1
Subaru Forester
4 шатлалт автомат хурдны хайрцагтай энэхүү стандарт кроссовер нь чанарын хувьд шилдэг автомашины жагсаалтыг тэргүүлж байна. Subaru автомашин хэрэглэгчдийн 15 хувь нь автомашинаа унаад 10 жил болсон ч одоог хүртэл солих хүсэлгүй байгаа аж.
2
Ford Fusion
"Fusion"машин 2002 оноос Германд үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 20 жилийн турш чансаа сайтай автомашины тоонд багтсаар байгаа юм. Цор ганц сул тал нь салоны дотор бүрээс нь амархан мууддагт оршино.
3
Toyota Corolla
"Corolla" автомашинууд дэлхийд хамгийн олон тоогоор үйлдвэрлэгдсэн байдаг. Тэдгээрээс хамгийн чанартай нь 9-р үеийн Corolla Е120 индекстэй автомашин бөгөөд энэхүү машинд дор хаяж 10 жилийн турш элдэв асуудал үүсдэггүй гэнэ. 1.4 , 1.6 болон 1.8 хөдөлгүүртэй аль ч загвар нь олон мянган км замыг ямар ч эвдрэл гэмтэлгүй туулж чадна. Ихэнхдээ цахилгааны тал дээр л бага зэрэг асуудал гардаг байна.
4
Audi TT
Турбо хөдөлгүүртэй спорт загварын автомашин нь хамгийн чанартай төмөр хүлгүүдийн жагсаалтанд багтана гэхээр таны санаанд нийцэхгүй байна уу. 4 цилиндр бүхий 1.8 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй ТТ анхны загвар нь 20 жилийн турш хэрэглэгчдийн таашаалд нийцсээр ирсэн юм
5
Audi A6
А6-ын 2-р үе нь 15 жилийн өмнө германы ADAC чанарын жагсаалтыг тэргүүлж байсан юм. А6-ийн 10 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн машин нь одоог хүртэл чанартай автомашины жагсаалтанд багтсан хэвээр. Учир нь сүүлийн үеийн А6-аас хойших загварууд цахилгааны асуудалтай байснаас болж машины чансааг бага зэрэг унагасан.
6
Mercedes SLK
Энгийн хэв маяг, эдэлгээ даах чанар нь уг автомашиныг 10-20 жилийн настай итгэлт хүлэг гэдгийг батална. Хэдийгээр SLK олон тоогоор үйлдвэрлэгдээгүй ч хааяа нэг зам дээр таарна. Хамгийн чанартай, үнэ хүрэх автомашин нь 5 араа бүхий автомат хөдөлгүүртэй анхны SLK загвар юм.
7
Toyota RAV4
2001 оноос хойшхи RAV4 унадаг 10 жолооч тутмын 9 нь ямар ч техникийн асуудалтай тулгарч байгаагүй гэнэ. Харин үлдсэн 10 хувьд нь системийн ямар нэг доголдол бус, жолоочоос хамаарах асуудлууд үүссэн байдаг ажээ.
8
Honda CR-V
Honda CR-V нь ямар ч асуудалгүйгээр 300 мянган км замыг туулж чадна. CarPrice-ын гаргасан жагсаалтаас харахад CR-V-ийн 2-р үе нь Оросын зах зээлд 20 жилийн настай хамгийн чанартай автомашины тоонд багтсан байна. Харин Америкийн "Consumer Reports" байгууллага нь уг автомашиныг өөрийн төрөлдөө шилдэг автомашин гэж үзэж байгаа бол, Германы TUV-ийн жагсаалтаар 10 жилийн настай шилдэг автомашины эхний 3-т багтдаг.
9
Lexus RX
Энэхүү автомашин олон жилийн турш америкийн чанартай автомашинуудын жагсаалтын тэргүүн байранд жагсаж байгаа юм. J.D. Power-ын судалгаагаар Lexus RX автомашин нь SUV төрөл дотроо хамгийн чанартай гэж тогтоогджээ.
10
Toyota Camry
ОХУ болон АНУ-ын автомашин хэрэглэгчид "Camry" автомашинд их дуртай. Америкийн "Consumer Reports" –ын хийсэн судалгаанаас харахад энэхүү автомашин нь 300 мянган км-ийг ямар ч асуудалгүй туулдаг болох нь тогтоогдсон байна.