80 настай Англи эмээ олон саадыг давсны эцэст өөрөөсөө 45 дүү Египет амрагтайгаа гэрлэжээ

Английн иргэн 80 настай Айрис Жонес (Iris Jones) 2019 онд фэйсбүүкээр залуухан найз залуутайгаа танилцсан байна. Олны анхаарлыг татаад байгаа түүний залууг Мухаммед Ахмед Ибрихам (Mohammed Ahmed Ibriham) гэдэг ба өдгөө 35 настай ажээ. 

80 настай Англи эмээ олон саадыг давсны эцэст өөрөөсөө 45 дүү Египет амрагтайгаа гэрлэжээ

Хос хоёр анх "Skype"-аар танилцаж, бие биедээ татагдсан бөгөөд энэ оны эхээр Айрис Египетэд очиж, дурлалт залуутайгаа уулзсан байна. Тэд бие биедээ анхны харцаар дурласан  ба эрч хүчтэй залуу эр Айрисыг шөнө амсхийх завдал өгдөггүй талаар хосууд нэгэн ярилцлагадаа дурджээ. 

Тун удалгүй египет залуу хайртдаа гэрлэх санал тавьсан гэнэ. Хэдий Айрис шууд зөвшөөрсөн ч бичиг баримт, ёс зүйн асуудал үүссэн байна. Хожим Айрис аз жаргалыг сүүлийн удаа мэдрэхэд минь туслаач хэмээн Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонд хүртэл хүсэлт гаргажээ.

Гэсэн ч энэ нь амжилттай болоогүй учир Айрис сүүлийн аргаа хэрэглэн Исламын шашинтан болж, 11-р сарын эхээр хуримаа хийжээ. 

Тэдний хайрын түүх Британид ихээхэн шуугиан үүсгээд байгаа бөгөөд Айрисын "залуухан" нөхөр үүнд дургүйлхэж, иргэншил эсвэл хөрөнгө мөнгө харж энэ хуримыг хийгээгүй тухайгаа тайлбарласан байна. 

Мөн Айрисыг Египетэд очих үед залуу эр хайртай бүсгүйтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийн тулд гагнуурчны ажлаасаа гарсан гэнэ. 

Хосууд одоо Каирт Мухаммедын гэр бүлийн хамт гурван өрөө байшинд амьдардаг боловч хуримын дараа хосууд Лондон руу Айрисын гэр лүү нүүхээр бэлтгэж байгаа ажээ. 200.000 фунт стерлингийн үнэтэй байшингаа ирээдүйд залуу нөхөртөө өвлүүлнэ гэдгээ эмээ хэдийнээ мэдэгджээ.

Сонирхолтой нь, Мухаммедын ээж түүний шинэхэн эхнэрээс 20 насаар дүү гэнэ. Харин Айрисын 53 настай хүү хойд эцгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()