Вьетнамын нийслэлийн төвд орших Жианг Во нуурын эрэг дээрх зочид буудлын бүтээн байгуулалтын ажил 11 жилийн турш үргэлжилжээ.
25 давхар барилгын гадна тал бүхэлдээ бүрэн алтадмал гэнэ.
Буудлын хаалга, тааз, тэр байтугай хаалганы бариул хүртэл алтаар бүрхсэн тансаг хийцтэй.
Ингээд чамин тансаг хүлээн авах хэсгийн ажилтнууд зочдоо угтана.
Улмаар буудалд буусан гийчид нүд гялбам корридороор дамжин өнгөрдөг аж.
Зочид буудлын эзэн Нгуен Ху Дуонг (Nguyen Hu Duong) энэхүү алтан чимэглэл нь барилгыг улам бүр онцгой болгодог гэж үздэг байна.
Ариун цэврийн өрөөний онгоцыг ч мөн алтаар бүрсэн гэнэ.
Тэр ч байтугай угаалтуур, суултуур нь хүртэл алтадмал.
Зочид буудлын кофе ч мөн алтан ирмэгтэй аяганд ирдэг байна.
Рестораны тогооч танд дээд зэрэглэлийн хоолыг алтадмал тавганд чимэглэн бэлтгэж өгнө.
Усан сан
Дээврийн усан сангийн харагдах байдал
Усан сангийн алтан шүршүүр
Алтаар бүрхээгүй зарим булан нь илүү бодит харагдаж байна уу?