Усанд сэлээд, хурдан турах аргууд

Хүмүүс үргэлж босоогоороо явдаг учраас бидний тулгуур эрхтэн тэр дундаа нуруу маш их ачаалал авдаг. Харин сэлэх үед бие хэвтээ тэнхлэгт орсноор нурууны үе амарч, идэвхитэй хөдөлгөөний нөлөөгөөр биеийн цусан хангамж сайжирч бие эрүүлждэг. Мөн гоо сайхан талаасаа биеийг өв тэгш хөгжүүлж, зөв хэлбэртэй болгодог. Мөн усанд сэлэх нь стресс тайлах, жин хасахад нэн тохиромжтой спорт юм. Усанд сэлэлтээр жингээ хасахыг хүссэн бүсгүйчүүддээ хэрэгтэй зөвлөгөө хүргэе. 

Усанд сэлээд, хурдан турах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Усанд сэлэлтийн давуу талууд:

  • Целлилют үүсэхээс сэргийлнэ
  • Дархлааг сэргээж, биеийг чийрэгжүүлнэ
  • Ус бол байгалийн "стресс тайлагч" юм. Усанд сэлснээр, сэтгэл санаанд нөлөөлж тайвшруулах чадвартай. 
  • Биеийн дулааныг тэнцвэржүүлж, бодисын солилцоог түргэсгэдэг
  • Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
  • Сэлэх үед биеийн бүх булчин ажилладаг тул бие өв тэгш хөгжинө.
  • Ердийн дасгал хөдөлгөөнөөс илүү их "калори" шатаадаг.
  • Нурууны үений ачааллыг багасгаж, нурууг амраана.
  • Сунгалтын элдэв дасгалгүйгээр биеийн уян хатан чанарыг сайжруулдаг.
  • Биеийн ерөнхий галбирыг зөв болгож засна.

Усанд сэлэлтийн давуу талууд:

2 Усанд сэлэлтээр хэрхэн үр дүнтэй жингээ бууруулах вэ?

Спортуудын дундаас хамгийн их калори шатаадаг 10 спортын нэг бол усанд сэлэлт юм. Та усан дотор эрчимтэй дасгал хийснээр, цагт 892 хүртэлх калори шатаах боломжтой.  Хүмүүс бассейнд хааяа нэг 30 минут сэлээд л жингээ хаяж, сайхан биетэй болно гэж боддог. Энэ бол ташаа ойлголт юм. Та жингээ хаяхаар усанд сэлж байгаа бол 7 хоногт 3-4 удаа 1 цагаар хичээллэх нь тохиромжтой. Үүний зэрэгцээ өдөрт авах калорийн хэмжээгээ 1,400-аас ихгүй байхаар тооцож хооллоорой. Үр дүнг нь та 7 хоногийн дараа мэдрэх юм. Үүнээс гадна усан сангийн ус тогтмол учраас та ямар нэг хүчтэй дасгал хийж, усны даралт биендээ хүргээгүй бол харин ч эсрэгээр өлссөн мэдрэмж төрүүлэх болно. Тиймээс хоол болон, хэрхэн сэлэх зөвлөгөөг авсны дараа хичээллэж эхлэх нь зүйтэй. 

Усанд сэлэлтээр хэрхэн үр дүнтэй жингээ бууруулах вэ?

3 Усанд сэлэх техникүүд:

Усанд сэлэлтийн төрлүүд дундаас даллаж сэлэх, эрвээхий сэлэлт, цээжээр түрж сэлэх 3 аргаар хамгийн хурдан жингээ хасч болдог. Мөн өөрийн биений 2/3 татсан усанд аэробекийн хүчтэй, хурдан хэмнэлтэй дасгалуудыг хийж целлилютнээсээ салаарай. Усанд сэлж турахын нэг давуу тал нь илүүдэл жинг хасахаас гадна арьсыг уян зөөлөн болгож, унжсан хөх, өгзөгний булчинг чангалж сэргэр сайхан болгодог. 

Усанд сэлэх техникүүд:

Өврөөр даллах

Энэ сэлэлтийн үед хөл болон гар нэгэн зэрэг өөр хөдөлгөөнийг хийж байдаг. Энэ сэлэлтээр биеийн бүх хэсэг тэр дундаа гэдэсний өөх сайн шатдаг. Зөв техникээр сэлж суртлаа мэргэжлийн багшаас зөвлөгөө аваарай. Учир нь бурруу сэлэлтээс үүдэн булчин тань хүссэн шиг тань хөгжиж чадахгүй. Тийм ч хүнд сэлэлтийн хэлбэр учир нэг удаад 30 минут сэлж болно. 

Өврөөр даллах

Араар даллах сэлэх

Энэ сэлэлт нь эхлээд сурахад бага зэрэг төвөгтэй ч, маш үр дүнтэй. Сэлэлтийн үед та биеэ тэгш хэмтэй байлгаж, амаараа амьсгаа авч хамраараа гаргана. Амьсгалын техник болон зөв сэлэх аргаа мэргэжлийн багшаар заалгасны дараа өдөрт 20-30 минут сэлэхэд 7 хоногт 1 кг жин хасаж чадна.

Араар даллах сэлэх

Эрвээхий сэлэлт

Энэ сэлэлтээр сэлэх үед таны 2 гар болон хөл тэгш хэмтэй байх хэрэгтэй. Бусад сэлэлтнээс хамгийн хэцүүд тооцогддог. Маш их хүч шаарддаг учир хамгийн их калори шатаадаг. Та энэ маягаар нэг удаад 5 минут сэлэхэд хангалттай. 

Эрвээхий сэлэлт

Хэрэв та усанд сэлэлтээр хичээллэн жингээ хасахаар шийдсэн бол, усанд сэлэлтийн төвүүдэд хандан мэргэжлийн багш нараас зөвлөгөө аваарай. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()