Дэлхийн хамгийн том амтай бүсгүй "Tik Tok"-ийн од болжээ

30 настай америк бүсгүй Саманта Рамсделл (Samantha Ramsdell) дэлхийн хамгийн томд тооцогддог асар том амаараа алдаршжээ. Тэрээр 2020 оны 4-р сард хорио цээрийн дэглэм тогтоосон үед "Tik Tok" дээр видеонуудаа байрлуулж эхэлсэн бөгөөд одоогоор 750 мянган дагагчтай болжээ.

Дэлхийн хамгийн том амтай бүсгүй "Tik Tok"-ийн од болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

30 настай америк эмэгтэй Саманта Рамсделл Коннектикут хотод амьдардаг бөгөөд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Тэрбээр саяхан "TikTok" дээр алдартай болсон байна. Учир нь Самантагийн ам 9.52 см урт бөгөөд өөрийнх нь хэлснээр түүний амны хэмжээ нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн хэмжээнээс их байж магадгүй юм.

"Би 2019 оны намар TikTok данс нээлгэсэн боловч видеонуудаа байрлуулж эхлээгүй. Энэ оны дөрөвдүгээр сард хорио цээрийн дэглэм тогтоож эхлэхэд би анхны бичлэгээ хийсэн. Тэр даруйдаа бичлэгийг маань хэдэн сая хүн үзэж эхэлсэн" гэж Саманта хэлэв.

Тэрбээр видеогоороо сайн мөнгө хийдэг гэж нэмж хэлэв. Одоо "Tiktok" шилдэг хэрэглэгчдийг видеоны үзсэн тоогоор цалинжуулдаг болсон юм. Саманта 1000 үзэлт тутамд 0.3 олдог гэнэ. Түүний видеонууд заримдаа 50 саяыг цуглуулдаг тул тэр маш их хэмжээний мөнгө олжээ.

Хэдийгээр том ам нь эмэгтэй хүнд нэр хүндийг авчирсан боловч тэр үүндээ жаахан гомдолтой байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Саманта анх дуулах, хошин шог бичлэгээрээ алдартай болохыг хүсч байсан аж. Саманта одоо Гиннесийн номонд бичигдэхээр төлөвлөжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()