Хүмүүс яагаад гоо сайхны мэс засал хийлгэдэг вэ?

2017-01-29, 19:39
28,342

АНУ-ын Мичиган мужийн гоо сайхны мэс засалч Антони Ёнг (Anthony Yong) өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдийн асуулт хариултанд дэлгэрэнгүй хариулжээ. Тэрээр 16 жилийн турш гоо сайхны мэс засалч, гоо зүйч хийж байгаа бөгөөд энэ хугацаандаа бусдаас онцгойрох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн хачирхалтай хүмүүс, одууд, олны танил хүмүүст үйлчлэн хүссэн төрхөө бүрдүүлэхэд нь харамгүй тусалж явсан байна. 

Хүмүүс яагаад гоо сайхны мэс засал хийлгэдэг вэ?

1 "Таны үйлчлүүлэгчид дунд хачирхалтай мэс засал хийлгэж байсан тохиолдол бий юу?"

Антони: "7 хоног бүрт хичнээн хүн далавчтай болохыг хүсэж, ирдэгийг та мэдэх үү? Marvel-ийн баатар шиг болж чадна гэсэн бүрэн итгэлтэй хүмүүс ирдэг нь сонин шүү" 

"Таны үйлчлүүлэгчид дунд хачирхалтай мэс засал хийлгэж байсан тохиолдол бий юу?"

2

"Та бүхэн Амьд барби Кэн хэмээх залууг мэднэ дээ? Тэр залуу жинхэнээсээ далавч суулгуулсан юм шүү дээ. Түүний дал хэсгийн арьсан дор зузаан 4 ширхэг суулгац суулгасан."

"Үр дүн нь энэ байна. Дал хэсэг нь илүү өргөн, зузаан болсон болохоор бэлхүүс нарийнтай харагдаж байгаа биз?" 

3

"Кэнээс гадна бас нэг хачирхалтай үйлчлүүлэгч бий. Тэр бол хуурамч Ким Кардашьян гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл түүний үнэнч шүтэн бишрэгч. Энэ Англи эмэгтэй надад 30 мянган доллар төлөөд өөрийгөө яг л Ким Кардашьян шиг болгохыг хүссэн юм."

"Түүний нуруу, хэвлий, бэлхүүс хэсгийн өөхнүүдээс авч, өгзгөнд нь шахсан. Нууц задлахад Ким ч гэсэн яг ингэсэн байдаг юм."

4 "Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ авчраад мэс засал хийлгүүлье гэхэд танд ямар санагддаг вэ?"

Антони: "Нэгэн Солонгос хосууд 7 настай хүүгээ дагуулан, нүдийг нь Европ хүнийх шиг болгомоор байна гэж асууж байсан. Би мэдээж татгалзсан л даа. Хүүгийн тархинд гэмтэл учирч, гажигтай болно шүү дээ."

"Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ авчраад мэс засал хийлгүүлье гэхэд танд ямар санагддаг вэ?"

"Ер нь төрсөн хүүхдэдээ гоо сайхны мэс засал хийлгүүлэх гээд ирж байгаа хүмүүсийг шуудхан сэтгэл зүйч рүү явуулмаар санагддаг юм. Эсвэл эрүүл ухаантай болтол нь сайхан алгадах ч юмуу..."

"Би хэзээ ч 18 нас хүрээгүй хүүхдэд гоо сайхны мэс засал хийдэггүй. Ялангуяа хиймэл хөх хийлгэх хүсэлтэй охид, ирээдүйд учирч болох эрсдлийг огтхон ч төсөөлдөггүй. Тэдний нуруунд суулт өгч, явахад түвэгтэй болдог юм."

5

"Харин энэ охин бол миний амьд явсны утга учрыг мэдрүүлсэн хүн байгаа юм. Түүний тархинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч очдоггүй тул биемахбод нь тэр чигтээ саажиж, юм ярьж, хоол идэж ч чадахаа байсан."

"Харин одоо тэр 21 настай. Удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээний дараа хүнтэй чөлөөтэй харилцаж, ганцаараа удаан зогсож чаддаг болсон."

"Цаашдаа ч эрүүл болно гэдэгт маш их итгэлтэй байгаа" гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()