1
Марго Робби (Margot Robbie)
Австралийн жүжигчин бүсгүй “Suicide Squad” киноны Жокерийн галзуу найз бүсгүйн дүрээр олны танил болсон. Харин дараа нь тэр өөрийгөө шилдэг жүжигчин болохыг батлан харуулж, “I, Tonya”, “Mary Queen of Scots” зэрэг кинонд дүр бүтээсэн байна.
Хэдийгээр одоо цайвар үс Маргогийн нэрийн хуудас болсон ч өмнө нь тэр бараан үстэй, нүүрээ бараг л буддаггүй байсан аж.
2
Галь Гадот (Gal Gadot)
Израилийн жүжигчин “Wonder Woman” дүрд гайхалтай хувирсан бөгөөд тэрээр бүтээсэн дүртэйгээ ижил үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй нэгэн юм.
Тэрээр өөрийн гоо үзэсгэлэнг зузаан будагны доор нуух дургүй. Тэр хөнгөн будалт хийх, эсвэл огт будахгүйгээр гадуур явах дуртай гэнэ.
3
Жессика Альба (Jessica Alba)
Гайхалтай инээмсэглэлтэй жүжигчин бүсгүй 200 гаруй кинонд дүр бүтээсэн. Үүнд: “Sin City: A Dame to Kill For”, “Fantastic Four”, “Awake” гэх мэт кино хамгийн алдартай. Кино зураг авалтанд оролцохоос гадна бүсгүй “Honest Beauty” гоо сайхны брендийн нүүр царай болж байгаа бөгөөд нэгэн сурталчилгааны үеэр:
“Төгс байна гэдэг бол ямар нэгэн алдаа дутагдалтай, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ санаа зовдоггүй байхыг хэлнэ” гэж байжээ.
4
Александра Даддарио (Alexandra Daddario)
Перси Жексон кинонд дүр бүтээснээр Александра Даддарио алдарт гарсан билээ. Тэрээр саяхан Малибугийн аврагчдийн кинонд мөн тогложээ. Түүний нүд үнэхээр дур булаам, сэтгэл татам юм.
5
Натали Портман (Natalie Portman)
Натали хүүхэд байхаасаа эхэлж олны танил болсон жүжигчдийн нэг бөгөөд одоог хүртэл хамгийн өсөх ирээдүйтэй жүжигчдийн тоонд багтсаар байгаа. Өсвөр насандаа жүжигчин бүсгүй “Léon”, “Star Wars” кинонд тоглож, харин дараа нь “Black Swan” кинонд тоглож “Оскар”-ын шагнал хүртжээ. Хэдийгээр энэ бүхэн эртний явдал ч жилд Наталигийн тоглосон гурван кино дэлгэцийн бүтээл болдог байна. Хамгийн сүүлд бүсгүй “Avengers: Endgame” тоглосон болохыг та санаж байгаа болов уу.
6
Меган Фокс (Megan Fox)
Холливудын хамгийн хүсэмжит, эрэлттэй жүжигчдийн нэг нь Меган яах аргагүй мөн. Тэрээр “Transformers”, “Teenage Mutant Ninja Turtles” киноны дүрээрээ төдийгүй үзэсгэлэнтэй гадаад төрхөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн байна.
7
Эмили Ратаковски (Emily Ratajkowski)
Бас нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй бол америк гаралтай жүжигчин, модель Эмили Ратаковски бөгөөд өнгөрсөн жил тэрээр “I Feel Pretty” кино болон “Gone Girl”-д дүр бүтээжээ. Бүсгүй Инстаграмын идэвхитэй хэрэглэгч учир түүний хуудаснаас та гайхалтай зургуудыг харах боломжтой.
8
Блейк Лайвли (Blake Lively)
Блейк “Gossip Girl” америкийн олон ангит кинонд тоглож алдарт хүрсэн бөгөөд хожим нь Вуди Аллены “Café Society” кинонд тогложээ. Райан Рейнольдсийн эхнэр тэрээр хослолыг гайхалтай зохицуулж өмсөж чаддаг учир та түүнээс жишээ авч болно шүү дээ. Гэхдээ түүнд бүх төрлийн хувцас зохидог бололтой.
9
Энн Хэтэуэй (Anne Hathaway)
Энн бүсгүйн шагналын санд “Эмми”, “Алтан бөмбөрцөг”, “АНУ-ын кино жүжигчдийн Гильди шагнал”, “BAFTA”, “Оскар” зэрэг шагналууд бий. Тэрээр Муур эмэгтэйн дүрийг гайхалтай бүтээгээд зогсохгүй зохиолч Жейн Остины дүрийг ч төгс бүтээсэн байна. Гэхдээ тэр ихэнхдээ инээдмийн, гэгээлэг кинонд дүр бүтээх сонирхолтой.
10
Эмилиа Кларк (Emilia Clarke)
Нүд гялбам гайхалтай инээмсэглэлтэй бүсгүйн нэг бол “Game of Thrones”-ын Дейнерис Таргариен төдийгүй, “The Terminator”-ын Сара Коннор, “Solo: A Star Wars Story” –ийн Кира юм.
Эмилиа хамгийн эрэлттэй жүжигчин бүсгүйн нэг бөгөөд тэрээр өөрийн хөгжилтэй зан, гоо үзэсгэлэнгээрээ бусдын хайрыг булаадаг.
11
Эмбер Херд (Amber Heard)
Эмберийн хамгийн алдартай дүрүүдийн нэг нь “Aquaman” киноны шаргал үст Мера юм. Хэдийгээр шаргал үс, тод нүүр будалт бүсгүйд гайхалтай зохиж байсан ч тэр будаггүй байхдаа илүү дур булаам харагдаж байгаа биз.
12
Селена Гомез (Selena Gomez)
Хэдийгээр Селена Америкт төрсөн ч түүний эцэг нь бразилийн хөл бөмбөгийн тамирчин учир бүсгүйн гадаад төрхөнд латин америк төрх харагдана. Селена фотошоп болон нүүр будалтгүй ч үзэсгэлэнтэй сайхан харагддаг.
13
Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel)
Өмнөд африкийн үзэсгэлэнт бүсгүй болох Кэндис нь "Victoria’s Secret" -ийн сахиусан тэнгэрүүдийн нэг билээ. Бүсгүй загварын тайзнаа ч тэр, энгийн үедээ ч тэр үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагддаг.
14
Адриана Лима (Adriana Lima)
Хэрвээ та сахиусан тэнгэрүүдийн үзэсгэлэнт төрхийг ямар нэгэн будаггүй харахыг хүсэж байвал Адриана Лимаг харж болно. Тэрээр 19 жилийн турш "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэр байсаар ирсэн юм.
15
Элизабет Олсен (Elizabeth Olsen)
Удаан хугацааны туршид Элизабет өөрийн ихэр эгч дүүс Мэри-Кейт болон Эшли нарын сүүдэрт байсан ч Marvel кинонд Ванда Максимоффын дүрийг бүтээснээр алдартай болжээ.
16
Нина Добрев (Nina Dobrev)
Болгар гаралтай Канадын жүжигчин бүсгүй тэрээр “The Vampire Diaries” кинонд дүр бүтээснээр олонд танигдсан юм. Тэрээр өөрийнхөөрөө байхаас огт санаа зовдоггүй бөгөөд будаггүй зургаа цахим сүлжээнд нийтлэхээс цааргалдаггүй.
17
Барбара Палвин (Barbara Palvin)
"Victoria’s Secret"-ийн шинэхэн сахиусан тэнгэрүүдийн нэг болох Венгрийн Барбара нь гоо үзэсгэлэнгээрээ тэргүүлж байна. Түүний будаггүй төрх хүртэл нүд салгахын аргагүй аж.
18
Тейлор Свифт (Taylor Swift)
Америкийн уран бүтээлч хамгийн үзэсгэлэнтэй дуучдын тоонд яахын аргагүй багтдаг. Тэрээр нүүрээ будаагүй байсан ч үзэсгэлэнтэй хэвээр.
19
Кейт Аптон (Kate Upton)
Модель, жүжигчин Кейт хамгийн сайхан хөхтэй бүсгүйчүүдийн тоонд багтаж байсан бол энэ удаад будаггүй үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтжээ.
20
Зендая (Zendaya)
Өвөрмөц нэртэй бүжигчин, модель, дуучин, зохиолч, жүжигчин бүсгүй тэрээр “Spider-Man” киноны Мишель «Эм-Джей» Джонс дүрийг бүтээсэн байна. Хэрвээ та уг киног үзээгүй бол яг одоо үзэсгэлэнт бүсгүйн будаггүй төрхийг хараарай.