Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга гэдгийг тогтоожээ

АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний ​​өндөр сэтгэл хөдлөлийг судалж, үүний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар олжээ. Эмэгтэйчүүдийн уур уцаар нь хувьсамтгай зан эсвэл сэтгэл зүйн тэнцвэргүй байдлийн аль нь ч биш бөгөөд байгалиас заяасан "амьд үлдэх" тусгай механизм юм. Одоо сэтгэл хөдлөл ихтэй бүсгүйчүүдийн учир бүрэн тайлагдсан тул та тэднийг ямар нэгэн зүйлд буруутгаж чадахааргүй боллоо...

Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга гэдгийг тогтоожээ

Олон зууны турш эмэгтэйчүүдийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ааш муутай гэх тогтсон ойлголт буруу болж таарч байгаа юм. Эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөний хэлбэлзэл нь энэ харшаюултай ертөнцөд амьд үлдэх арга зам гэнэ.

Эмэгтэй хүнийг муухай ааштай, өөрийгөө барьж чаддаггүй гэж буруутгах нь тэдэнд хүндээр тусдаг бөгөөд өөрсдийгөө сэтгэцийн асуудалтай гэж бодоход хүргэдэг байна. Гэвч Питтсбургийн эрдэмтэд бүсгүйчүүдийн сэтгэл хөдлөлийг зөвтгөөд зогсохгүй эмэгтэйчүүд урт наслахын тулд мэдрэмжээ аль болох илэрхийлж, гадагшлуулах хэрэгтэй нь судалгаагаар нотлогджээ.

Энэ бол зүгээр нэг хошигнол биш бөгөөд үнэхээр л эмэгтэйчүүд  сэтгэл хөдлөлөө эрэгтэй хүмүүс шиг дотроо хадгалахад тэдний бие физиологид муугаар нөлөөлж, амьдралыг нь богиносгодог ажээ. Эрдэмтэд "цэвэршилтийн өмнөх" ба "цэвэршилтийн дараах" үеийн 304 эмэгтэйг судалгаанд хамруулсан байна.

Цугларсан мэдээллээс дүгнэхэд сэтгэл хөдлөл багатай буюу харьцангуй тайван эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө шууд гаргадаг эмэгтэйчүүдээс тааруу үр дүн үзүүлсэн юм. Тайван эмэгтэйчүүдийн артерийн судсанд товруу их хэмжээгээр илэрсэн ба энэ нь цус харвах, зүрхний шигдээс зэрэг аминд халтай бусад өвчнөөр өвчлөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг байна.

Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө хорих нь сэтгэцийн эрүүл мэндийн доройтолд хүргэдэг болохыг тогтоожээ. Учир нь бүх зүйлийг дотроо "барих" нь маш аюултай юм. Судалгаанаас харахад бүх сэтгэл түгшээсэн сэдвүүдийн талаар ярилцаж байх нь эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлийг бууруулах боломжтой ажээ.

Питтсбургийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа бол бүрэн гүйцэд, үнэн зөв судалгаа юм. Үүнтэй ижил төстэй ажлыг өмнө нь олон орны эрдэмтэд хийж байсан боловч асуудлыг "хав дарах" нь  зөвхөн депресс болон бусад сэтгэлзүйн асуудлуудын шалтгаан гэж нэрлэдэг байв. Ингээд эмэгтэй хүн хэдий чинээ сэтгэл хөдлөлөө нууна, төдий чинээ элдэв өвчинд өртөх магадлал ихэснэ гэнэ. 

Судалгаанд оролцогчдыг цөөн тооны түүврийн аргаар явуулахад тухайн асуудлыг гүн гүнзгий судлах боломж хомс тул АНУ-ын эрдэмтдийн ажилд нэмэлт судалгааг лавшруулан хийх шаардлагатай байна. Гэсэн хэдий ч энэхүү судалгаа нь сэтгэл хөдлөлийг үгүйсгэх тухай бодит эрсдэлийг илрүүлээд зогсохгүй хүйсийн онцлог шинж чанарыг хүндэтгэн үзэх шаардлагатайг онцолсон тул аль хэдийн үр дүнгээ өгсөн гэж хэлж болох юм. 

Заримдаа орчин үеийн шинжлэх ухаан хүний бие махбодын хачирхалтай механизмыг бидэнд илчилдэг . Энэ нь бид байгалийн өгөдлийн талаар хэчнээн бага мэдлэгтэй байгааг дахин харуулж байгаа юм. 

Эх сурвалж: Psychcentral

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()