Агуу зохион бүтээгч Никола Тесла, Томас Эдисон нарын дайсагналын түүх

ХХ зууны хамгийн агуу зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер гэвэл ихэнх хүмүүс Никола Тесла, Эдисон нарыг нэрлэдэг. Гэхдээ тэд хэсэгхэн хугацаанд хамтран ажиллаж байгаад дараа нь мөнхийн дайснууд болсон гэдгийг мэддэг хүн тун цөөн юм. Бид өнөөдөр та бүхэнд энэ хоёр суутны хоорондох өрсөлдөөний түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

Агуу зохион бүтээгч Никола Тесла, Томас Эдисон нарын дайсагналын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суут бизнесмэн суут физикчийн эсрэг

Сербийн иргэн Никола Тесла дэлхийн түүхэн дэх суут сэтгэгчдийн нэг байсан юм. Тэрбээр мөн маш этгээд зан авиртай нэгэн гэдгээрээ зартай байжээ. Никола цахилгаантай холбоотой төрөл бүрийн үзүүлбэр үзүүлж олонд танигдаж эхэлсэн байдаг. Түүний олон олон нээлтүүд нь аж үйлдвэрийн хувьсгалын хоёр дахь үе шатыг эхлүүлэх боломжийг олгосон юм.

Суут бизнесмэн суут физикчийн эсрэг

Харин Томас Эдисон Нидерланд гаралтай, Америкт төрж өссөн хүн бөгөөд маш авъяаслаг судлаач, зохион бүтээгчид тооцогддог байсан боловч орчин үед түүнд эргэлзэх хүн олон гарч ирсэн байна. Учир нь Эдисоны компанид ажиллаж байсан хүмүүс гэрээнд заасны дагуу зохион бүтээсэн зүйлийнхээ патентыг шууд түүний нэр дээр шилжүүлэх ёстой байсан аж. Өөрөөр хэлбэл, Эдисоны хэн нэг ажилтан шинэ санаа оллоо гэхэд зохиогчийн эрхийн газар руу шуудхан харайлгадаг байжээ.

Үүний ачаар Эдисон асар олон патент эзэмших болжээ. Тэрээр хэнээс ч илүү мөнгө олох суут ухаантай байсан учир түүнийг ямар ч эргэлзээгүй суут ухаантан гэж нэрлэх боломжтой юм. Гэхдээ тэр тийм ч авъяаслаг эрдэмтэн биш байжээ. Гэвч энэ бүхнийг үл харгалзан Эдисон өнөөгийн бидний амьдралыг хөнгөвчилж буй олон техникийн шинэчлэлийг нэвтрүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн юм. Бидний сайн мэддэг лийр хэлбэртэй улайсдаг чийдэн, телефон утас, хямд эрчим хүч зэрэг нь яах ч аргагүй Эдисоны нөлөөгөөр нийтийн хэрэглээ болсон аж.

2 Америк маягийн хошигнол

1884 онд 28 настай, туниа муутай Никола Тесла Нью-Йорк хотод ирсэн юм. Тэрээр Томас Эдисоны компанид ажилд орсон бөгөөд тэнд Серб эр жинхэнэ "боловсорч" юу хийж чадахаа ойлгосон гэдэг. 

Тухайн үед Эдисон шинэ генераторууд үйлдвэрлэж, АНУ-ын засгийн газарт худалдаалдаг байжээ. Гэхдээ зөвхөн тогтмол гүйдэл ашигладаг байсныг анзаарсан Тесла даргадаа хувьсах гүйдэл ашиглахыг санал болгосон байна. Эдисоны тогтмол гүйдэл бараг нэг километр газар яваад л цахилгаан станц барих хэрэгтэйгээс гадна, цахилгаанаа хол дамжуулах чадамжгүй байсан юм. Гэтэл хувьсах гүйдэл нарийн утас хэрэглэж, өндөр хүчдэл гарган, хол зайд цахилгаан дамжуулах чадамжтай байлаа.

Америк маягийн хошигнол

Тиймээс хувьсах гүйдэл хэрэглэвэл илүү цөөн тооны генератор зарагдах байсан учраас Эдисонд энэ санаа таалагдсангүй. Эдисон үүний улмаас Теслад хэрвээ тогтмол гүйдлийн учрыг олчихвол өнөө цагт нэг сая доллартой тэнцэх хэмжээний мөнгө амлаж байв. Тесла ч хувьсах гүйдэл гаргаж авсны дараа Эдисоноос амласан мөнгөө өгөхийг шаардахад Эдисон инээгээд, “Тесла, чи Америк маягийн хошигнолыг ойлгохгүй хүн юм даа.” гэж байжээ.

Эдисонд итгэл алдарсан Тесла түүний төлөө ажиллахаа больж, өөрийнхөө “хувьсах гүйдэл”-ийг бүтээх ажилдаа орсон юм. Энэ нь дэлхий нийтэд өөрийнхөө тогтмол гүйдлийг борлуулах гэж хичээж байсан Эдисонд агуу дайсан гарч ирлээ гэх бодол төрүүлсэн аж.

3 Гүйдлийн дайн

Тесла удалгүй хөрөнгө оруулагч олж хувьсах гүйдэлтэй генератор үйлдвэрлэж эхэлсэн байна. Өөрийнх нь бүтээгдэхүүн Теслагийнхийг дийлэхгүй гэдгийг ойлгосон Эдисон хувьсах гүйдлийн үүсгүүр маш аюултай гэж олон нийтийн тархийг угаах кампанит ажил эхлүүлсэн аж. 

Тэрээр эхлээд гэрээнд заасны дагуу хувьсах гүйдэл өөрийнх нь хэмээн Теслаг шүүхэд өгсөн байна. Гэвч шүүх Теслагийн талд шийдвэр гаргасан бөгөөд үүний дараа Эдисон төрөл бүрийн доромжилсон аястай нийтлэлүүдийг сонин хэвлэлүүдээр тарааж, Тесла болон түүнийг дэмжигч нэрт физикч Вестингхаусыг нэр хүндгүй болгох гэж оролджээ. Гэвч хувьсах гүйдэл илүү гэдгийг хүмүүс өдрөөс өдөрт ойлгох болсон байна. 

Гүйдлийн дайн

Аргаа барсан Эдисон олны нүдэн дээр муур, нохой, заан гээд олон амьтдыг хувьсах гүйдэлд цохиулж алсан байдаг. Ингэж тэрээр өрсөлдөгчийнхөө бүтээлийг аюултай гэж ухуулах санаатай байв. Эцэст нь Эдисон өөрийн инженер Харолд Браунд цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүдийг цахилгаанд цохиулж хороох санал тавьжээ.

Вестингхаус үүнийг эрс эсэргүүцсэн боловч цахилгаан сандал дүүжлүүрийг орлож, хэрэгтнүүдийг хувьсах гүйдэл ашиглан цаазалсан. Тухайн үед хэвлэлээр Тесла болон Вестингхаусын бүтээл хүний аминд хүрлээ хэмээн шуугиж байсан боловч энэ нь хувьсах гүйдлийн амжилтыг зогсоох нь битгий хэл, удаашруулж ч чадсангүй.

Гүйдлийн дайн 2007 он хүртэл үргэлжилсэн бөгөөд тэр жилд АНУ-ын бүх хотууд хувьсах гүйдэлд шилжихэд өрсөлдөөн бүрэн дууссан байна. 

Гэвч Теслагийн амьдрал тийм ч хангалуун байсангүй. Тэрээр сохор зоосгүй нас барсан бөгөөд олон нийт Томас Эдисоныг цахилгааныг зохиосон нэгэн хэмээн итгэсэн хэвээр байна. Бүр доромжилж байгаа мэт Теслад 1917 онд Томас Эдисоны шагнал олгож байсан юм. Мэдээр тэр шагнал авахаас татгалзсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()