Дэлхийн улсууд бурхныг доромжилсон хүнд ямар шийтгэл оногдуулдаг вэ?

Дэлхийн олон оронд бласфеми буюу сүсэг бишрэлд хүндэтгэлтэй хандах хуулийг зөрчсөн (шашин бөгөөд итгэгчдийг доромжлох, гутаах) хүмүүст торгуулиас эхлээд цаазаар авах ялаар шийтгэдэг юм. Ингээд энэхүү хуулийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Дэлхийн улсууд бурхныг доромжилсон хүнд ямар шийтгэл оногдуулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шашин бөгөөд сүсэгтнүүдэд шүүмжлэлтэй хандах болон доромжлох нь тэс өөр зүйлс юм. Олон оронд дээрх явдлыг үг хэлэх эрх чөлөөгөөр хамгаалдаг тул шүүмжилсэн эсвэл доромжилсон эсэхийг ялгахад тун хүндрэлтэй байдаг аж. 

Тэгвэл үндсэн хуулиндаа итгэгчдийг хамгаалах тухай заалтыг оруулсан 50 гаруй улс бий. Тэдний заримыг онцлон хүргэе.

1 Дани

Бурхныг доромжлох тухай хуулийн заалтыг Дани улсад 3 жилийн өмнө цуцалжээ. Түүнээс хойш Данид шашны талаарх ямар ч үзэл бодолд хариуцлага тооцохоо больсон.

Гэхдээ шаардлагатай нөхцөлд итгэгчдийг хамгаалахын тулд үзэн ядалт, өдөөн турхирсан сэдлийг хориглосон 266-р заалтыг хэрэглэнэ. Уг заалт 1938 оноос хойш хүчин төгөлдөр үйлчлээгүй байна.

Дани

2 Ирланд

Тус улс 2018 онд бүх нийтийн санал асуулгаар 300 жилийн түүхтэй бурхныг доромжлохын эсрэг хуулийг цуцалжээ. "Бурхныг болон ариун зүйлийг доромжлох" тухай заалт 80 гаруй жилийн өмнө тус улсын Үндсэн хуулинд тусгасан байсан бөгөөд үүнийг эрүүгийн хэрэг хэмээн үзэж, 25 мянган еврогоор торгодог байв.

Ирланд

3 Исланд

Исланд ч мөн адил 1940 оноос хойш бурхныг доромжилсон хүнд оногдуулах шийтгэлийг цуцалсан юм.

Исланд

4 Австралид муж бүр итгэл үнэмшлийг зохицуулах тусдаа хуультай

Австралид муж бүр итгэл үнэмшлийг зохицуулах тусдаа хуультай

5 Испани

Тус улсын үндсэн хуулийн 525 дугаар зүйлд зааснаар аливаа шашны урсгалыг дагагсдын сүсэг бишрэлийг олон нийтийн өмнө амаар, бичгээр болон бусад хэлбэрээр доромжилсон, эсхүл үйлдэл гаргасан  бол тухайн хүнийг торгох байдлаар шийтгэнэ. 

Испани

6 АНУ

Хэдэн жилийн өмнө АНУ-д шашны эрх чөлөөг хамгаалах 20 зарчмыг багтаасан тогтоол батлагдсан юм. Сүсэг бишрэлийг доромжилсон үйлдэлд оноох шийтгэл нь торгууль боловч муж тус бүр өөр өөр байдаг.

АНУ

7 Канад

Канадын эрүүгийн хуулийн 296 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “доромжилсон агуулга бүхий үзэл”-ийн тухай хуулийг хэвээр үлдээсэн байдаг. Хамгийн сүүлд 20-р зууны эхээр уг заалтын дагуу нэгэн иргэнд хариуцлага тооцож байсан.

Канад

8 Итали

Тус улсад 1999 оныг хүртэл бурхныг доромжилсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг байв. Өнөө цагт энэ нь 51-ээс 309 еврогийн мөнгөн дүн бүхий торгууль болжээ.

Итали

9 Грек улсад

Грекийн Үнэн алдартны сүм хийд болон тус улсад зөвшөөрөгдсөн бусад шашин шүтлэгийг гутаан доромжилсон тохиолдолд үндсэн хуулийн дагуу шийтгэдэг ба хамгийн дээд хэлбэр нь 2 жилийн хорих ял ажээ.

Үнэн алдартны урсгал бол төрийн шашин бөгөөд тийм учраас шийтгэл нь хатуу байдаг байна. Харин Орос, Шинэ Зеланд, Мальта улсад нэг жил хүртэл, Турк, Польшид хоёр жилээр шийтгэдэг ажээ.

Грек улсад

10 Австри

Эрүүгийн хуулийн 188-р зүйлд "Сүсэгтний шүтээн болсон хүн, эд зүйл"-д халдсан, доромжилсон гэж үзэж болох үйлдлийг хориглодог. 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Австри

11 Израиль

Үндсэн хуулийн 170-р зүйлд зааснаар сүсэгтнүүдийг гутаах зорилгоор мөргөл үйлдэх газар, ариун дагшин зүйлсийг доромжлохыг хориглодог. Харин 173-р зүйлд шашныг бүдүүлгээр доромжилсон нийтлэл, мэдэгдэл гаргавал нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Израиль

12 Энэтхэг

1860 оноос хойш иргэний шашин шүтлэг,  итгэл үнэмшлийг зүй бусаар доромжилсон, доромжлохыг завдсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл торгох ялаар шийтгэдэг 295А дугаар зүйл үйлчилж байна.

Энэтхэг

13 Йордан

Йорданийн Эрүүгийн хуулинд исламын шашныг доромжлох, мусульманчуудыг доромжлох, тэдний сүсэг бишрэлийг үгүйсгэх, Мухаммедийг доромжилсон бол 3 жилийн хорих ял оногдуулна. Сонирхолтой нь энэ хууль тус улсаас гадуур үйлчлэх боломжтой. Хэрэв доромжилсон агуулга бүхий үгс Йорданы иргэдэд хүрсэн бол тухайн хүн гадаадад байсныг үл харгалзан ял оноох аж.

Йордан

14 Судан

Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаар шашныг доромжлох, үзэн ядалтыг өдөөх, итгэл үнэмшлийг хорьсон явдалд торгууль, 40 удаа ташуурдах шийтгэл оноодог байна.

Судан

15 Алжир

Тус улсын хуулиар бурхныг доромжилсон хүнд 3-5 жилийн хорих ял эсвэл өндөр торгууль ногдуулдаг.

Алжир

16 Нигерид

Нигерийн зарим мужид Шариагийн хуулиар итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг доромжлохыг хориглодог.

Нигерид

17 Малайз

2019 онд шашны асуудал эрхэлсэн олон нийтийн сүлжээний хяналтын алба байгуулагдаж, Исламын шашин, бошиглогч Мухаммедийг доромжилсон нийтлэл, мессежийг хянаж эхэлжээ.

Тэр жилдээ Малайзын нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд доромжилсон үг бичсэнийхээ төлөө 10 жилийн ял авсан.

Малайз

18 Саудын Араб, Пакистан, Иран

Эдгээр улсуудад Исламын шашны эсрэг ямар ч үйлдэлд цаазаар авах ялыг хүртэл багтаасан хатуу шийтгэлтэй байдаг.

Пакистан нь итгэгчид, шашин шүтлэг, шашны бэлгэдлийг хамгаалахад чиглэсэн бүхэл бүтэн багц хуультай. 

Саудын Араб, Пакистан, Иран

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()