Эцэг эхээ ослоор алдсан 7 хүүхдийг 5 хүүхэдтэй гэр бүл үрчлэн авчээ

АНУ-ын Калифорни мужид оршин суудаг Пам Виллис (Pam Willis) болон Гэри Виллис (Gary Willis) нар таван хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл юм.  Хосууд фэйсбүүк дээрээс автомашины ослоос амь гарсан 4-15 насны 7 хүүхдийн гунигт түүхийн талаар олж мэджээ. Аймшигт осол хүүхдүүдийн эцэг эхийг үүрд авч одсон байна. 

Эцэг эхээ ослоор алдсан 7 хүүхдийг 5 хүүхэдтэй гэр бүл үрчлэн авчээ

Хүүхдүүд 2018 онд аав ээжийгээ алдаж, асрамжийн газарт очсон бөгөөд өөр өөр айлд салж үрчлэгдэх шахаж байжээ. 

15 настай Аделино, 13 настай Руби, 8 настай Алесиа, 7 настай Энтони, 6 настай Обриелла, 5 настай Лео болон 4 настай Икзандер нар

Пам, Гэри нар насанд хүрсэн 5 хүүхэдтэй (32 настай Мэтю , Andrew, 29 настай Эндрю, 26 настай Алекса, 22 настай Софиа, 19 настай Сэм) бөгөөд хүүхдүүд нь гэр бүл зохион өрх тусгаарлаж, тусдаа амьдардаг. Түүгээр ч үл барам, тэд 6 ач, зээтэй гэнэ. 

 

Пам 49 настай, Гэри 52 настай бөгөөд төрсөн 5 хүүхэдтэй.

Пам хүүхэд асрах газарт сайн дурын ажилтан хийдэг байсан ч фэйсбүүк дээрээс эдгээр 7 хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа тухай унших хүртэл хүүхэд өргөж авах талаар бодож байгаагүй гэдгээ metro.co.uk-д өгсөн ярилцлагадаа дурдсан байсан юм. 

 

Пам, Гэри нар долоон хүүхдээ бүгдийг нь авах хүсэлтээ шууд илэрхийлсэн байна. Ингээд хэдэн долоо хоногийн дараа, өнгөрсөн оны 3-р сард хосуудад үрчилж авах зорилгоор асрамжийн газар зочлох зөвшөөрөл олгов.

Үүнээс гурван сарын дараа Виллисийн гэр бүл 12 хүүхэдтэй болжээ. 

Виллисийн гэр бүлийнхэн шинэхэн гишүүдээ "Гайхамшигт 7" гэж нэрлэх болсон гэв. Хүүхдүүд нь өргөж авсан эцэг эхээ ээж аав гэж дууддаг бөгөөд Пам, Гэри нарын том хүүхдүүдтэй хэдийнээ дотно болж, Калифорнийн Диснейлэндэд гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрүүлдэг гэнэ.

"Гайхамшигт 7" Виллисийн гэр бүлийн гишүүд болоод 15 сар болж байгаа бөгөөд Пам тэднийг одоо илүү аз жаргалтай байгаа гэдэгт итгэдэг байна.

 

Хүүхэд бүхэн жаргалтай байг! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()