Ховсчин Девлин Вайлд: "Би өдөрт 5000 эмэгтэйг биед нь хүрэлгүйгээр дур тавиулж чаддаг"

2020-10-22, 15:14
23,538

Ховсчин Девлин Вайлд (Devlin Wylde) хүмүүст зорилгодоо хүрэхэд нь туслахаар ажилладаг байжээ. Тэр өөрийн эротик аудио бичлэгний тусламжтайгаар эмэгтэйчүүдэд амьдралдаа мэдэрч байсан хамгийн гайхалтай дур тавилтыг мэдрүүлэх болно гэж амладаг байна. Зөвхөн дуу хоолойгоо ашиглан эсрэг хүйстнээ "жаргааж" чаддаг энэ эр өдгөө 49 настай бөгөөд 10 жилийн өмнө одоо хийж буй зүйлийнхээ талаарх яриаг сонссон бол чихэндээ ч итгэхгүй байх байсан гэнэ. 

Ховсчин Девлин Вайлд: "Би өдөрт 5000 эмэгтэйг биед нь хүрэлгүйгээр дур тавиулж чаддаг"

"Би цэцэрлэгийнхээ арын студид сууж ажлаа хийдэг. Эмэгтэйчүүдийн биед огт хүрэхгүйгээр таашаал өгч чаддаг учир тэд надад мөнгө төлдөгТэд зүгээр л миний дуу хоолойг сонсдог шүү дээ."

Девлин 1988 онд NLP буюу Мэдрэл-Хэл шинжлэлийн програмчлалын багшаар мэргэшсэн бөгөөд 20 жил ховсын аргад суралцсан байна. Эхэндээ тэрээр  бизнес эрхлэгчдийг зорилгодоо хүрэхэд сэтгэлзүйн урам, зориг өгдөг байжээ. 

Харин сүүлийн таван жилд Девлин эротик аудио бичлэг хийх ажилд анхаарч эхэлсэн гэнэ. Тэрээр найз бүсгүйгээсээ салсны дараа энэ чиглэлээр ажиллах санааг олсон байна. 

"Нэг өдөр тэр гал тогооны өрөөний ширээг цэвэрлэж байхдаа миний ердийн дуут мессежийг сонсоод л дур тавьсан юм."

Хачин жигтэй сонсогдож байгаа ч түүний найз бүсгүй халуухан яриаг нь сонсоод хяналтаа алдаж, дур тавьсан гэнэ. Энэ явдал бүсгүйд тааламжгүй санагдаж түүнээс салсан ч Девлин ер бусын чадвараа ашигтай зүйл зориулахаар шийдсэн байна. 

Тэр "Lure Me" өгүүллэгээ гар утсан дээрээ бичсэн бөгөөд 2014 онд Youtube хуудсандаа байрлуулжээ. Ийнхүү Нейро-лингвист ур чадвар, ховсын арга ашиглаж, наран шарлагын газарт болсон "завхай" явдлын тухай өгүүллэгийг уншсан байна.

Түүний суваг ямар ч сурталчилгаа, маркетинг хийгээгүй хэрнээ төд удалгүй 10,000 үзэгчтэй болсон бөгөөд үзэгчдийн санал сэтгэгдэл нааштай байсан ажээ.  Эмэгтэйчүүд түүний контентыг  сонсоод онцгой таашаал авч байгаагаа илэрхийлсэн байна. 

Девлин илүү олон өгүүллэг зохиож, SoundCloud, MixCloud болон бусад платформ дээр байрлуулж эхлэв. Үүнээс гурван сарын дараа тэр тоног төхөөрөмж, дуу чимээ тусгаарлах зэрэг хэрэгцээт зүйлсийг бүрдүүлж,  цэцэрлэгийнхээ оффисыг жинхэнэ студи болгосон юм.

Тэрбээр эротик аудио бичлэгийнх нь эрэлт нэмэгдэж, орлого олж эхэлснээр ямар нэгэн байгууллагад бус, бие даан ажиллах болсон байна.  Девлин хэр хэмжээний орлого олдогоо хуваалцахыг хүсээгүй ч хангалуун амьдрахад хүрэлцээтэй мөнгө олдог гэдгээ тодотгосон юм. 

Хөл хорионы үеэр түүний хандалт огцом нэмэгдсэн байна.  Хэрэв та гадагшаа гарч харилцаа үүсгэж болохгүй бол яагаад гэртээ бэлгийн амьдралаа сайжруулж болохгүй гэж? 

Захиалгат ярианы хувьд тэр 10 минут тутмыг 80 фунт стерлинг гэж үнэлдэг боловч нэг яриа нь ихэвчлэн 30-50 минут үргэлжилдэг байна. 

Эмэгтэйчүүдийг хүндэтгэх нь түүний хувьд маш чухал зүйл бөгөөд эмэгтэй хүн бүр галзуурсан мэт дур хүслийн оргил мэдрэмжийг хүртэх эрхтэй гэж боддог гэнэ. Нэгэн эмэгтэй түүнд "Би 43 настай, гэрлээд 15 жил болж байгаа ч чи л надад хамгийн сайхан мэдрэмж өгч чадлаа." гэж захидал хүртэл бичсэн байна. 

Эмэгтэйчүүдийн бэлгийн харилцаанаас дээд цэгт нь тулсан гайхалтай мэдрэмж авч чаддаггүй шалтгаан нь голдуу стресс байдаг учир Девлин бүсгүйчүүдтэй ярихдаа тайвшруулж, төсөөллийн ертөнцөөр хамт аялдаг ажээ. 

Мөн ховсчин залуу өөрийгөө халуухан, тачаангуй дүр төрхтэй гэж хэлэхгүй ч өөрийн дуу хоолой, ярианы өнгөндөө сэтгэл хангалуун байдаг гэнэ. 

"Хэдийгээр би одоогоор ганц бие байгаа ч маш олон бүсгүйгээс ирсэн саналыг зөвшөөрч байгаагүй. Энэ бол ажлын ёс зүй."

Миний ажил ер бусын боловч надад маш их таашаал өгдөг бөгөөд би эмэгтэйчүүдэд таалагдах шинэ аргуудыг үргэлж боддог. Эрэгтэй хүн үүнээс өөр юу хүсэх билээ дээ?

Девлин дуу хоолойгоороо эмэгтэйчүүдийг хэрхэн дур тавиулдаг вэ?

  • Сонсогчид ганцаараа байх ёстой, ганцаараа тасралтгүй 40 орчим минут байх ёстой. Нүцгэн орондоо хэвтэх хэрэгтэй бөгөөд чихэвч ашиглахыг зөвлөдөг байна.

  • Өгүүллэг бүр нь сонсогчдыг бүрэн тайвшрахад уриалсан аажим оршилтой байдаг. Аажмаар өгүүллэгийн хэллэг улам "задгай"  болдог.

  • Зарим эмэгтэйчүүд олон удаа дур тавьдаг бол зарим нь оргилдоо хүрэхийн тулд олон удаа сонсох шаардлагатай болдог.

    Харин зарим хэсэг нь үүнийг амрах, унтах сайхан арга гэж үздэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()