Бараг хоосон шахуу замыг зохицуулан зогсох эдгээр охид бол Хойд Солонгосын нийслэл хотын хамгийн алдартай бэлгэдэл гэдэгтэй маргах зүйлгүй.
Тэд нийслэлийн зам дээр унадаг дугуйчдын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна хажуугаар өнгөрч буй цэргийн болон төрийн албан хаагчдад ёсолдог.
Хойд Солонгост замын цагдаа нарыг сонгохдоо хамгийн түрүүнд шалгуур болгодог зүйл бол зөв төрхтэй байх явдал юм.
Тэр ч байтугай замын цагдаа нарт зориулсан төрийн вэбсайт дээр хүмүүс Пёньян хотын замын хөдөлгөөний шилдэг зохицуулагчийг сар тутам сонгодог.
Мөн тэдгээр албан хаагчдын зургийг суртал ухуулга, сурталчилгааны самбар, зурагт хуудас гээд газар сайгүй харах боломжтой төдийгүй хүүхдэд зориулсан өхөөрдөм цагдаа хүүхэлдэй ч байдаг ажээ.
Хэрэв хэн нэгэн энэ ажлын байрыг сонирхож байгаа бол түүнд дараах үндсэн шалгуур оногдоно. Үүнд:
- Өндөр
- Царайлаг
- Эмэгтэй байх гэсэн 3 шаардлага бий.
Хэрэв тэд гэрлэвэл ажлаа заавал өгөх ёстойн зэрэгцээ 26-с дээш насанд хүрвэл "тэтгэвэрт гарна".
Зөвхөн Пёньянд 300 гаруй цагдаа бүсгүй албан үүргээ гүйцэтгэдэг байсан ч сүүлийн жилүүдэд тоо нь эрс цөөрч, эрэгтэй албан хаагчид зам дээр илүү олон үзэгдэх болжээ.
Пёньяны замын цагдаа нар ямар ч машингүй байсан ч уулзвар дээр номхон зогсож, жагсаалын нормоор дөрвөн зүг рүү байнга эргэн харж байх ёстой.
Шинээр ажилд орж буй охидыг хүнд бэлтгэл хийлгэж, ядралт, хөлийнхөө чилээг даах чадвартай болгодог байна.
Хойд Солонгосоор аялж байсан бүхий л жуулчин ёс юм шиг эдгээр охидын зургийг дарсан байдаг.
Тэгэхээр хараад өнгөрөхөд хүний нүдийг баясгах нь гол шаардлага ажээ.