран тухайн үед ухаанаа алддаг гэхэд болно. Үүгээр өвчлөгсөд ихэнхидээ хэт мөрөөдөмтгий, бодит амьдралаас илүүтэй бодол сэтгэлдээ амьдардаг хүмүүс байх аж. 

"Парисын синдром"

3 "Стэндал синдром"

Урлагийн бүтээл маш  их сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг гэж бид үздэг. Тэгвэл энэ төрлийн синдромтой хүмүүс хамгийн сайхан зураг, бүтээлийг харах үед ухаан алдах, зүрхний цохилт нь хурдсах, толгой эргэх, хий юм харах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Зураачийн хувьд энэ нь томоохон урам болох боловч нэлээд хүмүүсийн хувьд эрүүл бус сэтгэл хөдлөл мэт санагддаг ажээ.

"Стэндал синдром"

4 "Диогенез синдром"

Энэ нь өөрийн ухаанаа гээж, таны бие яг л өөр хүнийх юм шиг, тэднийгээ мэдрэхгүй, удирдаж чадахгүй байхыг шинжлэх ухааны нэрээр "диогенез"  гэдэг ажээ. Мөн л тархины гэмтэл, мэдрэлийн хурц ядаргаа, цус харвалтын үед илэрдэг бөгөөд эдгэрэх хугацааны хувьд харилцан адилгүй байдаг аж. Зарин хүмүүс хэдэн сарын дараа гэхэд эдгэрсэн байхад зарим нь бүр эсрэгээрээ хэдэн жил ч үргэлжилж болдог.

"Диогенез синдром"

5 "Аутофагиа"

"Аутофагиа" нь тухайн хүний бодол сэтгэлийг эзэмдэж, өөрийн биеэ хазах, идэх гэж оролдох зэрэг шинж тэмдгүүдийг илрүүлдэг байна. Тэднийг сайтар ажиж, хамт байхгүй аваас өөрсдийгөө гэмтээж ч мэдэх юм. Энэ нь ихэвчлэн уур бухимдал, стрессээс болдог бөгөөд гар хуруу, биеийн хэсгүүдээ хазаж өвтгөн үүнээсээ таашаал авч тайвширдаг аж. 

"Аутофагиа"

6 "Тричониломаниа"

Энэ төрлийн өвчтэй хүмүүс давчдахаараа үсээ зулгааж эхэлдэг байна. Тус байдал нь удаан үргэлжлэх аваас хамаг үс нь зулгарч дуусах бөгөөд тэд цаг хугацаа өнгөрөх тусам илүү ихээр давчдан, бухимдах болдог аж. "Тричониломаниа" эмгэг нь чухам хаанаас, хэзээнээс гаралтай болох тодорхойгүй боловч насанд хүрсэн хүмүүст ихэвчлэн тулгардаг байх юм. 

"Тричониломаниа"

7 "Андрофобиа"

Эмэгтэй хүмүүс тус эмгэгээр өвчилдөг бөгөөд эрэгтэй хүнээс эмээж, ойртохоос ч айдаг байна. Тэднийг мангас, чөтгөр хэмээн ойлгож, үргэлж эмээн явах бөгөөд энэ нь урьд өмнө нь эр хүнтэй зохимжгүй харилцаа, таагүй уур амьсгалтай байсан болоод тэдний гэмт хэргийн золиос болсон зэргээс үүддэг аж. Дэлхий дээр тус эмгэгээр маш олон хүн өвчилсөн байдаг бөгөөд үүнийг эмчлэхийн тулд хамгийн гол нь зөв энергитэй эр хүн хэрэг болдог байна. 

"Андрофобиа"

8 "Библиомани"

Энэ бол ямар нэгэн зүйлийг байнга хийх, үүнд гараа дахин дахин угаах, хэтэрхий эмх цэгцтэй байдал зэрэгтэй төстэй сэтгэцийн эмгэг юм. "Библиомани" өвчтэй хүмүүс их хэмжээний ном цуглуулдаг бөгөөд номоо уншихын тулд бус харин зүгээр  л хадгалах гэж ийм үйлдэл хийдэг байна. Тус эмгэгтэй хүмүүс, өөрийн уншиж чадахаас хоёр дахин илүү номыг цуглуулж чадна. Гэхдээ төрөл бүрийн ном бус харин нэг төрлийн ном зохиолыг их хэмжээгээр цуглуулдаг ажээ.

"Библиомани"

9 "Боантропи"

Өөрсдийгөө үхэр мал гэж сэтгэж, яг л амьтан шиг аашилж, өвс идэх гэж хүртэл дайрдаг байх юм. Тэр бүү хэл үхэр шиг мөөрч, угтаа бол хүнээс өвсөн тэжээлт амьтан руу хувирсан хэрэг аж. Үүнийг эмчлэх аргагүй бөгөөд хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй байна. 

"Боантропи"

10 "Эротоманиа"

Үүнийг анх 20-р зууны эхээр илрүүлсэн байдаг билээ. Энэ нь хайранд согтон, мансуурсан хүмүүсийн эмгэг бөгөөд тэд үүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй болдог аж. Мөн сексийн тал дээр ч солиотой зүйлс сэтгэж, галзуу хүн мэт аашилж эхэлдэг юм. Үүнийг эмчлэхэд багагүй хугацаа шаардах бөгөөд хэвтэн эмчлүүлж, эмээр хүсэл, шуналыг нь дарж өгдөг аж. 

"Эротоманиа"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()