Тэрбумтан Билл Гэйтсийн санал болгосон заавал унших номнууд

2021-11-03, 14:00
2,173

Дэлхийн хамгийн үнэтэй компаниар олон удаа тодорч байсан "Майкрософт"-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс нь номын хорхойтой нэгэн бөгөөд тэр чинээгээрээ уншсан номоо бусдад санал болгож, хуваалцаж байхыг хичээдэг хүн юм. Тиймдээ ч тэрээр зөвхөн энэ жил л гэхэд 20 гаруй номыг онцлон бусад уншигчдад санал болгож, заавал унших хэрэгтэй хэмээн зөвлөжээ. 

Тэрбумтан Билл Гэйтсийн санал болгосон заавал унших номнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Билл Гэйтсийн сонирхлыг ихэвчлэн дэвшилтэт технологийн тухай, ялангуяа хиймэл оюун ухааны талаар номнууд, мөн хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн талаар номнууд татдаг. Харин тэрээр энэ жил жагсаалтандаа бясалгалын ном болон намтар уран бүтээл хэд хэдийг оруулсан байна. Ингээд та бүхэнд нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байсан Билл Гэйтсийн сонирхлыг татаж, мэдлэгийг нь улам тэлсэн номнуудаас 10-ыг нь онцлон танилцуулж байна. 

 

1 Жон Кэррирү (John Carreyrou) - "Bad Blood"

Элизабет Холмс хэмээх бүсгүй дөнгөж 19 насандаа цусны шинжилгээ авдаг компани байгуулж асар их хөрөнгө оруулалт татан дэлхий даяар алдаршсан бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл юм.

Жон Кэррирү (John Carreyrou) - "Bad Blood"

2 Пол Шарр (Paul Scharre) - "Army of None"

Хиймэл оюун ухаан гэж юу болох, хүн төрөлхтөн компьютерт бүхнийг даатгавал юу болох талаар маш чухал сэдвийг хөндсөн ном.

Пол Шарр (Paul Scharre) - "Army of None"

3 Тара Уэстовер (Tara Westover) - "Educated"

Мормон шашинт гэр бүлд чанга хатуу дэглэм дор өсөж хүмүүжиж гэрээрээ боловсрол эзэмшсэн Тара Уэстоверийн намтар зохиол.

Тара Уэстовер (Tara Westover) - "Educated"

4 Ювал Ноа Харари (Yuval Noah Harari) - "21 Lessons for the 21st Century"

Терроризм, баян хоосны ялгаа зэрэг асуудлууд тулгамдаад байгаа өнөөгийн дэлхийд бясалгалын тусламжтайгаар хэрхэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх, амар амгаланг олох талаар өгүүлсэн зөвлөгөөний ном.

Ювал Ноа Харари (Yuval Noah Harari) - "21 Lessons for the 21st Century"

5 Энди Паддикомб (Andy Puddicombe) - "The Headspace Guide to Meditation and Mindfulness"

Бясалгал нь бие сэтгэлийн зовлонг анагаах хамгийн хүчтэй зэвсэг болохыг баталсан шинжлэх ухааны судалгаан дээр суурилан бичсэн зөвлөгөөний ном.

Энди Паддикомб (Andy Puddicombe) - "The Headspace Guide to Meditation and Mindfulness"

6 Уолтер Исааксон (Walter Isaacson) - "Leonardo da Vinci"

Сэргэн мандалтын үеийн суут хүн Леонардо Да Винчийн амьдрал, уран бүтээлийг дэлгэрэнгүй өгүүлсэн намтар уран зохиол юм.

Уолтер Исааксон (Walter Isaacson) - "Leonardo da Vinci"

7 Кэйт Баулер "Kate Bowler" - "Everything Happens for a Reason"

35 насандаа шулуун гэдэсний хорт хавдар тусаж эдгэрэх боломжгүй гэж оношлогдсон Кэйт Баулер хэмээх бүсгүйн намтар уран бүтээл. Зовлонгийн шалтгааныг олохыг хичээх бус зовлонг хэрхэн даахад суралцах нь илүү зөв алхам болохыг тайлбарласан байдаг.

Кэйт Баулер "Kate Bowler" - "Everything Happens for a Reason"

8 Жорж Саундерс (George Saunders) - "Lincoln in the Bardo"

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны туулж өнгөрүүлсэн амьдралыг арай өөр өнцгөөс харж бичсэн роман.

Жорж Саундерс (George Saunders) - "Lincoln in the Bardo"

9 Дэвид Кристиан (David Christian) - "Origin Story: A Big History of Everything"

"Их тэсрэлт"-ээр анх ертөнц үүсэж байгаагаас эхлээд өнөөгийн бидний эрин хүртэл түүхийг өгүүлсэн гайхалтай бүтээл. Уншсан хүн бүрт ертөнцөд хүн төрөлхтний үүрэг оролцоо ямар гайхалтай болохыг ухааруулдаг.

Дэвид Кристиан (David Christian) - "Origin Story: A Big History of Everything"

10 Томас Лин (Thomas Lin) - "Alice and Bob Meet the Wall of Fire"

Хар нүх, хиймэл оюун ухаан, хүн төрөлхтний хувьсал гэх мэт шинжлэх ухааны олон сонирхолтой сэдвүүд бүхий нийтлэлүүдийг багтаасан түүвэр уран бүтээл.

Томас Лин (Thomas Lin) - "Alice and Bob Meet the Wall of Fire"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()