Антропологч бүсгүй дэлхийн хамгийн тусгаарлагдсан омогтой холбоо тогтоож чадсан түүх

Хэдэн жилийн өмнө Энэтхэгт харьяалагддаг Хойд Сэнтинел арал дээр амьдрагч, чулуун зэвсэгт аборигенууд эрэг дээр нь буусан Америкийн номлогч Жон Чау (John Chau)-г нум сумаар харван хөнөөсөн билээ. Жон Сэнтинелчуудыг гаднах ертөнцөөс хамгийн тусгаарлагдсан, догшин омгуудын нэг гэдгийг үл тоож уугуул иргэдийг Христийн шашинд оруулах хүсэлд автсан байв. Гэтэл 28 жилийн өмнө тэдэн дээр нэг эмэгтэй ирээд амьд үлдэж чадсан юм. 

Антропологч бүсгүй дэлхийн хамгийн тусгаарлагдсан омогтой холбоо тогтоож чадсан түүх

1991 онд нэгэн эмэгтэй боломжгүй зүйлийг бүтээсэн нь дэлхийн хамгийн тусгаарлагдсан омогтой холбоо тогтоож чадсан явдал байв.

Мадхумала Чаттопадхей (Madhumala Chattopadhyay) арлын уугуул иргэдтэй харилцах, гадны ертөнцөөс ангид хүмүүсийн түрэмгий, дайсагнасан зан заншлыг олж мэдэх зорилго бүхий ер бусын экспедицийг эхлүүлжээ.

“Андаманы омгуудын амьдралыг судалж үзсэн зургаан жилийн хугацаанд уугуул хүмүүсээс нэг нь ч надад халдаагүй. Эдгээр омог нь технологийн хөгжлийн хувьд хамгийн эртний үе шатанд амьдарч байж болох ч нийгмийн хөгжлийн хувьд биднээс илүү түвшинд байсан. "  - Мадхумала 

Сэнтинелчүүд нь Бенгалийн булан дахь Андаманы арлуудын нэг болох Хойд Сэнтинелд амьдардаг уугуул иргэд юм. Тэд Онг, Шомпэн, Жарава омгуудын хамт Андаманы уугуул иргэдийн бүлэгт багтдаг. Эдгээр хүмүүс бие биетэйгээ харьцангуй ойр амьдардаг боловч орчин үеийн ертөнцтэй харьцах харилцаагаараа ялгарна. Жарава нарыг хамгийн соёлтой Андаманы омгуудын нэг гэж нэрлэдэг бол Сэнтинелийг хамгийн тусгаарлагдсан, хамгийн аюултайд тооцдог ажээ.

Хойд Сэнтинел арал дээр очих нь хүний ​​амь насанд аюул учруулахаас гадна хууль бус, өөрөөр хэлбэл Энэтхэгийн хуулиар хориглогддог байна.

Овогтой холбоо тогтоох гэсэн хэд хэдэн бүтэлгүйтлийн дараа Энэтхэгийн засгийн газар Сэнтинелийг тусгаарагдсан чигээр нь үлдээхээр шийджээ. Нэмж дурдахад дархлааны тогтолцоо нь олон төрлийн бактер танихгүй тул гадаад ертөнцтэй харилцаа үүсгэснээр арлын оршин суугчдад сөргөөр нөлөөлж ч болзошгүй юм.

Сэнтинелчүүд танихгүй хүмүүсийг угтан авахад бэлэн биш гэдгээ олон удаа баталж байсан. Хамгийн сүүлд номлогч Жон Чаугийн арлын оршин суугчидтай танилцах хүсэл нь эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Арал дээр очихыг хориглодог гэдгийг ахин дурдах нь зүйтэй. Шөнийн цагаар санамсаргүйгээр эрэг дээр ирсэн загасчдыг уугуул иргэд хөнөөдөг ба арлын дээгүүр эргэлдэж буй нисдэг тэрэгнүүд рүү жад шиддэг. Товчхондоо Сэнтинелчууд найз нөхөдтэй  болоход бэлэн биш байна.

Мадхумала 12 настайдаа Андаманы уугуул иргэдтэй танилцахаар эрс шийджээ. Ахлах сургуулиа төгсөөд Калькуттагийн Их Сургуульд антропологийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна.

Мадхумала бол Сэнтинелчүүдтэй хамгийн найрсаг харилцаа тогтоож чадсан хүн юм.

Тэр үүнийг яаж хийсэн бэ, нууц нь юу вэ? Экспедицийн завийг уугуул иргэд хэдийнээ хүлээж байсан ба арал руу ойртоход завин дээрх бүх хүмүүс аюулгүй гэдгээ харуулахын тулд эрэг рүү наргил модны самар  шидэж эхэлсэн аж. Уугуул иргэд тайвшран ойртож ирээд самарнуудыг түүж эхэлжээ. Удалгүй Мадхумала мөн ус руу орж, наргил модны самар цуглуулахад нь тусалсан байна.

Экспедицийн багт эмэгтэй хүн байсан учир ийнхүү арлын уугуул иргэд найрсгаар угтан авчээ. 

Мадхумала бусад Андаманы омгуудаар ч зочилсон бөгөөд Жарава хүмүүстэй хамгийн ойр дотно харилцаатай байсан гэнэ.

Тэрбээр энэ омгийн хүмүүстэй 1991 онд өөр экспедицийн үеэр уулзаж, тэнд очсон анхны эмэгтэй хүн болжээ. Мадхумала уугуул иргэдийг айлгахгүйн тулд эхлээд завиндаа үлдсэн боловч овгийн эмэгтэйчүүд түүнийг анзаарч "Milale chera" буюу "Найз аа, нааш ир" гэж хашгирсан байна. Тэд бүр нэг төрлийн тавтай морилно уу гэсэн утга бүхий бүжиг хийж, дараа нь өөрсдөө Мадхумалад дөхөж очоод үс, арьсыг нь ихэд сониучирхсан байна.

Жарава бол маш найрсаг хүмүүс бөгөөд овгийн эмэгтэйчүүд Мадхумалаг "гэр бүлдээ" хурдан хүлээн авсан байна. Түүнд жаахан хүүхдүүдийг тэвэрч, эрхлүүлэхийг хүртэл зөвшөөрдөг байв. Антропологич хэсэг хугацаанд энэ овогт амьдарч хамтдаа хооллож, өдөр тутмын ахуйн ажилд нь тусалдаг байжээ.

Мадхумала Андаманы арлуудын уугуул овог аймгуудтай холбоо тогтоож, гайхалтай амжилтанд хүрсэн хэдий ч түүнийг цөөхөн хэдэн хүн л өнөө үеийн шилдэг антропологичдын нэг гэдгийг санаж байна. Мадхумала одоо Дели дэх засгийн газрын яамдын нэгэнд бичиг цаасны ажил хийдэг ажээ.

Нэгэн цагт Мадхумала Жарава овогтой төдийгүй Сэнтинелчүүдтэй найз болж нөхөрлөж явсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()