Авс хийдэг мэргэжилтэй, 33 настай Хосуа Хутагалунг (Josua Hutagalung)-ийн гэрийн том өрөөний гадна саравчийг нь огторгуйн чулуу нэвтлэн унаж иржээ.
2.1 кг жинтэй чулуу төмөр дээвэр дээр нь маш том нүх гаргаж, газарт 15 см шигдсэн байна. Хосуагийн хэлснээр унасан солир хэсэг хугацаанд халуун хэвээрээ байсан гэнэ.
Солирыг грамм тутамд үнэлдэг бөгөөд хамгийн хямд цэвэр чулуулгийн үнэ нэг грамм нь 0.5-5 долларын хооронд хэлбэлздэг. Харин сансрын ховор эрдэс бодис агуулсан чулууг грамм тутамд нь ойролцоогоор 1000 доллараар зардаг байна.
Тус солирыг 4.5 тэрбум жилийн настай гэж үзэн, CM1/2 Нүүрстөрөгчийн хондрит гэсэн нэн ховор ангилалд оруулжээ. Ингэснээр Хосуагийн солир грамм нь ойролцоогоор 857 доллар буюу нийтдээ 1.85 сая доллар хүрсэн ажээ.
Энэ мөнгө Хосуагийн 30 жилийн цалинтай тэнцэх гэнэ. Гурван хүүгийн аав Хосуа нутгийн иргэддээ зориулж сүм хийд барихад зарцуулах болно гэж хэлжээ.
Америкийн солирын шинжээч Жаред Коллинзийн энэ явдлын тухай дуулсан даруйдаа Индонезийг зорьсон байна. Коллинз солирыг АНУ руу авч явсан бөгөөд Техасын шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор, профессор Жей Пиатек солирыг хүлээн авчээ.
2.5 кг жинтэй, Хосуагийн азын од болсон уг солирыг албан ёсоор Коланг гэж нэрлэсэн байна.