Төрсөн өдрөөр хувь заяаг тань шинжихүй

Таны төрсөн өдөр таны хувь заяаг тодорхойлдог гэдэгт та итгэдэг үү?  Зарим хүмүүсийн хувьд бүх зүйл амжилттай, хүн бүрийн хайрыг булаасан, эрүүл мэнд нь асуудалгүй, хувийн амьдрал нь аз жаргалаар дүүрэн болох өдөр төрсөн байж болно. Тэдний хувьд азгүйдэл нь хүртэл эерэг зүйлийг бүтээж, харин салалт нь илүү аз жаргалтай харилцааны эх үүсвэр болдог юм.

Төрсөн өдрөөр хувь заяаг тань шинжихүй

Даваа гариг

Даваа гаригт төрсөн хүмүүсийн хувьд илүү нарийн мэдрэмжтэй байдаг учир энэ нь амжилтыг дагуулдаг.  Энэ өдөр Сарны нөлөөнд байдаг учир тэд бусад хүмүүсийн мэдрэмж, далд сэдлийг ойлгох чадвар сайтай байх нь элбэг. Хэрвээ та бусдын санаа бодлыг унших чадвартай гэдэгтээ итгэлтэй байвал та Даваа гаригт төрсөн байх магадлалтай.

Мягмар гариг

Ангараг гаригийн нөлөөнд төрсөн хүмүүс хамгийн хүчтэй, хамгийн тэвчээртэй хүмүүс.  Тэд спортын уралдаан наадамд тогтмол амжилт гаргадаг.  Мягмар гаригт төрсөн хүмүүсийн тэвчээр, зоригтой байдлыг юу ч, хэн ч зогсоож чадахгүй.

Лхагва гариг

Лхагва гаригт төрсөн хүмүүс Буд гаригийн нөлөөнд байдаг бөгөөд тэд мөрийтэй тоглоом дээр үргэлж азтай байж чаддаг.  Тэд хүн бүртэй харилцаа сайтай, салбар бүрт өөрийн гэсэн танилтай тэднээсээ тусламж гуйхаас ч санаа зовдоггүй.

Пүрэв гариг

Бархасбадь гариг бол Пүрэв гаригт хамаардаг юм. Энэ гаригт төрсөн хүмүүс хэтэрхий бүдүүлэг, амбиц ихтэй хүмүүс учир хэн ч тэдэнд татгалзсан хариу өгч чаддаггүй.  Тэд хүссэн зүйлээ авч чаддаг нь ийнхүү өөртөө хэт итгэлтэй байхад нөлөөлдөг болов уу.

Баасан гариг

Баасан гаригт төрсөн хүмүүс хайр сэтгэлийн тал дээр илүү амжилттай байдаг. Сугар гариг өөрийн нөлөөнд төрсөн хүмүүсийг гайхалтай гоо үзэсгэлэнтэй, хүн бүрийн хайрыг булаасан нэгэн болоход тусалдаг.  Энэ гаригт төрсөн хүмүүс эргэн тойрныхоо аз жаргалыг бүрэн утгаар нь мэдэрч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Бямба гариг

Бямба гаригт төрсөн хүмүүс Санчир гаригийн нөлөөнд байдаг бөгөөд ерөнхийдөө уснаас хуурай гарч чаддаг.  Эдгээр хүмүүс өөрийгөө азтай гэдгийг мэддэггүй. Гэхдээ энэ аз нь амьдралын эгзэгтэй мөчид илүү харагдана.

Ням гариг

Нарны хамгийн хайртай гариг нь Ням гариг учир өөрийн ивээл дор байгаа хүмүүстээ аз жаргалтай, сайхан амьдралыг бэлэглэдэг. Тэд амьдралд муу, таагүй зүйл тохиолддог гэдгийг бараг л мэддэггүй.

 

  • Хамгийн азтай ордууд

Ордны хувьд хамгийн азтай орд нь Жинлүүр, Нум, Ихрийн ордныхон юм.

Ихрийн ордынхон ямар ч азгүйдлийг даван туулж чадна. Тэд эрх чөлөөнд дуртай бөгөөд хүн бүрт амьдралын эрч хүчийг бэлэглэж чаддаг нь амжилтын түлхүүр болж өгдөг.  Ихрүүд амьдралын хар бараан мөчүүдэд ч эерэгээр сэтгэх чадвартай байдаг нь үргэлж аз дагуулдаг юм.

Жинлүүрийн ордны хүмүүс ихэнхдээ хайр сэтгэлийн асуудал дээр илүү амжилттай байж чаддаг. Аз жаргалд сөргөөр нөлөөлдөг хэрүүл маргаан, хардалт гэх мэт амьдралын таагүй мөчүүд  ч тэднийг зогсоож чадахгүй учир тэд бүхий л амьралынхаа туршид азтай байдаг.

Нумын ордны хүмүүс өөрсдөө аз дагуулдаг. Тэд ямар нэгэн амжилтанд хүрэхийн тулд огт хичээх хэрэггүй бөгөөд бүх зүйл урсгалаараа сайхан болдог юм. Тиймээс ч тэд үргэлж аз жаргалтай, амьдралын сайн сайхныг мэдэрч амьдардаг.

  • Дорнын хуанлигаар хамгийн азтай жил

Дорнодын хуанлигаар хамгийн азтай жил нь луу, бич болон морь юм.

Луу нь хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлаас ч хуурай гарч чадах бөгөөд энэ нь түүний зохиосон төлөвлөгөө бус харин санаандгүй байдал гэдэгт итгэхэд хэцүү. Эдгээр хүмүүсийн амьдралыг харахад шидтэн түүнд  сонирхолтой, аз жаргалтай үлгэрийн мэт амьдралыг бэлэглэсэн гэж хэлмээр...

Бич нийтэч, зальтай хэрнээ маш өгөөмөр хүмүүс байдаг. Хэнтэй ч танилцсан найз нөхдийн холбоотой болж чаддаг. Үүнээс гадна хэрвээ ямар нэгэн маргаан үүсэх юм бол сармагчин уснаас хуурай гарч чадна.  Хайр сэтгэлийн хувьд тэд мөн л бусдыг өөртөө татах увидастай.

Морь бол дорнодын хуанли нь хамгийн бардам жил юм. Өөртөө итгэлтэй, бие даасан, зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг зан нь тэдэнд шинжлэх ухаан болон бусад академик салбарт амжилт байгуулахад нөлөөлж, ажилсаг шаргуу зангийнхаа ачаар их хэмжээний орлого олдог.

Гэхдээ өөрийн төрсөн өдөр, жил, ордонд анхаарал хандуулахын оронд үргэлж эерэгээр бодож сэтгэж байвал аз өөрөө тань дээр ирэх болно.

Нар бол одон орон судлалд амьдралын эрч хүч юм.  Харин байгальд гэрэл, гал, дулаан. Биологийн хувьд бие махбодийн эрч хүчийг бэлгэддэг бөгөөд улирал солигдох үед илүү ихээр цэнэглэгдсэн байдаг. Тиймээс энэ үед төрсөн хүмүүс эрч хүч ихтэй, амжилттай, хүчтэй байж чаддаг. Жишээлбэл: Тасалгаанд ижил хувцастай, ижил зан араншинтай хүн орж ирсэн гэж бодъё.  Гэтэл нэг нь бусдын анхааралд маш  ихээр өртсөн байж болно. Энэ нь сансрын энергитэй холбоотой  бөгөөд бусдыг татах увидас буюу бие махбодийн эрч хүчид хамааралтай.  3-р  сарын 21-22, 7-р сарын 21,22, 9-р сарын 21, 22, 12-р сарын 21,22-нд төрсөн хүмүүс сансрын энерги ихтэй, бусдыг татах чадвартай байдаг юм.

Үүнээс гадна Нар нь өөрийн гэсэн тодорхой ордны өнцөгтэй байдаг бөгөөд үүнийг “хатан хаан”-ы өнцөг гэж нэрлэдэг.  4-р сарын 6,7,9,10-нд төрсөн хүмүүсийн хувьд мөрөөдлөө биелүүлэх асар их боломжтой.  Харин 5-р сарын 29,30, 9 –р сарын 17, 12-р сарын 31-ээс 1-р сарын 1-нд төрсөн хүмүүс илүү бүтээлч байж чаддаг бөгөөд хувь хүн талаасаа хөгжих дуртай байдаг. 7-р сарын 29-нд төрсөн хүмүүс урлаг, уран бүтээлийн тал дээр илүү амжилтыг дагуулна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()