Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Абсурд зурагчин Рожер Баллен (Roger Ballen)-ийн авьяас билэг нь үзэгчдийн далд ухамсарт хүрэх хосгүй увидастай ажээ. Рожер Баллен зургууддаа хүнийг өнгөлөн далдлагч "маск"-гүйгээр мөн чанарыг нь харуулахыг зорьдог нь аналитик сэтгэл судлалыг үндэслэгч Карл Юнг (Carl Jung)-ийн "дотоод сүүдэр"-ийн санаатай нийцнэ. Угтаа хүн бүхний дотор бусдад харуулж, ил гаргахыг хүсдэггүй хар, муу тал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үзэл юм. Тэрхүү сүүдрийг "ил" болгосон зургийн хар бараан хэсэг нь сэтгэл хямралын тусгал болж таны мэлмийд ойн буух учиртай гэнэ.