2020 оны хамгийн дуулиантай 10 салалт

Энэ он хэн бүхний хувьд төдийлөн жаргалтай жил байсангүй. Хамтдаа аз жаргалтай, хүчирхэг харагдаж байсан олон алдартай хосууд тус тусын амьдралаа хөөхөөр шийджээ. Цар тахал үүнд зарим талаар буруутай байж ч болох юм. Ингээд 2020 онд олны анхаарлыг хамгийн ихээр татсан алдартнуудын салалтын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

2020 оны хамгийн дуулиантай 10 салалт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Карди Би ба Офсет

Карди Би 2017 оны эхээр Америкийн реппэр Офсет(Offset)-тэй болзож, тэр оныхоо 9-р сард гэрлэлтээ баталгаажуулж байсан юм. Дараагийн зун Карди, Офсет нар бяцхан охиноо өлгийдөн авч "Kulture Kiari" гэж нэрлэв.

Тэдний харилцаа яг л галзуу хулгана шиг байсан ба хэдэн сар болоод л хосууд ширүүн муудалцаж, дараа нь эргээд эвлэрдэг байсан юм. Гэвч энэ удаагийн маргаан дэндүү ноцтой болж, Карди Б албан ёсоор салах өргөдлөө өгчээ. Шүүхийн баримт бичигт "Эвлэрэх ямар ч боломж байхгүй", харилцаа нь "эргэлт буцалтгүй тасарсан" гэж бичсэн байна. 

Хосуудын ойр дотнын хүмүүс репперийн урвалт нь салах гол шалтгаан болсон гэж ярьдаг. “Офсет түүнийг байнга хуурч байсан боловч Карди хүүхдээсээ болж түүнийг уучилдаг байсан. Карди бусдад өрөвдүүлэхийг хүсээгүйАливаа юманд хязгаар гэж байдаг.” гэж дуучны найзууд хэлжээ.

Карди Би ба Офсет

2 Меган Фокс, Брайан Остин Грин

5-р сарын дундуур Брайан Остин Грин өөрийн эхнэр, 10 жилийн хамт байсан Меган Фоксоос салах тухай цуурхлыг баталсан.

Нэгэн подкастын ярилцлагын үеэр Брайан энэхүү салалт Меганы шийдвэр байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Шинэ киноны зураг авалтаар Меган 30 настай реппер Коулсон Бейкерийн хамт ниссэн ба дараа нь жүжигчин  бүсгүй ганц бие байх сайхан байсан тухайгаа хэлсэн ажээ.  Хосууд 12 насны зөрүүтэй байсан юм. 

“Меган өөртөө шинэ зүйл туршиж үзмээр байна гэж хэлсэн. Би цочирдож, бухимдсан ч түүний энэ сонголтыг чин сэтгэлээсээ мэдэрсэн тул түүний сонголтыг буруутгаж чадаагүй. Бид хэсэг хугацаанд салахаар шийдлээ. Бид гайхалтай харилцаатай байсан, би түүнийг үргэлж хайрлах болно, тэр намайг үргэлж хайрлах болно гэдгийг би мэднэ ”гэж Грин хэлжээ.

Гэвч өдгөө Меган өөрийн шинэ найз залуутайгаа аз жаргалтай байгаа гэдгээ зарлажээ. 

Меган Фокс, Брайан Остин Грин

3 Мэри-Кейт Олсен, Оливье Саркози нар

Жүжигчин, загвар зохион бүтээгч Мэри-Кейт Олсен, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн дүү саятан Оливье Саркози нар таван жилийн гэрлэлтээ цуцлуулжээ. Хосууд салсан шалтгаанаа нууц хэвээр үлдээсэн юм.  Николя эхнэрээ гэрээсээ хөөсөн тул энгийн зүйл байгаагүй нь лавтайОлны дунд тархсан цуурхалд Оливьегийн энэ үйлдэл анхны эхнэр Шарлотт Бернард болон хоёр хүүхэддээ эргэн очих алхам байсан гэж үзэж байна. 

Мэри-Кейт Олсен, Оливье Саркози нар

4 Тэсс, Ник Холлидэй нар

150 кг жинтэй загвар өмсөгч, түүний гэрэл зурагчин нөхөр хоёр яг тохирсон мэт харагддаг билээ. Гэхдээ энэ зун тэдний гэр бүл удаан хугацааны туршид асуудалтай байгаа нь мэдэгдсэн юм.

Нэгдүгээрт, Тесс, Ник нар гэрлэлтээ батлуулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд зургаан сар  хамт амьдраагүй.

Хоёрдугаарт, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олж мэдсэнээр Ник хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр шаналж байгаа ч эмчилгээ хийлгэхийг эрс цааргалдаг болох нь илэрчээ. 

“Миний харилцаанд юу тохиолдсон талаар надаас асуудаг хүн бүхэнд: Би өөрөө салахаар шийдсэн. Яагаад эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сурган хүмүүжүүлэх ёстой гэж? Би өөрийгөө, бас хүүхдээ жаргалтай байлгах хэрэгтэй . Үүнийг л би хэлж чадна ”гэж Холлидэй бичжээ.

Тэсс, Ник Холлидэй нар

5 Др. Дре ба Николь Ян нар

Николь Ян рэппер Др Дре-тэй 24 жилийн турш гэрлэснийхээ дараа гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан нь зуны эхээр олон нийтэд мэдэгдсэн боловч гэр бүл салалтын шалтгаан юу байсан нь тодорхойгүй байна. Гэхдээ хөгжимчин, продюсер эмэгтэй хүнтэй үргэлж зөв харьцдаггүй байсан ажээ.

Гэр бүл салалтын онцлох зүйл бол өмч хөрөнгийг хуваах явдал байв. TMZ-ийн мэдээлснээр хосууд маргааныг шүүхээр шийдвэрлэж, 800 сая долларын хөрөнгийг хуваах гэнэ. 

Др. Дре ба Николь Ян нар

6 Женнифер Грэй, Кларк Грегг нар

7-р сарын 3-нд "Dirty Dancing"-ийн од 19 жилийн настай гэрлэлтээ цуцлуулах болсон тухайгаа зарлав. "Бид саяхан салах шийдвэр гаргасан. Гэхдээ бид найзууд хэвээр үлдэж, хамт амьдарсан амьдрал, өсгөсөн сайхан охиныхоо төлөө бие биендээ талархаж явах болно" гэж тэр бичжээ.

Женнифер Грэй, Кларк Грегг нар

7 Памела Андерсон, Жон Петерс нар

"Baywatch" киноны од, Холливудын продюсерын гэрлэлт ердөө 12 хоног үргэлжилжээ. Шинэхэн нөхөр нь Памелагийн бүх өрийг хурдан хугацаанд төлж, хувцасны шүүгээг нь шинэчилж, хуримын бэлэг өгсний дараа эмэгтэй салах өргөдлөө өгчээ. "Гэнэн зөнөгөөс илүү тэнэг хүн гэж байдаггүй байх", хэмээн 74 настай Жон насны зөрүүнийхээ талаар сэтгүүлчдэд хэлжээ.

Памела Андерсон, Жон Петерс нар

8 Келли Кларксон, Брэндон Блэксток нар

Дуучин, телевизийн хөтлөгч Келли хөгжмийн менежертэй гэрлээд долоон жил болж байна. Тэд зургаан настай охин Ривер Роуз, 4 настай хүү Ремингтон, Александр гэх гурван хүүхэдтэй. Гэвч хүүхдүүд энэ гэрлэлтийг аварч чадсангүй. Поп од гэнэт нөхрөөсөө салахаар шийдсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дунд гайхшрал төрүүлсэн ч тэрбээр одоог хүртэл тайлбар өгөхөөс татгалзаж байна.

Келли Кларксон, Брэндон Блэксток нар

9 Кристина Риччи, Жеймс Хердеген нар

6-р сарын сүүлчээр Риччи цагдаа дуудаж, Жеймс Хердеген түүн рүү дайрсан гэж мэдээлсэн. Хосууд гэрлээд долоон жил болсон бөгөөд үүнээс өмнө тэд хоорондоо хэрүүл маргаантай байсангүй. Дашрамд хэлэхэд цагдаа нар залууг буруугүй гэж үзсэн тул баривчлаагүй юм. Гэвч Кристина Жеймст түүнтэй ойртохыг хориглосон тогтоол гаргуулж чадсан бөгөөд хэд хоногийн дараа гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргажээ. 

Кристина Риччи, Жеймс Хердеген нар

10 Жордана Брюстер, Эндрю Форм нар

40 настай "The Fast and the Furious" киноны од, 48 настай продюсер нар 13 жилийн гэрлэлтээ энэ оны эхээр “чимээгүйхэн цэг тавилаа” гэж  People-д мэдээлэв.

"Тэд бие биенээ маш их хүндэлдэг" гэж хуучин хосын танилууд хэлсэн бөгөөд "Тэд хүүхдүүдээ хамтдаа өсгөнө" гэсэн юм. Жордана, Эндрю нар тээгч эхээс төрсөн хоёр хүүтэй. Хүү Жулиан нь 2013 онд, Роуан нь 2016 онд төрсөн.

Жордана Брюстер, Эндрю Форм нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()