Япончуудын урт удаан амьдралын нууц "Икигай" гэж юу вэ?

Та өглөө яах гэж орноосоо босдог болохоо мэдэж байна уу? Хэрвээ та энэ асуултанд хариулж чадаж байвал та өөрийн “икигай”-г олсон гэсэн үг.  Энэ нь япончуудын урт удаан, аз жаргалтай амьдралын нууц байх магадлалтай.

Япончуудын урт удаан амьдралын нууц "Икигай" гэж юу вэ?

“Икигай байгаа учир та амьдарч байгаа. Энэ бол таны өглөө босдог шалтгаан. " хэмээн японы мэдрэл судлаач, "Икигай- япон хэв маягийн амьдралын утга учир" номын зохиолч Кен Моги хэлсэн байна.

 

1 Икигай гэж юу вэ?

"Икигай" гэх ойлголт Японы өмнөд зүгт оршдог, ард иргэд нь 100 гаруй насалдгаараа онцлогтой Окинавагийн бүлэг арлуудад олон жилийн өмнө үүссэн гэнэ.          

Тэдний урт наслалтын нууц нь "икигай" гэдэгт хүмүүс итгэлтэй байдаг аж.

Уг ойлголт Японы бусад нутгуудад ч гэсэн тархсан бөгөөд Могигийн ярианаас үүнийг ойлгож болно. Харин сүүлийн үед "икигай" дэлхий даяар тархах болжээ.

Могигийн үзэж байгаагаар, хүн өөрийнхөө дуртай, аз жаргалыг мэдрүүлдэг зүйлийг олох хэрэгтэй юм.

Үүнээс гадна "икигай" нь таны амьдралын эрч хүчтэй шууд холбоотой.

Икигай гэж юу вэ?

“Икигай гэдэг бол хийх ажилтай хүний жаргал юм” хэмээн Могигийн номын хамтран зохиогч Франсеск Миралес хэлсэн байна.

“Таны амьдралыг утга учиртай болгож буй аливаа зүйлийг хийх нь урагшлах хүч, цаашид үргэлжлэн амьдрах эрч хүчийг танд бэлэглэдэг” хэмээжээ.

2 Хэрхэн өөрийн "икигай"-г олох вэ?

"Икигай" арга барилаар амьдрах нь маш хялбар учир сүүлийн үед дэлхийн даяар энэ талаар сонирхож, уг арга барилын талаар их хэмжээний ном хэвлэгдэх болжээ.

“Ерөнхийдөө бид өмнөө маш том зорилгыг тавьдаг бөгөөд бүхий л амьдралынхаа туршид айдас хүргэсэн асар том зорилгын төлөө ажиллаж эхэлдэг” хэмээн Моги хэлсэн байна.  Харин үүний оронд энгийн, боломжит зүйлээс эхлэж, дараа нь энэ бүхнээсээ аз жаргал, баяр баяслыг мэдэрч,  илүү том зорилгыг өмнөө тавихад л хангалттай".

Хэрхэн өөрийн "икигай"-г олох вэ?

Цэцэрлэгт хүрээлэн, хүлэмжинд ажиллах, ойр дотны хүмүүстэй хамтран ажиллах нь сэтгэл санааг өөдрөг болгож, аз жаргалыг бэлэглэдэг.

“Өөрийгөө төрөл бүрийн нөхцөл байдалд байгаагаар бодож үзээрэй. Ингээд эдгээр нөхцөл байдлаас аль нь танд илүү аз жаргал, таашаалыг мэдрүүлж байна вэ. Бидэнд таалагддаг зүйл бидний хувь хүний илэрхийлэл болдог” хэмээн Моги хэлжээ.

Икигайн дараагийн шатанд шилжихэд тийм ч хялбар биш.

Гэхдээ Миралесд энэ тал дээр туслах хэд хэдэн зөвлөгөө бий: “Хэрвээ та амьдралаас юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа бол нэн түрүүнд танд хэрэггүй зүйлийг бичээрэй. Жишээлбэл: ямар нөхцөл байдалд та уйтгарладаг эсвэл ямар нөхцөл байдал танд тухгүй байдлыг мэдрүүлдэг гэх мэт”.

Хэрвээ та эдгээр зүйлсийг амьдралаасаа хасаж чадвал, аз жаргалыг мэдэрч сурна.

“Таны амьдралд тохиолдож буй маш олон зүйл танд аз жаргал мэдрүүлдэг болохыг та ойлгоно. Жишээлбэл: сурах, тариалангийн талбайд ажиллах, бусдад туслах, асуудлыг шийдвэрлэх, хөгжмөөр хичээллэх, худалдаа эрхлэх гэх мэт.

Өөрөөр хэлбэл, танд таалагддаг бүх зүйл “икигай” юм.

Та бороонд алхах дуртай юу? Тэгвэл яагаад алхаж болохгүй гэж?

Зарим хүмүүст өөрийн икигай-г олоход ихээхэн хүндрэлтэй байдаг хэмээн Миралес хэлжээ.

“Бид хүүхэд байхаасаа эхлэж, амьдралаас юу хүсэж байгаагаа мэддэг хүмүүстэй таарч байсан хэдий ч насанд хүрэх хүртлээ хэн болохоо мэдэхгүй өссөн хүмүүстэй ч таарах нь элбэг тохиолддог”.

Үүнд өдөр тутмын ажлууд ихээр нөлөөлдөг: “Бид сургуульд явж, ажил хайж, өдөр тутмын ажлуудаа хийснээр зорилгоо мартах, алдагдуулах нь бий”.

Өөрийн сонирхлыг олохын тулд эрдэмтэн, программист Рэнди Паушийн зөвлөгөөг дагахыг Миралес зөвлөж байна. “Хүүхэд насныхаа мөрөөдлийг дурсаад нэг үзээрэй. Бүжиглэх, дуулах, зураг зурах, гүйх гэх мэт энэ бүхний аль нь танд илүү их аз жаргалыг мэдрүүлж байсан бэ?” гэж тэр хэлжээ.

Бат бөх нөхөрлөл нь аз жаргалтай амьдралын үндсэн суурь байх болно.

Икигай-г ерөнхийдөө дараах 4 элементийн уулзах цэг гэж ойлгож болно.

  • Та юунд дуртай вэ? (энэ бол таны хүсэл эрмэлзэл)
  • Дэлхийд юу хэрэгтэй вэ? (энэ бол таны үүрэг)
  • Та юунд сайн бэ? (энэ бол таны мэргэжил)
  • Та юунаас мөнгө олж чадах вэ?  (энэ бол таны ажил)

“Икигай бэлэн хоол биш бөгөөд өөрийн икигайг олохын тулд та өөрийгөө болон оюун бодлоо маш сайн судлах хэрэгтэй болдог” гэж Моги хэлсэн байна.

Энэ нь Япон мэт бүх зүйл нь нэг хэвийн улс оронд илүү их хэрэгтэй: “Хүн бүр өөрийн гэсэн икигайтай болох нь хувь хүн гэх ойлголт хичнээн чухал болохыг ойлгуулахад тустай”.

Хэрвээ та хүүхэд байхдаа унадаг дугуй унах дуртай байсан бол одоо яагаад сонирхож болохгүй гэж?

3 Нэг хүн хэдэн “икигай”-тай байх боломжтой вэ?

Амьдралаас аз жаргалыг мэдрүүлдэг маш олон зүйл байдаг учир хүн хэдэн ч "икигай"-тай байж болно. Та багаас-том хүртэл олон төрлийн икигайтай байх хэрэгтэй.

"Ихэнх хүмүүс нэг бурхан байдаг гэдэгт итгэдэг. Харин Японд 8 сая бурхан бий гэж итгэдэг" хэмээн Моги хэлжээ. Магадгүй энэ нь "икигай" гэх ойлголтыг хөгжүүлэхэд тусалсан байж болох юм. Бид амьдралыг  нэг өнцгөөс бус харин хэд хэдэн өнцгөөс харж, зөвхөн нэг зүйлийн төлөө тэмүүлдэггүй".

"Икигай" Моги-ийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар тэр дурдсан байна: "Токио хотоор өдөрт 10 км гүйх нь миний жижиг "икигай" юм. Харин эрдэмтний хувьд шинэ санаа төрөх, шинэ санаа хэрэгжүүлэх зэрэг нь надад аз жаргалыг авчирдаг учир энэ нь миний "том икигай" гэжээ.

Нэг хүн хэдэн “икигай”-тай байх боломжтой вэ?

"Икигай" гэдэг аз жаргал бэлэглэдэг зүйлийг эрж, олох явдал юм.

Тогтвортой амьдралын хэв маягтай өндөр настнуудын дунд явуулсан туршилтаас харахад урт наслалт болон амьдралын утга учир, зорилго нь хоорондоо нягт холбоотой байсан гэнэ.

Мэдрэлийн эмч Патриция Бойл нь Чикаго дахь Альцгеймерийн өвчний эмчилгээний төвд судалгаа явуулсан байна.

Тэрээр 7 жилийн турш зөнөх, ой тогтоолт муудсан 900 өвчтнийг ажиглажээ. Түүний ажигласнаар амьдралдаа тодорхой зорилго тавьж байсан хүмүүсийн өвчний үйл явц 50% бага байсан гэнэ.

Амьдралын зорилготой хүмүүс илүү зөв сонголтыг хийдэг болох нь судалгаагаар батлагджээ.

“Хүний тархинд маш олон онцгой чадварууд байдаг бөгөөд эдгээр чадварууд нь биеийн ерөнхий байдлыг хянах чадвартай байдаг. Заримдаа өөрөө өөрийгөө ч анагаах чадвартай”.

“Өөрийн икигай-г олсон тохиолдолд тархи таны амьдралыг утга учиртай болгож, та илүү удаан хугацааны турш эрүүл амьдрах болно”.

“Икигай гэдэг зөвхөн эрүүл амьдралын хэв маяг төдийгүй ирээдүйн итгэл найдвар”хэмээн Кен Моги хэлжээ.

4 Икигайд хэн илүү их амжилт гаргадаг вэ?

Франсеск Миралес болон Гектор Гарсия нар дэлхийд дундаж наслалтаараа тэргүүлдэг тосгон болох Окинавад арлын Огимид очсон бөгөөд тэдний урт наслалтын нууц нь “икигай” гэдэгтэй санал нэгдсэн байна.

Ердөө 3000 хүнтэй Огими тосгон нь нэг ёсондоо "икигайн төв" юм.

Икигайд хэн илүү их амжилт гаргадаг вэ?

Хятад хүмүүс эртнээс Окинаваг “үхэшгүй хүмүүсийн нутаг” гэж нэрлэдэг байжээ.

Тэд зөөлөн халуун орны уур амьсгалтай нөхцөлд амьдардаг бөгөөд жимс, хүнсний ногоогоор баялаг хоол хүнснийг хэрэглэж, хамтдаа эв найрамдалтай сайхан амьдардаг аж.

Хо

Миралеса болон Гарсиягийн анхаарлыг 100 хүртэл наслаж буй иргэдтэй тосгоны түүх ихээхэн татаж байсан юм.

“Бид Огимигийн өндөр настай иргэдээс тэд яагаад үргэлж инээмсэглэдэг, яагаад бие биендээ ийм их дассан, яагаад дандаа “икигай” гэх үгийг ашиладаг талаар асуусан” хэмээн Миралес хэлжээ.

5 Урт удаан, аз жаргалтай амьдралын нууц бол "икигай" юм

Икигай нь гол онцлог нь тэр богино хугацааны аз жаргалыг бус харин таныг урагш тэмүүлэх эрч хүчийг хайрлаж, замыг тань чиглүүлж өгнө.

Хэдийгээр амьдралын хэв маяг, орчноороо Огимитэй ижил газрууд дэлхийд байдаг ч тэдний дундаж наслалт яагаад өндөр биш байдаг юм бол?

Үүний гол нууц нь “икигай” гэдэгт Миралес бат итгэлтэй байгаа аж. Окинавагийн иргэдийн бас нэгэн давуу тал нь тэдний эрүүл мэндийн байдал юм. Хэсэг бүлэг судлаачид 1975 оноос хойш энэхүү тосгоны 100 нас хүрсэн иргэдийн эрүүл мэндийн байдлыг судлаж байгаа гэнэ.

Судалгаагаар Окинавагийн иргэдийн дунд нас баралт төдийгүй, өндөр настай холбоотой архаг өвчин хамгийн бага байжээ.  Энэ нь тэднийг  хамгийн эрүүл, өндөр настай иргэд болоход нөлөөлж байна.

Урт удаан, аз жаргалтай амьдралын нууц бол "икигай" юм

Аз жаргалтай, урт удаан амьдрахын тулд Окинава руу нүүж амьдрах хэрэггүй.  Хамгийн гол нь өөрийн “икигай” буюу аз жаргалын нууцыг л олох нь чухал.

“Икигайн тусламжтайгаар хүн бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй болох бөгөөд өөртөө л сэтгэл хангалуун байхад тусалдаг.  Энэ нь таныг аз жаргалтай, урт удаан наслалтын нууц юм”.

Франсеск Миралес (цэнхэр хүрэмтэй), Хектор Гарсия (улаан цамцтай) болон Окинавагийн иргэд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()