Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Зауркраут (Sauerkraut) нь германы sauer буюу исгэлэн, kraut буюу байцаа гэсэн утгатай үг юм. Даршилсан байцаа нь өвлийн цагт ногооны салат, лаазалсан бүтээгдэхүүнийг орлохоос гадна хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд онцгой ач тустай зоог билээ. Ийм байцааг бэлтгэхэд маш хялбар боловч гайхалтай амт нь танд болон таны хайртай хүмүүст гарцаагүй таалагдах болно. Байцааг дулаан газар исгэх хэрэгтэй. Зуны улиралд ихэвчлэн илүү хурдан бэлэн болдог (ойролцоогоор 3 өдөр), харин өвлийн улиралд 4 өдөр болдог. Ингээд та бүхэн энэхүү жороор шаржигнуур, шүүслэг даршилсан байцааг хийж туршаад үзээрэй. Амттай байх болно гэж бид амлаж байна!