Шарил нь одоог хүртэл олдоогүй байгаа түүхэн хүмүүс

Алдартай хүмүүсийг хүндэтгэлтэйгээр оршуулж, булш нь дурсгалт газар болдогт бид дассан. Гэхдээ оршуулсан газрууд нь нууц хэвээр үлдсэн алдартай түүхэн хүмүүс байдаг бөгөөд олон судлаачид тэдгээрийг олохын төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Тэдгээрээс заримынх нь талаар энэхүү нийтлэлд орууллаа.

Шарил нь одоог хүртэл олдоогүй байгаа түүхэн хүмүүс

1 Агуу Александр

Ердөө 32 жил амьдарсан хүн тэр үедээ мэдэгдэж байсан бүх дэлхийг байлдан дагуулж чадсан нь үнэхээр гайхалтай.

Агуу Александр өөрийг нь Египетийн баян бүрдэд байрлах Сива хотод оршуулахаар гэрээслэл үлдээж байжээ.

Гэвч Александрын сүүлчийн хүслийг харгалзан үзэлгүй түүний шарилыг Мемфис хотод оршуулсан юм. Хожим нь түүний биеийг Африк дахь Грекийн эзэмшлийн нийслэл болсон Александр руу шилжүүлжээ.

Александрын булш нь түүхийн уртад ариун газар байсан бөгөөд тэнд очих нь олон орны удирдагчдын заавал дагаж мөрдөх ёстой ёслол байв. Гэвч Александрыг нас барснаас хэдэн зуун жилийн дараа цунами хотыг дайрч, далайн түвшин нэмэгджээ. Үүний дараа Александрын оршин суугчид хотыг сэргээн босгохгүй гэж шийдэж, эртний балгас дээр шинэ хотоо барьсан тул агуу байлдан дагуулагчийн бунхан бараг бүх хуучин барилгуудтай хамт үгүй болжээ. Түүнээс хойш 100 гаруй малтлага хийсэн ч Александрын булш олдоогүй байна.

Агуу Александр

2 Нефертити хатан

Нефертити бол Египетийн фараон Эхнатены их хатан бөгөөд Эртний Египетийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг байв. Түүхчдийн онолоор бол Нефертити болон Египетийг хоёр жил удирдсан эмэгтэй фараон Нефернеферуатен нар нь нэг хүн байж магадгүй аж.

Нефертитигийн булшийг олох гэсэн оролдлогууд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Луксорын Хаадын хөндий дэх KV35 булшнаас олдсон хоёр эмэгтэй муммигийн нэг нь Нефертити мөн гэж тооцогддог ажээ. Гэтэл ойролцоо орших KV21 булшнаас Нефертити олдсон ч гэж үздэг. Тэгэхээр баттай нотолгоо одоо ч байхгүй аж.

Нефертити хатан

3 Аттила хаан

МЭ 5-р зууны үед Атилла нь түрэг, герман болон бусад овог аймгуудыг нэгтгэн захирсан Хүннүчүүдийн удирдагч байв. Түүний эзэнт гүрэн Рейнээс Ижил мөрөн хүртэл үргэлжилж байжээ.

Ийм агуу байлдан дагуулалт хийсэн тэрээр өөрийн хуримын үеэр хамраасаа цус алдсанаас болж үхэж байжээ. Домогт өгүүлснээр, Хүннүчүүд түүнийг  алт, мөнгө, болон төмрөөр хийсэн гурван авсанд оршуулжээ. Үүний дараа тэд авснуудыг голын усанд урсгаж, дараа нь оршуулгад оролцсон бүх хүмүүсийг алсан байна.

2014 онд Аттилагийн булш олдсон гэж зарлаж байсан. Гэсэн хэдий ч энэхүү сенсаци тэр дороо няцаагдаж, агуу байлдан дагуулагчийн цогцос хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа нь хэвээр үлджээ.

Аттила хаан

4 Чингис хаан

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний нэгийг байгуулсан агуу байлдан дагуулагч бол Чингис хаан юм. 

Чингис хааныг нас барахад түүний шарилыг дайчид үл мэдэх зүг рүү авч явсан бөгөөд замд тааралдсан санамсаргүй гэрч нарыг бүгдийг нь алсан гэдэг. Түүнчлэн Чингис хааныг оршуулсны дараа ул мөрийг нь арилгахын тулд мянган морины хөлөөр тухайн газрыг гишгүүлсэн гэх домог бий.

Дараагийн зуунуудын турш Чингис хааны булшийг олох гэж олон удаа оролдсон бөгөөд дижитал эрин үед хиймэл дагуулын зургийг хүртэл хайлт хийхэд ашиглаж байсан боловч энэ газар өнөөг хүртэл нууц хэвээр байна.

Чингис хаан

5 Марк Антони ба Клеопатра нар

Марк Антони Клеопатрагийн хамт Египетийг захирч байх үед буюу 32 онд Октавианы арми Александр хотыг бүсэлж, хос хоёр амиа хорлохоор шийдэж байсан юм. 

Ромын түүхчдийн үзэж байгаагаар Октавиан тэдний амьд ахуйдаа барьсан гайхамшигтай бунхан дахь хаан хүний ёсоор хүндэтгэлтэйгээр оршуулахыг зөвшөөрсөн байжээ. Үүнээс үзвэл энэ нь бусдаас ялгарах томоохон бунхан байх ёстой ч байршил нь нууц хэвээр байна.

Марк Антони ба Клеопатра нар

6 Боудикка

Британийн Кельтийн нэгэн аймгийг удирдаж байсан нөхөр нь нас барсны дараа Боудикка МЭ 61 онд Ромын эрхшээлийн эсрэг бослого гаргаж байжээ. Бослого эхэндээ тун амжилттай болж, Ромчуудыг айдаст автуулах хэмжээнд хүрч байв.

Гэсэн хэдий ч тэд Ромчуудын өмнө хүчин мөхөстөж, Лондон шатсаны дараа Боудикка хойд зүг рүү ухарч, тэндээ нас барсан ажээ. Эртний Ромын түүхч Тацитын бичсэнээр Боудикка гарцаагүй ялагдлыг мэдээд хор уун амиа хорложээ. .Түүхчдийн үздэгээр түүнийг томоохон булшинд оршуулсан гэдэг ч шарил нь хараахан олдоогүй байна.

Боудикка

7 Леонардо да Винчи

Леонардо да Винчи "Мона Лиза", "Сүүлчийн оройн хоол" бүтээлүүдээ туурвисны дараа Франц руу 1-р Фрэнсис хааны ивээл дор ажиллахаар нүүжээ. Түүхч Васаригийн тэмдэглэснээр тэрээр хааны дэргэд таалал төгссөн аж.

Леонардо да Винчийг Луарын хөндий дэх сүм хийдэд оршуулсан боловч Францын хувьсгалын үеэр хэсэг хувьсгалчид үүнийг сүйрүүлсэн байна. Хожим нь зураачдын шүтэн бишрэгчид үлдэгдлийг авч, Амбоиз цайзын ханан дахь Сан-Хюберт сүм рүү аваачжээ. Гэхдээ Леонардо да Винчи хүүхэдгүй байсан тул эдгээр үлдэгдлийг зөөсөн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа нь ДНХ-ээр тэдний жинхэнэ эсэхийг тодорхойлоход хэцүү болгодог.

Леонардо да Винчи

8 Вольфганг Амадеус Моцарт

Вольфганг Амадеус Моцарт ердөө 35 жил амьдарсан. Тэрээр богино наслахдаа хөгжмийн урлагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Олон хүмүүсийн үздэгчлэн Моцартыг ядуусын хамт нийтийн булшинд хувцасны уутанд оршуулаагүй боловч түүнийг үнэхээр нийтийнг булшинд оршуулж байжээ. Энэ нь тухайн үед ердийн зүйл байсан бөгөөд тансаг оршуулгын ёслол хийдэг уламжлал нэлээд хожуу үүссэн юм.

Хөгжмийн зохиолчийг оршуулсан газар нь тодорхойгүй тул булшны чулууг зөвхөн оршуулгын газрын хананы ойролцоо байрлуулахыг зөвшөөрсөн ба Моцарт аль булшинд байж болохыг хэн ч тодорхой мэддэггүй ажээ.

Вольфганг Амадеус Моцарт

9 Адольф Гитлер

20-р зууны хамгийн нөлөө бүхий тэрээр 1945 оны 4-р сарын 30-нд Берлин дэх газар доорх бункерт нас барсан юм. Түүний үлдэгдэл хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хамгийн алдартай хувилбараар бол Гитлер ба түүний эхнэр Ева Браун нарын цогцсыг амиа хорлосных нь дараа бункерээс гаргаж, холбоотнуудын гарт оруулахгүйн тулд бензин асган шатаасан байна.

Өөр хувилбараар бол 1945 оны 5-р сарын 5-нд тэдний үлдэгдлийг Зөвлөлтийн цэргүүд Берлинийг эзэлж байх үеэр олж илрүүлжээ. Сарын дараа цогцсыг нь Германы ойд нууж, дараа жил нь ухан гаргаад Зөвлөлтийн эзэлсэн бүс дэх армийн гарнизон руу зөөсөн аж. Хожим 1970 онд Шенебек хотын ойролцоо үлдэгдлийг шатааж Биедериц гол руу шидсэн байна. 

Аль хувилбар нь үнэн бол? Ямартай ч Адольф Гитлерийг оршуулсан газар тодорхойгүй байна.

Адольф Гитлер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()