Жүжигчний мэргэжилгүй мөртлөө мартагдашгүй дүрийг бүтээж чадсан 17 хүн

2020-10-16, 18:45
96,842

Заримдаа байгалиас заяасан жүжиглэх чадвар, төрмөл авьяас нь жүжиглэх боловсрол, туршлагаас илүү чухал байдаг. Ийм тохиолдолд мэргэжлийн бус жүжигчин жүжиглэж эхлэхэд үзэгчид алмайрдаг билээ.Туршлагагүй хүмүүсийг кинонд тоглуулсан ч тэд ажлаа төгс гүйцэтгэж чадсан 17 тохиолдлыг танд хүргэж байна.

Жүжигчний мэргэжилгүй мөртлөө мартагдашгүй дүрийг бүтээж чадсан 17 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Габури Сидибе - "Precious" кинонд Кларисса Жонсын дүрд (2009)

Габури сэтгэл зүйч мэргэжлээр сурдаг жирийн оюутан байв. Нэг өдөр тэр хичээлээ тасалж, Ли Дэниелсийн "Precious" киноны сонгон шалгаруулалт руу явахаар шийджээ. Ийнхүү тэрбээр гол дүр бүтээх болж, Оскарын шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшиж чадсан юм. 

Габури Сидибе - "Precious" кинонд Кларисса Жонсын дүрд (2009)

2 Эрик Кантона -"Elizabeth" киноны Пол де Фойсын дүрд (1998)

Францын шигшээ баг болон Английн "Манчестер Юнайтед" клубт тоглогч байсан алдарт хөлбөмбөгчин Эрик Кантона зодог тайлсныхаа дараа өөрийгөө кино урлагт сорьжээ. Кантона "Elizabeth" кинонд францын элчин сайдын дүрийг бүтээсэн бөгөөд шүүмжлэгчид түүнийг маш сайн жүжигчин юм гэж жинхэнэ алмайрч байсан ажээ.

Эрик Кантона -"Elizabeth" киноны Пол де Фойсын дүрд (1998)

3 Нхау - "Бурхад лав галзуурсан байх" киноны Си-ийн дүрд (1980)

Нхау нь Намибийн жирийн нэг тариачин байв. Амьдралынхаа туршид тэрээр гуравхан цагаан арьст хүнийг харж байсан бөгөөд тосгоноосоо өөр хаашаа ч явж байгаагүй ажээ. Түүнийг Өмнөд Африкийн найруулагч Жейми Вайсс олж хараад кинонд тоглуулахаар болсон нь дэлхий даяар байлдан дагуулж, тэрээр хүн бүрийн сэтгэлд хоногшсон дүр болсон билээ.

Нхау - "Бурхад лав галзуурсан байх" киноны Си-ийн дүрд  (1980)

4 Розарио Доусон - "Kids" киноны Рубигийн дүрд (1995)

Розарио Даусен (баруун талд байгаа нь)  гэрийнхээ үүдэнд найзуудтайгаа хөгжилдөж байхдаа найруулагчийн нүдэнд өртжээ.  Хлое Севиньи (Женнигийн дүр, зүүн тал) мөн л мэргэжлийн жүжигчин байсангүй. Тэрбээр "Washington Square Park"-т уг киноны зохиолчтой санамсаргүй таарч, кинонд тоглох санал авчээ.

Розарио Доусон - "Kids" киноны Рубигийн дүрд (1995)

5 Дэвид Берман - "CSI: Crime Scene Investigation" киноны Дэвид Филлипсийн дүр

Дэвид шоу нэвтрүүлгийн ажилтан судлаач байсан бөгөөд уг кинонд шүүхийн шинжилгээний туслахын дүрд тоглосон юм. Тэрээр дүрдээ маш сайн тоглосон тул 10-р улирлаас эхлэн гол дүр авч чаджээ. 

Дэвид Берман - "CSI: Crime Scene Investigation" киноны Дэвид Филлипсийн дүр

6 Бьорк - "Dancer in the Dark" киноны Селм2000)

Энэ кинонд Исландын алдарт дуучин Бьорк үнэхээр гайхалтай тоглосон бөгөөд  Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин гэх мэт олон шагнал хүртсэн ч ахин кинонд тоглоогүй юм. Киноны найруулагч Ларс фон Триерийн хэлснээр бүсгүй яаж дүр бүтээхээ мэдэхгүй байсан тул бүхий л зураг авалтыг яг л бодит амьдрал мэтээр хүлээж авснаар түүний жүжиглэлт гайхалтай болж чадсан гэжээ. 

Бьорк - "Dancer in the Dark" киноны Селм2000)

7 Юэнь Циу - "Кун-фу үймээн" киноны нийтийн байрны эзэн (2004)

Анх уг киноны сонгон шалгаруулалт болоход Юэнь найздаа хань болохоор хамт иржээ. Тэрээр шалгаруулалтын турш тамхи баагиулж, ёжтой царай гаргаж байсан нь найруулагчийн анхаарлыг татаж, улмаар уг дүрийг түүнд өгсөн юм. Ийнхүү тэрээр үзэгчдийн сэтгэлд нь хамгийн хоногшсон дүрүүдийн нэгийг гайхалтай бүтээж чаджээ.

Юэнь Циу - "Кун-фу үймээн" киноны нийтийн байрны эзэн (2004)

8 Р. Ли Эрмей - "Full Metal Jacket" киноны жагсаалын дарга Хартманы дүрд (1987)

Р. Ли тэнгисийн цэргийн ангийн жагсаалын дарга байсан бөгөөд дараа нь "Apocalypse Now" зэрэг дайны тухай кинонуудын техникийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр "Full Metal Jacket"-ийн техникийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд түүний байгаа байдал нь найруулагч Стэнли Кубрикт маш их сэтгэгдэл төрүүлж, дүр авч чаджээ. Р. Ли энэхүү дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг туслах дүрийн номинацид нэр дэвшиж байсан юм. 

Р. Ли Эрмей - "Full Metal Jacket" киноны жагсаалын дарга Хартманы дүрд (1987)

9 Зайн Аль Раффея - "Capharnaüm" киноны Зейн Эл Хажжийн дүрд (2018)

Энэ хүү Бейрутын ядуусын хороололд амьдардаг бичиг үсэг мэдэхгүй 12 настай дүрвэгч байжээ. Тэрбээр ийм нарийн төвөгтэй дүрийг жүжиглэх туршлагагүй хэрнээ чадварлагаар дүрсэн харуулж чадсан нь гайхалтай юм. Зураг авалтын дараа тэрбээр Норвегид дүрвэгчийн статустай очиж,, сургуульд явж, мөн амьдралдаа анх удаа санаа чилээх зүйлгүй амгалан унтаж байсан гэнэ. Энэ кино олон шагнал хүртэж, Оскарын шилдэг гадаад хэл дээрх кинонд нэр дэвшсэн юм. 

Зайн Аль Раффея - "Capharnaüm" киноны Зейн Эл Хажжийн дүрд (2018)

10 Чармиан Карр - "The Sound of Music" киноны Лисле фон Траппын дүрд (1965)

Чармиан философиор сурдаг байжээ. Тэр эхэндээ найдвар тээлгүй зүгээр л оролдоод үзэхийг хүссэн ч  уг дүрийг авч чадсан юм. 

Чармиан Карр - "The Sound of Music" киноны Лисле фон Траппын дүрд (1965)

11 Макс Померанц - "Searching For Bobby Fischer" киноны Жош Вейцкиний дүрд (1993)

Тэрбээр 8 настай байхдаа өөрийн насны ангилалд улсынхаа шилдэг 100 шатарчдын тоонд багтаж байсан тул түүнийг бяцхан ухаантан хэмээн кинонд тоглуулахаар сонгож байжээ. Түүнд жүжиглэх туршлага байгаагүй ч дүрээ гайхалтай бүтээж чадсан юм. 

Макс Померанц - "Searching For Bobby Fischer" киноны Жош Вейцкиний дүрд  (1993)

12 Кэтрин Скорсезе - "Goodfellas" киноны Томмигийн ээжийн дүрд (1990)

Найруулагч Мартин Скорсезе кино урлагтай огт холбоогүй өөрийн ээж Кэтринийг дүр бүтээлгэж, цэнхэр дэлгэцэд дүрийг нь мөнхөлж байжээ. Кетрин Жо Песчигийн ээжийн дүрд тоглосон бөгөөд дүрээ маш сайн гаргаж өгч чадсан байна.

Кэтрин Скорсезе - "Goodfellas" киноны Томмигийн ээжийн дүрд (1990)

13 Кейша Кастл - "Whale Rider" киноны Пайкеа Апиранагийн дүрд (2002)

Киноны кастингийн найруулагч сургууль дээр нь очиж, дүрийн сонгон шалгаруулалт хийх үеэр энэхүү Маори охин сонгогдсон байна. Эцэст нь 13 настайдаа тэрбээр Оскарын түүхэн дэх хамгийн залуу "Шилдэг эмэгтэй жүжигчний" нэр дэвшигч болж байв. 

Кейша Кастл - "Whale Rider" киноны Пайкеа Апиранагийн дүрд (2002)

14 Кристофер Минц-Плассе - "Superbad" дахь Фогеллийн дүрд (2007)

Түүнд кино урлагийн туршлага, жүжиглэсэн түүх огт байгаагүй тул гар утсан дээрх зургаа ашиглан сонгон шалгаруулалтад бүртгүүлж байжээ.

Кристофер Минц-Плассе  - "Superbad" дахь Фогеллийн дүрд (2007)

15 Волфганг Бодисон - "A Few Good Men" кинонд офицер Харольд В.Доусоны дүрд (1992)

Тэрбээр Роб Рейнерийн туслахаар ажиллаж байсан бөгөөд мөн л кинонд тоглож үзээгүй байжээ. Гэвч үүний дараагаас тэр арваад уран сайхны кинонд дүр бүтээж чадсан юм. 

Волфганг Бодисон - "A Few Good Men" кинонд офицер Харольд В.Доусоны дүрд (1992)

16 Жанна Калман - "Vincent et moi" кинонд өөрийнхөө дүрийг бүтээсэн (1990)

Жанна нь Ван Гогыг бодит амьдрал дээр таньдаг байсан хамгийн сүүлчийн хүн байсан бөгөөд 114 насандаа  энэ кинонд (Винсент Ван Гогийн тухай) тоглож, хамгийн өндөр насандаа дүр бүтээсэн хүн болсон байна. Тэрээр 1997 онд 122 нас 164 хоногтойдоо таалал төгссөн ажээ.

Жанна Калман - "Vincent et moi" кинонд өөрийнхөө дүрийг бүтээсэн (1990)

17 Хиеп Тхи Ле - "Heaven & Earth" киноны Ле Ли-гийн дүрээр (1993)

Тэрээр коллежийн оюутан байсан бөгөөд зүгээр л хөгжилдөхийн тулд киноны нээлттэй сонгон шалгаруулалтад орсон ба найруулагч Оливер Стоунд таалагдаж дүрд сонгогдсон юм. Хиеп дүрээ маш сайн бүтээж чадсаныг киног үзсэн хүмүүс мэднэ.

Хиеп Тхи Ле - "Heaven & Earth" киноны Ле Ли-гийн дүрээр (1993)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()