Альцгеймерийн буюу зөнөх өвчинг анагаах боломжтой эмийг нээжээ

2021-11-23, 12:00
2,202

Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн биохимийн профессор Дэвид Айзенберг, доктор Лин Жиан нар тархины мэдрэлийн эсүүд амилоидын халдвар авч дахин сэргэхгүйгээр үхжихээс сэргийлэх эмийг нээн олжээ. Тус эрдэмтэд гурван хэмжээст бүтэц тодорхойлолтын аргаар "вета-амилоид" уурагт молекулын мэдрэлийн эсэд наалдах явц үүсч буй газрыг тогтоосон байна.

Альцгеймерийн буюу зөнөх өвчинг анагаах боломжтой эмийг нээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үүний талаарх судалгааг эрдэмтэд "Nature Chemistry" сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд  энэ нь хортой уурагт нэгдэл тархины эсэнд нөлөөлөхөөс сэргийлэх эмийг олоход томоохон алхам болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тархины эсэнд "вета-амилоид" наалдахаас хамгаалах молекулыг олохын тулд Жианы багийнхан 32 мянга орчим молекулын мэдээллийг багтаасан өгөгдлийн сан дээр судалгаа хийжээ. Тэрхүү хэрэгтэй молекулд байх ёстой шинж чанарууд өмнө нь тогтоогдсон байсан тул хүний биед учруулах нөлөөний хувьд асуудалгүй байхаар байжээ. Тус жагсаалтаас "ALI6" хэмээх нэгдэл нааштай үр дүн үзүүлсэн байна.   

Вета-амилоид уурагт молекулууд

Судлаачид хулганы тархины хортой амилоид уургаар халдварласан эсүүдэд "ALI6" нэгдлийг оруулаад дараа нь үхэжсэн эсүүдийн тоог гаргажээ. Ингээд үр дүнд нь "ALI6" нэгдэл вета-амилоидоос болж эс үхжихийг бараг зогсоосон байсан тул энэ аргаар Альцгеймерийн өвчнийг анагааж болно гэдэг нь батлагджээ.

Эрдэмтэд одоогоор "ALI6" нэгдэлд хамгийн ихээр найдлага тавьж байна. Учир нь нэгдүгээрт үүнд хортой нөлөө байхгүй, хоёрдугаарт энэ нь цусаар дамжин тархинд очих боломжтой юм. Учир нь төв мэдрэлийн системийг анагаах ямар ч эм бэлдмэлд цусаар дамжих чадвар зайлшгүй шаардлагатай байдаг аж. 

АНУ-д одоогоор 5.7 сая хүн альцгеймерийн өвчнөөр шаналж байгаа бөгөөд тус улсад энэ өвчин нь  үхлийн түгээмэл шалтгааны зургаад ордог байна. Эрдэмтэд дээрх судалгааг дахин хэд хэдэн удаа амьтад дээр туршиж үзэн үр дүнгээ гаргасны дараа хүн дээр турших ёстой гэж үзэж байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()